Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө DNN.mn Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо DNN.mn Цахим орчинд зээл гаргана гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчлав DNN.mn Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа DNN.mn УЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn Дайны талбарт дайчин явлаа Энх цагт эмч байлаа DNN.mn Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар нэмэгджээ DNN.mn “Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 86.1 хувьтай байна DNN.mn АТГ-аас эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn Өчигдөр 122 жолооч согтуугаар жолоо барьж, 154 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө DNN.mn Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо DNN.mn Цахим орчинд зээл гаргана гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчлав DNN.mn Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа DNN.mn УЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn Дайны талбарт дайчин явлаа Энх цагт эмч байлаа DNN.mn Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар нэмэгджээ DNN.mn “Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 86.1 хувьтай байна DNN.mn АТГ-аас эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn Өчигдөр 122 жолооч согтуугаар жолоо барьж, 154 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn
Редакцийн нийтлэл
2022.11.27 03:11

Аргал түүж зараад олсон мөнгөөрөө хүүхэд өнжүүлэх газар байгуулжээ DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


"Эгч нь гурван жил аргал түүж, эсгий таавчиг хийж зараад олсон мөн­гөө­рөө Хүүхэд өнжүүлэх газ­рынхаа байшинг барь­­сан юм аа. Өлзийт хороол­лын хүмүүс на­майг энэ байшинг өөрийн­хөө га­раар бос­госон гэдгийг мэднэ. Мон­гол хүний сай­хан сэтгэл дундраагүй хэвээрээ бай­гаа шүү. Бидэнд тус бол­дог хүн олон бий. Саалийн хоёр үнээтэй хөгшин хүртэл хотод бай­даг хүүхдүүд рүүгээ сүү өгч явуулахгүй юм байж бидэнд аваад ирдэг юм.

Сайн санаат хүмүүсийн дэмжлэг тус­лал­цаагаар олон сайхан хүүхэд их амьдрал дунд хөл алдахгүй явж байна. Тэднээрээ би их бахархдаг." хэмээн ярих эмэгтэйг Булгаа­гийн Уранчимэг гэдэг. "Ивээл энэрэл" ТББ-ын тэргүүн, "Гэ­рэлт ирээдүй" өдөр өнжүүлэх бүлгийн багш ажилтай. 30 гаруй насны шавилхан бие­тэй энэ эмэгтэй Ховд аймгийн Мөст сумын уугуул, нөхөр хоёр хүүхдийн хамт Яарма­гийн автобусны хоёрдугаар буудлын хойд талын гэр хо­роо­лолд амьдардаг.

Түүнийг уншигч та бүхэнд ийн танилцуулж байгаа нь учиртай. Тэрбээр 110 гаруй хүүхдийн ээж. Түүний 50 га­руй хүүхэд их, дээд сургууль төгсөөд Монгол Улсын залуу боловсон хүчин болон бэлт­гэгдсэн юм билээ. Одоо өөр өөрийн сонгосон мэргэжлийн дагуу бусдаас дутахааргүй ажиллаж амьдарч явна. Анх 2004 онд Ховд аймгийн бүтэн өнчин 24 хүүхдийг цуглуул­жээ. Тэдгээр 24 хүүхдэд ха­маатан садан байсан ч амьд­ралд нь тус нэмэр болж ан­хаарахгүй байгааг Б.Уран­чимэг эмэгтэй олж харсан бай­гаа юм. Бүтэн өнчин хүүхэд ямар их шаналал, айдас дунд амьдардгийг биеэрээ мэдэр­сэн болохоор тэдэнд тус­лахаар сэтгэл шулуудсан байна. Гурван жил аргал түүж, эсгий таавчиг хийн зарж цуглуулсан 40 гаруй сая төгрөгөөрөө "Гэрэлт ирээдүй" өдөр өнжүүлэх төвийг барь­сан түүнтэй уулзахаар нийс­лэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Өлзийт хороол­лыг зорьсон юм.

