Эдийн засаг
2015.08.29 05:08

АНУ-ын ДНБ өсөв

Энэ оны II улиралд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өсч, шинжээчдийн таамгаас давлаа хэмээн “Блүүмбэрг” мэдээлэв. Шинжээчид америкчуудын ажил эрхлэлт нэмэгдэж, шатахууны үнэ буурсан тул энэ оны хоёрдугаар хагаст ч тогтвортой өсөлт үргэлжилнэ гэж үзжээ. Холбооны Нөөцийн банкны удирдлагууд бодлогын хүүгээ есдүгээр сард нэмэх эсэхийг хэлэлцэж байгаа гэнэ. Хөдөлмөрийн зах зээл хурдацтай өсч байгаа ч инфляци Төв банкны зорилтот түвшнээс хавьгүй доогуур байгаа аж. Түүнчлэн олон улсын хувьцааны зах зээлийн уналт шийдвэрийг хойшлуулж болзошгүй байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдын тоо 6000-аар буурсан байна.

Онцлох нийтлэлүүд