Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn
Улс төр
2022.01.23 10:01

​Анхны Ерөнхийлөгч 80 хүрлээ


ШУТИС-ийн номын сангийн хурлын танхимд академич, багш П.Очирбатын 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд сууж, анхны Ерөнхийлөгчийн олонд төдийлөн танигдаагүй өөр нэгэн дүр төрхийг тольдох шиг болов. Ерөнхийлөгч П.Очирбат сэнтийгээсээ буугаад очсон хамт олон нь ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийнхан. Гэхдээ уулын инженер байсан хүний анхны хамт олон ч гэж болох юм билээ.

Анхны Ерөнхийлөгчид баяр хүргэхээр ирсэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Уулын инженер гэдэг уулын инженерүүдийн хамгийн чухал цол шүү” гэж онцолсон нь учиртай юм билээ. Тэрбээр Иркутск хотын Политехникийн дээд сургуулийн Уулын факультетийг төгссөн, уулын инженер-маркшейдер мэргэжилтэй ажээ. “Орчин үеийн уул уурхайн салбарын 100 жилийн 55-д нь П.Очирбат гуай маань бидний зүг чиг болж явлаа. Жирийн уулын инженерээс гараагаа эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл гайхамшигтай, бахдам замыг туулсан эрхэм танд 80 насны ойн баяр хүргэж, урт насалж удаан жаргахыг ерөөе” гэж сайд хэлсэн юм.

Г.Ёндон сайдаас ч богино хугацаанд танхимд үзэгдэж, цахилаад гарсан хүн бол анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа байлаа. Тэрбээр хурлын дундуур орж ирж, нөхрөө “Жаахан ийшээ суу” хэмээн гараараа дохиж байгаад, гар утсан дээрээ хэдэн зураг дарж аваад, ханьтайгаа хэдэн үг шивнэлдчихээд гарч одов. Зураг дарж явангаа бас над руу толгой дохин мэндэлж, “Өдрийн сонин уншдаг шүү, ийм шүү” хэмээн эрхий хуруугаа гозойлгож амжсан.

Эрдэм шинжилгээний хурал гэхээр дандаа ч ажил яриад байсангүй. “П.Очирбат бол Монгол Улсын төр, нийгмийн түүхэнд тодоор бичигдэх товариш мөн” гэж тодорхойлж амьтан инээлгээд авсан Д.Дондов гуай “Нэгэн жарны андын нөхөрлөл”-ийн талаар нарийн ширийнийг уудаллаа.

No description available.

“Нүүрсний” хэмээгддэг Д.Дондов бол Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, АИХ-ын депутатаар сонгогдож явсан, доктор хүн. Ленинградын Уул уурхайн дээд сургууль төгсөх үедээ Ооёо нэгэнт хамт олны дунд нэр хүндтэй, “сүргийн манлай” болон тодорсоор байлаа хэмээн нөхөр нь тодорхойлсон. “Тэр оюутан байхдаа МАХН-д элссэн юм. Бидний хэн ч энэ тухай бодож байсангүй” гэж Д.Дондов өгүүлсэн юм. Анхны Ерөнхийлөгчтэй оюутан ахуй цагийн нөхөд тэрбээр П.Очирбат гуайн “Тэнгэрийн цаг” номонд ч дурдагддаг агаад тэдний онигоо нэг, хоёроор зогсохгүй.

Д.Дондов Москвад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга байхдаа П.Очирбат найздаа “Шинэ жилийн мэндчилгээ” илгээсэн юм байж. Түүндээ “Шилэн хавтастай, Шотланд автортой “ном“ нэгийг явуулав. Шинэ жилээр “уншаад”, сэтгэгдлээ ирүүлнэ үү” гэсэн юм байж. Хариу нь ч иржээ. “Сайхан ном байна. Дахин дахин уншаад баймаар юм байна, ирүүлж үзээрэй” гэсэн байж.


-Ирүүлдэг байсан л даа хэмээн П.Очирбат гуай наргиа болгов. Тэрхүү онигооноосч улбаатай юу, эсвэл хашрууд бие биенийхээ юу идэж уудаг, уухаа больсныг анддаггүй юм болов уу. Хурлын үеэр нэг нь “Одоо уухаа больсон ч гэсэн санаж байж магадгүй” хэмээн шотланд виски бэлэглэж байна лээ.

Нөхөд, шавь нарын бэлэгнээс гадна одон чхүртэв. П.Очирбат гуайдУул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тэргүүн дээд шагнал “Уул уурхайн алдрын од” хүртээв. Цалин цагаан мөнгөөр хийсэн, үнэт чулуугаар бүрсэн уг одыг бүтээхэд анхны Ерөнхийлөгчийн хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Шарын голын уурхай санхүүжүүлсэн гэнэ. “Манай уул уурхайн Чингис хааны одон байгаа юм” гэж дэргэд нэг хүн тайлбарлав. Үнэхээр ч 2005 онд П.Очирбат гуайд хүртээсэн "Чингис хаан" одонтой төстэй харагдаж байсан шүү.

