ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.09.21 10:09

"Анна Каренина" жүжгийн тасалбар маргааш худалдаанд гарна


“Анна Каренина” жүжгийн цахим тасалбар есдүгээр сарын 22-ноос худалдаанд гарна. Тус роман нь эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлнэ. Одоогоос 150 шахам жилийн өмнө бичигдсэн Лев Толстойн уг романыг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Монголд анх удаа тайзны бүтээл болгон толилуулах гэж байна.

Романыг жүжгийн зохиол болгон Норовын Пүрэвдагва бичсэн бол, найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр нар ажиллаж байна.

ДҮРҮҮДЭД

  • Анна Каренина – Н.Баярмаа /СТА/
  • Анна (Хувь заяа) – Н. Сувд /АЖ, ТС/
  • Алексей Вронский – Т.Сэргэлэн, О.Гэрэлсүх /СТА/
  • Алексей Каренин – Б.Жаргалсайхан /МУГЖ/, Д.Баттөмөр /СТА/
  • Долли Облонская – Г.Урнаа /МУГЖ/
  • Кити Щербацкая – Д. Хулан, О. Хонгорзул
  • Степан Облонский -Л.Дэмидбаатар /МУГЖ/, М.Түвшинхүү /СТА/
  • Варя Вронская -С.Сарантуяа /АЖ, Ж.Оюундарь /МУГЖ/
  • Бетси Тверская – М.Тогтохжаргал /СТА/
  • Константин Дмитрич Левин – С.Болд-Эрдэнэ /СТА/, Г.Амгаланбаатар /СТА/
  • Щербацкий ван – П. Цэрэндагва /АЖ/, Б. Отгонбат /СТА/
  • Щербацкая хатагтай -Ж. Оюундарь /МУГЖ/, Ц. Баясгалан /СТА/

Суудлын зэрэглэлээс хамааран тасалбарын үнэ 25-100 мянган төгрөгийн үнэтэй байх юм байна.

Бельэтаж II 25,000₮ /3-н давхар/

Бельэтаж I 30,000₮ /2 давхар/

Партер 50,000₮, 60,000₮, 80,000₮ /1 давхар/

Бельэтаж I VIP 100,000₮ /2 давхар/

Суудлын зохион байгуулалт харах: http://www.drama.mn/hall?fbclid=IwAR1QCFE6G-i9j5Y0...

М.МӨНХСАЙХАН

Онцлох нийтлэлүүд