Хаврын урь орсон энэ өдрүүдэд уулын цас хайлан гуу жалга дүүрэн ус болжээ. Туул голын цөн түрж, мэлмэр­сэн хөх ус намуухан урсах нь нэн таатай санагдах ажээ. Хотын баруун урагш давхи­саар Өлзийт хороололд очиход холын буйд суманд очсон мэт. Морь хөтөлсөн хүн, адуугаа тууж яваа залуус, үхрээ туусан хүн, цагаан худ­гийн урд усанд дугаарлан зогссон хүүхдүүд харагдах аж. Өл­зийт хорооллын иргэ­дээс "Гэрэлт ирээдүй" өдөр өнжүүлэх тө­вийг сураглаад, төвөггүйхэн олоод очлоо.

Нэлээд том хашаа байх аж. Улаан тоосгоор өнгөлсөн нэг давхар байшингийн цонх нь том, цэлгэр юм. Мөн хүү­хэд тоглох талбай болон но­гооны хоёр ч том хүлэмж байх ажээ. Хаалгыг нь цохилоо. 30 гаруй настай болов уу гэмээр эмэгтэй гарч ирсэн нь бидний уулзах гэж буй Б.Уранчимэг байлаа. Түүнтэй мэнд мэдэл­цээд хүүхэд өнжих газар руу нь яваад орлоо. Хананд нь хүүхдүүдэд зориулсан сур­гамжтай үгс наажээ. Нямбай гарын дүйтэй хүн хийсэн болов уу гэмээр гар аргаар хийсэн модон ширээ сандал эгнээтэй байлаа. Нам дарал­тын зуухнаас эхлээд хэрэн­дээ л тохилог орчин бий бол­гожээ.

Тус газрын тэргүүн "Та нарыг ирнэ гэдгийг мэдсэн бол хүүхдүүдээ цуглуулахгүй юу. Бүгдээрээ л өглөө ирчи­хээд хичээлдээ явцгаачихсан. Өглөөний ангийнхан арай л тарах болоогүй байгаа юм байна даа" хэмээн ярьсаар цай өгөв. Түүнтэй ийн хөө­рөлдлөө.

24 ХҮҮХЭД МААНЬ БҮГД ТУС ТУСЫНХАА АЖЛЫГ САЙН ХИЙЖ БАЙГАА

-Таныг аргал түүж за­раад олсон мөнгөөрөө гур­ван жилийн дотор энэ төвийн барилгыг барьсан гэж сонсоод шууд наашаа гарлаа. Таныг амьдралын түвшин доогуур амьдрал­тай болоод өнчин хүүхдүү­дэд тусалдаг гэж сонслоо, энэ талаар яриагаа эхэлье?