No description available.

Хурлын төгсгөлд П.Очирбат гуай Чингис есөн өрлөгөө өргөмжилөн сайшааж байгаа юм шиг л нөхдийнхөө гавьяа, зүтгэлийг дурдсан юм. “Монгол Улсын уул уурхайд Д.Дондовын байгуулсан гавьяа их. Уулын инженер маркшейдер шавь сургалтыг Д.Дондов бий болгосон юм. Түүний бэлтгэсэн маркшейдерууд Монголын бүх уурхайд яваа. Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэхэд Д.Дондов хувь хэмрээ оруулж, хөтөлбөр боловсруулж, өөрөө туж багшилсан юм. Мань хүн оюутнуудад хэлдэг хоёрхон үг байдаг. “Нөхөр минь чи маркшейдер бол эсвэл рейс тоологч бол. Энэ мэргэжлийг эзэмших өөр арга байхгүй” гэдэг хэмээн П.Очирбат танилцуулсан.

ЗХУ-д төгсч ирсэн П.Очирбатыг Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн хэлтэст мэргэжилтнээр авч, хэдэн сарын дараа Шарын голын уурхайн ерөнхий инженерээр томилогдоход нь уурхайд хүргэж явсан Я.Гомбосүрэнг тэрбээр “Халамжлан хүмүүжүүлэгч, хамтран зүтгэгч минь хэмээн хүндэлж явдаг. Түүнээс хойш хөөрхий 80 гартлаа туж л хамт явж байгаа юм” гэв. Я.Гомбосүрэн гуай тэгэхэд хэлтсийн дарга байж. Анхны Ерөнхийлөгчид маань ч бас сайддаа “амьдрал үзүүлсэн” түүх байдаг гэнэ шүү. Яаманд ажиллах болсон залуу П.Очирбатад Баян-Өлгийд сайддаа үйлчлэх үүрэг ногдсон тухай ийнхүү хуучиллаа.

-П.Дамдин сайд цэмцгэр, өндөр шаардлагатай хүн байсан.

Сайд “Энэ манай яамны нүүрсний мэргэжилтэн байгаа юм” гэсэн чинь өнөө дарга огт өөр болоод, надад таваг дүүрэн бууз хийж өгөөд жигтэйхэн сайхан болж билээ.

Баян-Өлгийд “Гуанзанд ороод хоол аваад ир” гэсэн бишбармак гээч хоолыг нь би захиалж аваад, сайддаа өгсөн чинь том далбагар бүтэн цорой байна. “Энийг чинь яах юм, зулгаах юм уу” гэнэ. Хутга эрээд пижигнэчихсэн чинь олддоггүй, гал зуух руу нь орсон чинь хуванцар иштэй урт балиус байна. Бэлтгэлд хэрэглэдэг бололтой юм. П.Дамдин сайддаа авчраад өглөө. “Ямар хаашаа юм бэ, үхэр алах гэж байгаа юм шиг, наадхаар чинь яах юм” гэж байна. “Сайдаа, энд өөр хутга алга” гэлээ. “Ямар завхарсан газар вэ, хутга шөвөгтэй байх хэрэгтэй шүү дээ” гэж байна. Давхиад Нүүрстийн хотгорын уурхайд яваад очсон, тэнд ямар гуанз, буудал байх биш. Үдийн цайны цаг ч боллоо. Уурхайн дарга “Мах чаначихсан” гэж байна. Жижигхэн байшинд ороход үүдэнд нь данхтай ус барьчихсан гар угаалгаж байна. Сахалтай, сайхан өвгөн малгайтайгаа ёс төртэй суучихсан Аллах бурхандаа залбирал үйлдээд, хутга барьж аваад л мах зүсээд огтлоод, түмпэн рүү хийгээд байв. Тойроод суусан “товаришууд” түмпэнгээс мах авч иднэ. Мань хүн мах хэрчсэн гарынхаа салаагаар урссан тосыг долоох юм. Тэгээд л дахиад хэрчнэ. П.Дамдин гуай тэрийг хараад “Энэ одоо ямар хаашаа юм бэ” гээд… Ухаан нь үдийн хоол идэж байна шүү дээ. П.Дамдин сайд намайг ажилтай танилцуулж, би П.Дамдин сайдыг амьдралтай танилцуулж явлаа шүү дээ гэж П.Очирбат гуай хошигносон.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамбыг тэрбээр “Манай сургуулийн бүтээгдэхүүн бас л дээгүүр ордог инженер. Би ерэн хэдэн онд дарга мэргэжил гэж хэлчихээд баахан амьтанд шүүмжлүүлсэн. Дашийн Бямбасүрэн “Дарга мэргэжил гэж юу яриад байгаа юм” гэхгүй юу. Чи Удирдлагын академийн захирал биз дээ. Чи тэгээд юу заагаад байгаа юм. Мэргэжил олгоод байгаа биш юм уу” гэж байж нэг юм дуугүй болгосон шүү дээ хэмээн П.Очирбат гуай хуучилж, танхимд суусан хүмүүсийг хөгжөөв. “Дарга бол мэргэжил. Тэр талын мэргэжлийг манай энэ Д.Дамба гарамгай эзэмшсэн. Ланжгар дарга байгаа юм. Ямар сайндаа манай “Шувууныхан” (“П.Очирбат гуайн найз нөхөд гэр бүлээрээ хамрагддаг аялагчдын групп) дарга тавьчихаад салахгүй байгаа шүү дээ. “Шувууныхан” энэ хүнээр даргалуулж байх дуртай. Энэ маань ч бас дургүй биш байдаг юм гэнэ.

