Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр анхны хожлоо авлаа “Ятгах тусам нягтал-2021” аяныг эхлүүлэв Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр анхны хожлоо авлаа “Ятгах тусам нягтал-2021” аяныг эхлүүлэв Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа
Булангууд
2021.07.22 03:07

Ангараг гариг дээрх "Perseverance" хайгуулч анхны дээжээ авахад бэлэн болжээ


Ангараг гариг дээр даалгавар биелүүлж буй "Perseverance" хайгуулч робот улаан гаригийн хөрснөөс анхны чулуулгийн дээжээ авахад бэлэн болжээ.

Дээжийг хуруун шилний хэмжээтэй хадгалах саванд хийж дэлхий рүү буцаах бөгөөд энэ нь тус гаригт амьдрал байсан эсэхийг судлах гол эх үүсвэр болох юм.

"Perseverance" нь энэ оны хоёрдугаар сард Ангарагийн гадаргад газардсан. 45 км-ын өргөнтэй "Jezero" хэмээх тогоонд судалгаа хийж байна.

Хиймэл дагуулын зургаас үзэхэд тус тогоонд нуур, түүнд цутгах гол байсан байж болзошгүй. Хэрэв тийм бол уг газрын хөрс нь бичил биетнийг хадгалах хамгийн сайн эх сурвалж болох аж.

Perseverance чулуулгийн дээжийг өрөмдөж авах ба наймдугаар сарын эхэн үе гэхэд 40 орчим дээжийг цуглуулж дуусах аж.

Онцлох нийтлэлүүд