-Та нар хэнээс сонссон юм бэ. Миний аргал түүж байшин барьсан гэдгийг мэ­дэх хүн ховор шүү дээ. Хүнд энэ талаараа ярихгүй яваад байгаа юмсан. Би бусдаас ямар нэгэн тэтгэлэг тэтгэмж, төсөл авч хүүхдүүдийг тэ­жээдэг асрамжийн газрын тэргүүн биш. Зүгээр л өөрийн­хөө хүсэл мөрөөдөл бор зүр­хээрээ өдий хүрч байна даа. Бусдын хүүхдүүдэд тусалж амьдралыг нь сайн сайхан болохыг харах сайхан шүү. Анх 2000 онд аав, ээж маань бурхны орон руу явцгаасан. Би дөнгөж аравдугаар анги төгссөн амьтан есөн өнчин дүүтэйгээ үлдэж байлаа. Хам­гийн бага маань гурван настай. Өнчин дүү нартаа би аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж нь болсон. Хамаатан садан бай­сан ч зовлон туулаад ирэхээр тусалдаггүй юм билээ. Бид гэртээ идэх хоолгүй сууж бай­хад хамаатнууд маань тарган үхрийн мах тогоо дүүрэн чанаад идээд сууж байдаг байлаа. Энэ намайг хурцалж өгсөн. Дүү нараа аваад нут­гийнхаа ахын машинд суу­гаад хот руу ирж байлаа. Гурван дүүгээ асрамжийн газар өгөхөөс өөр сонголт үнэндээ байгаагүй. Тэгээд асрамжийн газруудыг суд­лаад яваад байсан чинь тань­даг хүн маань олон улсын "Сос" хүүхдийн асрах газрыг зааж өгсөн. Очоод үзсэн таалагд­сан, гурван дүүгээ тэнд өгчи­хөөд өөрөө ажил хийж эхэлсэн дээ. "Наран­туул" захаас эхлээд эсгий таавчиг зарж болох бүх газ­раар явж 2500 төгрөгөөр зардаг байлаа. Миний ганц чадах зүйл тэр байсан юм. Тэгсэн манай нутгийн бүтэн өнчин хүүхэд хотод оюутан болж ирээд манайд суухаар болсон юм. Тэр хүүхэд бид хоёрын амьдрал адилхан байсан. Үүнээс л анх дунд сургуулиа төгссөн бүтэн өн­чин хүүхдийг хүн бүр хаядаг юм байна даа гэдгийг ухаар­сан. Бага насны хүүх­дүүдийг нь хүн болгон л хайрлаж хам­гаалдаг юм билээ. Харин яг амьдралаа шийдэх гээд тү­шиг тулгуур хэрэгтэй байгаа хүүхдийг "Чи том болсон өөрөө амьдралаа бод" гээд хаячихдаг байхгүй юу. Ингээд Ховд аймагтаа очлоо. Дунд сургуулиа төгсөх гэж байгаа өнчин хүүхдүүдийг хайгаад байсан 24 хүүхэд олдсон. Тэдэнтэйгээ хамт айлын зуны амбаар хөлслөөд амьдарч байгаа юм. Идэж уухаас эх­лээд хэрэгцээ нь дийлдэхгүй. Оюутнуудад байсхийгээд л мөнгө хэрэг болно. Сургуу­лийн төлбөрийг нь олж ча­дахгүй байж сургуулиа хаяж болохгүй шүү гээд л зүтгээд байж. Тэгсэн нэг өдөр одоо сайд болчихоод байгаа Ц.Оюунгэрэлтэй уулзтал гадаадын тэтгэлэг олдож, 24 хүүхдийнхээ сургалтын төл­бөрийг хийлгүүлсэн. Дараа жил нь гадаадын тэтгэлгээс гадна нутгийнхаа томоохон компанийн эзэдтэй уулзаад төлбөрийг хийлгүүлээд хоёр жилийг өнгөрөөж байлаа. Дараа жилээс нь улсаас төл­бөрийг нь даадаг болж бид айх зүйлгүй бүгд сургуулиа төгссөн. Одоо нөгөө хүүхдүүд маань тус тусынхаа газарт ажлаа хийгээд нүүр бардам явж байна. Манай хүүхдүү­дээс "Оюутолгой" ла­борато­риос эхлээд улсын томоохон эмнэлгийн нэртэй эмч болсон хүн ч байна.

-Аргал түүж зарсан тухай­гаа ярьсангүй?

-Оюутан хүүхдүүд сургуу­лиа төгслөө. Би ч гэр бүлийн­хээ хүнтэй амьдралаа холбо­сон юм. Айлд дүү нартайгаа ирчихээд өөр хүний хүүхдүүд дагуулаад очилтой биш. Нө­гөө хүүхдүүддээ айлын хямд­хан байшин түрээс­элж өгч, сургуулиа төгсөөд ажил хийж байгаа хүүхдүү­дийнхээ гэрт заримыг нь байлгах маягаар хэсэг арга­цаасан. Гэсэн ч өөрийн гэсэн газар, байшин­тай болчихвол санаа зовох зүйлгүй болох байх даа гэсэн бодол тол­гойноос огт са­лаагүй. Гэр бүлийн хүнийхээ машиныг ломбардаж, зээл авчихаад Өлзийтөд хашаа худалдаж авсан. Тэгээд амьд­ралын боломж тааруу айлын хүүх­дүүд болон тусалж дэм­жиж ирсэн хүүхдүүдийнхээ хамт энэ хавийн аргалыг түүж ха­шаандаа хатаагаад Яар­магт аваачиж зардаг болсон. 1500 төгрөгийн үнэтэй модны хажууд 1200 төгрөгийн үнэтэй 25 килограмм гурилын уут дүүрэн аргал байхад аргал нь илүү борлогдоно. Аргал ху­дал­даж олсон мөнгөөрөө тоосго цөөн тоогоор нь худал­даж аваад л байлаа. Өлзийт хорооллын урд дээгүүр да­ваад л дүүрэн үхрийн аргал байдаг байсан. Аргалыг хэн ч тоож түүхгүй байсан юм. Үүнийг л ашигласан гэсэн үг. Хүүхдүүдтэйгээ амралтын өдрүүдэд өглөө эрт гараад орой Зил-130 машины тэвш дүүрэн аргал түүчихдэг бай­лаа. За­рим үед ганцаараа явах үе ч гарна. Ингээд л хүнд зараад олсон мөнгөөрөө байшингаа барина. Эхний ээлжинд бай­шингийнхаа суу­рийг цутга­сан юм. Дараа нь бага багаар тоосго өрж эхэл­сэн. Хүмүүс намайг ингэж дэмий юм хий­хээ боль гэж ирээд загнана. Харин тэр үед миний хүсч, мөрөө­дөж бай­сан зүй­лийг гэр бүлийн маань хүн мэдээд их тус болсон. Микро­гоор шуга­манд явсан орлого нь ч бай­шинд маань орсон. Ингэж л өдөр өн­жүүлэх төвөө гурван жилийн дотор барьсан юм даа. Энэ хугацаанд шантрах, няцах, саад бэрхшээл олон гарч байсан. Өвлийн хүйтэнд цемент зуурч байгаад гараа хайраад л. Энэ бүгдийг нь туулаад гарсан даа.

