Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ХЭҮК: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1047 км зам туулж, бариандаа орлоо “FIFA 3x3 U23 Nations league” тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Оюунболдын цолыг хурааж, Н.Батсуурьт Даян аварга цол хүртээхээр боллоо ХЭҮК: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ Д.Батгэрэлийн тулаан цуцлагджээ Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1047 км зам туулж, бариандаа орлоо “FIFA 3x3 U23 Nations league” тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Оюунболдын цолыг хурааж, Н.Батсуурьт Даян аварга цол хүртээхээр боллоо
Булангууд
2021.08.18 05:08

Ангарагийг судлах Хятадын төхөөрөмж даалгавраа төлөвлөсний дагуу биелүүлж, 10 GB мэдээлэл цуглуулжээ


Ангараг гаригийг судлах Хятадын “Zhurong” явагч төхөөрөмж судлан шинжлэх, илрүүлэх даалгавруудаа төлөвлөсний дагуу гүйцэтгэлээ гэж тус улсын Сансар судлалын үндэсний газар /CNSA/ мягмар гаригт мэдээлжээ.

Наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар, “Zhurong” Улаан нүдэн гаргийн гадаргуу дээр Ангарагийн 90 хоног /дэлхийн 92 орчим хоног/ ажиллах хугацаанд шинжлэх ухааны бүх хэрэгсэл нь холбогдох даалгавруудаа гүйцэтгэсэн байна.

Тодруулбал, явагч төхөөрөмж гаригийн гадаргуу дээр 889 метр аялж, шинжлэх ухааны хэрэгслүүд нь 10 GB орчим мэдээлэл цуглуулжээ. Одоо “Zhurong”-ийн үйл ажиллагаа хэвийн, хангалттай эрчим хүчтэй байгаа ажээ.

Сансар судлалын үндэсний газрын мэдээлснээр, цаашид төхөөрөмж эртний тэнгис болон Утопиа нам дор газрын зүүн хэсэгт орших эртний газрын хооронд очиж, нэмэлт даалгавруудыг гүйцэтгэх төлөвтэй байна.

“Zhurong” судлах, илрүүлэх даалгаврыг гүйцэтгэхдээ долоо хоногийн мөчлөгтэй ажиллажээ. Ингэхэд навигацийн камер нь явах замаа төлөвлөх, очих цэгээ илрүүлэн сонгоход нь тусалжээ.

Мөн гадаргын доод хэсгийг судлах зориулалттай радар нь Ангарагийн гадаргуу доорх давхар бүтцийн мэдээллийг олж авсан бөгөөд үүгээр гүехэн гадаргуугийн бүтцийг шинжилж, газар доор ус, мөс байсан эсэхийг судлах боломжтой байна.

Ийнхүү явагч төхөөрөмжийн тээсэн шинжлэх ухааны долоон хэрэгслийн цуглуулсан өгөгдлийг боловсруулж, баталгаажуулжээ. Хятадын судалгааны багуудын хувьд Сар, сансрын судалгааны төвд хүсэлт гаргах боломжтой ажээ.

БНХАУ тойрог замын нислэгийн аппарат, газардагч төхөөрөмж, явагч төхөөрөмж зэргээс бүрдсэн “Tianwen-1” сансрын аппаратаа Хайнань мужийн сансрын буудлаас 2020 оны долдугаар сарын 23-нд хөөргөсөн бөгөөд тавдугаар сарын 15-нд Улаан нүдэн гариг дээр газардсан юм.

Онцлох нийтлэлүүд