Соёл урлаг
2021.04.10 12:04

Америкийн алдарт рэппер DMX 50 насандаа таалал төгсчээ


Америкийн алдарт рэппер DMX 50 насандаа таалал төгсжээ. DMX нэрээрээ дэлхий дахинд алдаршсан рэппер, жүжигчин Эрл Симмонс зүрхний шигдээсээр нас барсан байна.

Түүний гэр бүлийнхэн мэдэгдэлдээ "Эцсээ хүртэл тулалдсан дайчин байсан" хэмээгээд “түүний хөгжим дэлхийн өнцөг булан бүрт суугаа тоо томшгүй олон шүтэн бишрэгчдэд нь урам зориг хайрласан" гэжээ.

DMX буюу Dark Man X нь JAY-Z, Ja Rule, LL Cool J зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажилладаг байв. Түүний бүтээлүүдээс дэлхийд хамгийн ихээр алдаршсан Party Up (Up in Here), X Gon 'Give It To Ya зэрэг дуунууд чартуудад тэргүүлж байлаа.


Онцлох нийтлэлүүд