ОЛОН ХҮНИЙ ӨМНӨ ИХ МӨНГӨ ӨГЧ БАЙГАА ЮМ ЯРИАД ЦААСАН ДОТОР ЗАДГАЙ МӨНГӨ ХИЙЖ ЗУЗААН БОЛГОЧИХООД ӨГСӨН ТОХИОЛДОЛ Ч ГАРЧ БАЙСАН

-Хүүхдүүдийн төлөө гэг­дэх олон төсөл хэрэгждэг. Аль нэг байгууллагаас нь тусламж хүсэж үзээгүй гэж үү?

-Одоо манайд 50 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг. Ихэнх нь Өлзийт хороололд бий. Тэдгээр хүүхдүүд өдөр өнжүүлэх төв дээрээ хонох гээд байдаг юм. Даанч ма­найх асрамжийн газар биш. Асрамжийн газар байгуулах гэхээр их мөнгө орно. Ядуу биднээр мөнгө олдог, нэр хүнд олох гэсэн хүмүүстэй олон таарч байна даа. Гадаа­дын зочид төлөөлөгч нарын өмнө "Төсөл бүтчихсэн. Та нартаа баяр хүргэе" гэхэд хүүх­дүүд бид нар баярлаад сүйд болж байгаа юм. Дараа нь төсөл чинь бүтээгүй гээд цөөхөн хэдэн төгрөг өгчихөөд яваад өгөх хүмүүс ч байна. Эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр бидэнд тусалсан дүр эсгэж яриад цаашид бүх боломжоороо тусална гэж амлаад явна. Олон хүний өмнө их мөнгө өгч байгаа юм яриад цаасан дотор задгай мөнгө хийж зузаан болго­чихоод өгсөн тохиолдол ч гарч байсан. Хүмүүсээс тус­лаач гэж гуйхаар "Намайг яаж рекламдах юм бэ" гэж шууд асуух хүн олон шүү. Ийм болохоор хэн нэгэнд хандах нь хүүхдүүдэд халтай, сэтгэ­лийг нь хиртүүлчих гээд бай­даг болохоор чимээгүйхэн урдахаа хийсэн нь дээр гэж боддог. Тэгээд ч би ашгийн төлөө бус өөртэйгээ адилхан зовлонтой хүүхдүүдийн зов­лонг нимгэлэхийг хүсэж, өнөөдрийг хүртэл өөртэйгээ, амьдралтай тэмцэж яваа. Би нэг сонин зүйл ярих уу.

-Тэг л дээ?

