Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ж.Гэндэндарам: Ш.Сүрэнжав надад “Таны буянаар ертөнцөд би танигдлаа” гэж хэлсэн Хүний хувийн мэдээллийг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно Хүүхдийн эрхийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтнуудад шийтгэл оногдуулжээ УИХ-ын чуулган: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна ШЕЗ-ийн даргыг өнөөдөр сонгоно Вакцин хольж тарих нь илүү үр дүнтэй Сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ Маргаашнаас автозамын тээвэрлэлт эхэлнэ Иргэний нийг­­мийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдэв Ж.Гэндэндарам: Ш.Сүрэнжав надад “Таны буянаар ертөнцөд би танигдлаа” гэж хэлсэн Хүний хувийн мэдээллийг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно Хүүхдийн эрхийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтнуудад шийтгэл оногдуулжээ УИХ-ын чуулган: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг эцэслэн хэлэлцэв ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна ШЕЗ-ийн даргыг өнөөдөр сонгоно Вакцин хольж тарих нь илүү үр дүнтэй Сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ Маргаашнаас автозамын тээвэрлэлт эхэлнэ Иргэний нийг­­мийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдэв
Цаг үе
2021.11.25 03:11

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд буюу 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь тал, хээрийн нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Түүнчлэн 10, 11 дүгээр сард олон жилийн дунджаас дулаан байсантай холбоотойгоор гол, мөрөн, нуурын мөсөн бүрхүүл хүн, мал, машин техник зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Онцлох нийтлэлүүд