Соёл урлаг
2014.06.28 02:06

Английн хатан хааны загвар зохион бүтээгч монгол охидыг шоундаа урина

Английн хатан хааны гэр бүлийн загвар зохион бүтээгч Серап Поллард туслахын хамт  

Английн хатан хааны загвар зохион бүтээгчээр олон жил ажилласан Серапп Поллардын загварын шоу өнгөрсөн долоо хоногт Туркийн Элчин сайдын өргөөнд боллоо.

Манай улс Турк улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой эл өдрүүдэд болж өнгөрлөө.

Энэ үеэр загвар зохион бүтээгч Серапп Поллард “Би Монголыг диваажин гэж хэлмээр байна. БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөзөд талархал илэрхийлье. Би энд үнэхээр сайхан өдрүүдийг өнгөрүүллээ. Хөдөө очоод Монгол гэрт орж үзсэн . Мөн монгол хатадын хувцас өмсч үзсэн. Монгол үндэсний хувцас гайхалтай санагдсан. 

Монголын загвар өмсөгчдийг гайхалтай гэж хэлнэ. Аливаад маш сайн дасан зохицож чаддаг санагдсан. Би танай загвар өмсөгчдийг намхан гэж бодсон. Гэтэл тийм биш байлаа. Өндөр, ур чадвар сайтай, үг сонсдог, юмыг амархан сурдаг юм байна. Тиймээс хамтарч ажиллахад хялбархан байлаа. Тиймээс дараагийн загварын шоундаа эдгээр охидуудыг Лондонд урих бодолтой байгаа” гэж нэгэн хэвлэлд ярьжээ.

Онцлох нийтлэлүүд