-Хойд ээжтэйгээ амьдар­даг нэг хүү байгаа. Хоёр биенийгээ үзэхээ байчихсан. Хойд ээжийгээ аймаар үзэн ядна. Тэгэхээр нь тэр хүүд тэгж болохгүй гэдгийг сайн ойл­гуулсан. Тэгээд нэг өдөр ээж­дээ тусал гэж хэлсэн юм. Тэгсэн нөгөө хүү ээжийнхээ оймсыг угаагаад зуухныхаа ард талын сандал дээр тавь­чихсан байсан гэсэн. Дараа нь манай төвөөс хичээлдээ сайн сурсан гээд 20 мянган төгрөгийн урамшуулал өгсөн юм. Нөгөө хүүд шаг­налынхаа мөнгөөр ээждээ дуртай юмыг нь авч өг гэж хэллээ. Тэгсэн хүү ээжээ­сээ "Та юунд дуртай вэ. Би танд гоё юм авч өгье" гэж асуутал ээж нь "Чи наад мөн­гөө хаанаас хулгайлсан бэ" гээд зөндөө загнасан байгаа юм. Бид "Танай хүү онц сур­сан болохоор шагнуулсан юм. Шагналаараа танд бэлэг авч өгөх гэсэн байна шүү" гэж хэлж ойлгуултал тэр эмэгтэй үнэхээр их баярлаж байсан. Тэгээд хүүтэйгээ хамт дэлгүүр ороод хүүдээ болон өөртөө дуртай зүйлсээ авсан тухай­гаа сүүлд ярьж байсан. Тэр хоёр одоо маш сайхан харил­цаатай болсон. Тэр хүү хи­чээлдээ ч их сайжирсан. Үүнээс гадна манайд ээж нь бурхан болчихсон, аав нь бор дарсанд хэт орчихсон гурван хүүхэд байна. Тэдний ирээ­дүй их хэцүү байна. Хаанаас мөнгө олж, тэдэнд хувцас, хоол хүнс авч өгөх вэ гэж бодоод л сууж байна. Гэхдээ урин цаг ирж байгаа юм бай­на. Учир нь олдох байх аа.

-Таны халамж, нөмөрт өссөн хүүхдүүд одоо хол­боо­той байдаг уу?

-Манай төвөөр явсан хүүх­дүүд бүгд л холбоотой бай­даг. Гэхдээ үнэхээр л харж хандах хүнгүй байна гэдэг хэцүүг том болсон ч мэдэрч байгаа хүүхдүүд зөндөө бай­на. Одоо их, дээд сургуульд сурч байгаа хүүхдүүдээс арав нь төлбөрөө олсон байгаа. Гэхдээ үүний цаана төл­бөргүй дөрвөн оюутан байна. Нэг нь сургуулиас хөөгдөх дээрээ тулчихсан гэнэ. Одоо очиж сургуулийн захиргаатай нь уулзах санаатай байна.

-Хүний хүүхдүүдийн төлөө ингэж зүтгэж байгааг гэр бүлийнхэн чинь хэр хүлээж авдаг вэ. Хүний өмнөөс ингэтлээ гүйлээ гээд дургүйцэх үе гардаг байх даа?

-Гэр бүлийн хүнийг маань А.Анхбаяр гэдэг. Миний аж­лыг сайн ойлгодог. Харин гэр бүлээс гадна бусдын хүүх­дийн төлөө ингэтлээ зүтгэж байгааг минь мэдэхгүй байж муу муухайгаар хэлэх хүн олон байна. Тэр болгонд өөрийн эрхгүй гомдох юм. Хүүхдүүдээр далимдуулж мөн­гө идсэн. Хүүхдүүд ашиг­лаж байна гээд л гүтгэнэ. Үнэн хэрэгтээ ирэх хагас сайн өдөр хүүхдүүдээ цугла­хаас өмнө 30 мянган төгрөг яаж олох вэ гэж бодоод сууж байна. Амралтын өдөр өнжих газраа ирэхэд нь сайхан хоол хийгээд сууж байвал тэд баярладаг юм. Гэртээ идэх хоолгүй амьтад төв рүүгээ яараад, гүйлдээд л ороод ирнэ шүү дээ. Гэхдээ би хүүхдүүдэд хоол биш бо­ловсрол чухал гэдгийг ойл­гуулах гэж их хичээдэг.

Ийнхүү бид хоёрын яриа өндөрлөсөн юм. Биднийг яриа өрнүүлж байхад Бат­сайхан гэх хүү орж ирээд бие нь өвдөөд байгаагаа Б.Уран­чимэгт хэлсэн юм. Б.Уран­чимэг тэр хүүг харж хандах хүн байхгүй хэмээн бидэнд учирлаад өрхийн эмнэлэг рүү авч одсон.

Э.ХҮРЭЛБААТАР

Онцлох нийтлэлүүд