Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно
Цаг үе
2021.10.15 12:10

​АН-ын дарга С.Эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар мэдээлэл өглөө

АН-ын дарга С.Эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар мэдээлэл өглөө.

"2020 оны долдугаар сард Ц.Туваанд намын дарга солих үүрэг чиглэл өгсөн. Харамсалтай нь үүргийг биелүүлэхгүйгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эрх ашигт үйлчилж, дүрмийг мушгин гуйвуулсан учир түүнийг намын гишүүнчлэлийн эрхийг дөрвөн жилээр түдгэлзүүлэх шийдвэрийг 2021.08.21-нд гаргасан.

Түүний үйлдлээс болж нам хоёр хуваагдсан мэт гадна талд харагдсан. Тухайн үеийн дээд шүүхийн шүүгч н.Сонинбаярын шийдвэр нь хууль бус бөгөөд үүнд хариуцлага хүлээлгэх шийдвэр гарсан. Үүнээс болж нам хагаралдсан. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн АН хуваагдсан мэт харагдахгүй, нэг малгайн дор үйл ажиллагаагаа явуулна. Тамгатай, тамгагүй гэсэн зүйл дахиж яригдахгүй, маргаан гарахгүй. Ц.Туваан цахим мэдээллээ ашиглаад намын үндсэн дүрэмд заагаагүй эрх эдэлж эхэлсэн. Жишээ нь, дарга солих, хурал зарлах гэх мэт зүйлийг дураараа хийсэн. Тиймээс тэрээр АН-ыг төлөөлөх эрхгүй, цаашид ч төлөөлөх боломжгүй гэдэг нь шүүхээр тогтоогдсон.

Мөн Ж.Батсуурь, Б.Бейсен гишүүний эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар өнөөдөр мөн хэлэлцэнэ. Учир нь Б.Бейсен Баян-Өлгий аймагт АН-ыг сонгуулийн үйл ажиллагаанд манлайлан оролцохгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн, Ж.Батсуурь Сүхбаатар аймагт Ерөнхийлөгчийн сонгуульд мөн адил үйлдэл гаргасан хэмээн үзэж байна. Бид тогтоол журмынхаа дагуу баримтад тулгуурлан шийдвэр гаргадаг учир хэн нэгнийг хэлмэгдүүлэх үндэслэл байдаггүй.

Тувааныг удаа дараа хөөсөн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд нэг л удаа шийдвэр гаргасан. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг хөөсөн гэдэг ч мөн үндэслэлгүй мэдээлэл" гэлээ.

Онцлох нийтлэлүүд