Танхимд суусан хүмүүс түүнийг Ерөнхийлөгч гэхгүй зүгээр л академич, багш гэж дуудах юм. Доктор Х.Жаргалсайхан “Академич П.Очирбат бол Монгол Улсын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хөгжлийн стратегич, биднийг сурган хүмүүжүүлэгч” хэмээн тодорхойлсон юм. “Бид оюутан цагаасаа П.Очирбат гуайн өгүүлэл, номыг уншиж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн” гэж тэр илтгэсэн.

No description available.

Тулгын гурван чулуу шиг гурван ном нь П.Очирбат гуайн хар, саарал, хөх ном гэж мэргэжлийнхэн, оюутнууд дунд алдаршсан гэнэ шүү. Нүүрсний хар ном нь гэхэд л “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи” гэсэн урт нэртэй юм билээ. 2002 онд хэвлэгдсэн юм байна. Үүндээ нүүрсийг иж бүрэн боловсруулах стратеги, шатдаг занарыг нефть химийн түүхий эд болгон ашиглах тухай, нүүрсийг иж бүрэн хаягдалгүй ашиглах талаар ч өгүүлсэн байна. Цахилгаан станцын утаанаас хүртэл ховор элемент ялган авах, үнсийг барилгын материал болгон ашиглах зэргийг ч багтаасан уг бүтээл мэргэжлийн хүмүүсийн ширээний ном болжээ.

“Монгол Улсын эрдэс баялагийн цогцолборын хөгжлийн стратеги ба экологи” (1998) хөх номонд ураны аж үйлдвэрийн хөгжлийн стратеги, газрын тосны цогцолборын хөгжлийн стратеги, экологийн аюулгүй байдлыг хангахад төрийн бус байгууллагын оролцоо зэрэг өргөн хүрээг хамарчээ. “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги ба экологи” саарал номонд алт, мөнгө, алмаазыг хамруулсан байна.

Доктор Х.Жаргалсайхан П.Очирбат гуайг сурган хүмүүжүүлэгч гэсэн нь учиртай. Түлш, эрчим хүчний сайд байхдаа “Удирдах ур чадвар” бэсрэг ном гаргахад нь уул уурхайн инженерийн ангийнхан амтархан уншиж байсан гэнэ. Уг номд “Удирдлагын шинжлэх ухааныг нарийн судалж эзэмшиж, өөрийн орны өвөрмөц байдалд тохируулан хэрэглэх ёстой” гэснийг Х.Жаргалсайхан доктор иш татсан юм. Анхны Ерөнхийлөгч маань аль 1980-аад онд удирдлагын ухаан судалж байсныг бодоход зарим нэгний төсөөлдөг шиг зүгээр л “Билэг танхай монгол” байгаагүй бололтой дог.

Судлаач, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч П.Очирбат 30 гаруй ном бүтээж, 120 гаруй илтгэл өгүүлэл бичин, эрдэм судлалын ажлыг тасралтгүй үйлдвэрлэж ирсэнийг эрдэм шинжилгээний хурлын үеэр нөхөд нь онцолж байлаа.

П.Очирбат гуай хамт олондоо, хамтран зүтгэгчиддээ “Баярлалаа” гэж хэлсэн юм. Нийгмийн шилжилтийн ороо бусгаа цаг үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн амаргүй албанд зүтгэж, улс үндэстнийхээ эв нэгдлийг хангах үүргээ амжилттай биелүүлсэн Ерөнхийлөгчдөө баярлалаа. Танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.

No description available.


Онцлох нийтлэлүүд