Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Шар бич өдөр Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна Шар бич өдөр Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна
Цаг үе
2015.03.01 11:03

“Ардчилал гэж юу вэ”

“Ардчилал гэж юу вэ" гэдэг номыг 1990 оны арванхоёрдугаар сарын 10-нд нэгэн улстөрч надад бэлэглэжээ. Тухайн үед Төв аймгийн МоАХ-ны гишүүд Зуунмод хотын төв талбайд өлсгөлөн зарлаж байсан юм. Өлсгөлөнгийн дараа энэ номыг уншиж хөдөө орон нутгаар баахан мэдэмхийрсэн санагдана. Тэр үед номыг ярих нь бүү хэл, ойлгоход ч түвэгтэй байсныг нуух хэрэггүй биз. Харин өнөөдрийн өндөрлөгөөс харахад энэ номыг ойлгоод зогсохгүй, амьдрал дээр олон зүйл зөрчигдсөнийг шүүмжилж болно. Анх номыг уншиж байхад ойлгосон ардчиллын зарчмаас бидний монголчууд багагүй гажуудсан мэт санагдана. Номын “Ардчиллыг тодорхойлох нь" бүлэгт “Ардчилал гэдэг үгийг бараг хүн бүр мэднэ. Гэвч дарангуйлагч дэглэм ч ардчилсан нэр зүүчихээд ард түмний итгэлийг хүлээж байгаа мэтээр сурталчилсаар байгааг" сануулжээ. Мөн А.Линкольны “Ардчилал нь ард түмний өөрөө удирдсан, ард түмний төлөө Засгийн газар юм" гэсэн үг байна. Олонхийн гаргасан улс төрийн шийдвэрт цөөнх захирагдах боловч, 51 хувь нь олонхи нэрээр 49 хувийг дарангуйлах нь ардчилал биш. Засгийн газар бол нийгмийг бүрдүүлэгч нам, мэргэжлийн холбоо, ТББ зэрэг байгууллагатай ижил эрхтэй нийгмийн нэг л эд эсэд тооцогдоно. Ардчилсан нийгэмд Засгийн газар ард түмэндээ болон нийгмийг бүрдүүлдэг бүх байгууллагуудад тайлан тавих үүрэгтэй. Харин дарангуйлагч дэглэмд эсрэгээрээ ард түмэн болон нийгмийн эд эс болсон байгууллагуудыг Засгийн газар хянана.

Ардчиллын тулгуур баганад хүн ардынхаа итгэлийг хүлээсэн Засгийн газар, хуулийн өмнө адил тэгш эрх эдлэх, шүүх ажиллагааг шударгаар явуулах, засгийн эрх мэдлийг хуулиар хязгаарлах зарчмууд тооцогдоно.

Энэ номын “Хүний эрх" бүлэгт “Аливаа ардчиллын лугших судас нь хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх" хэмээн тодорхойлжээ. Энэ эрх нь зөрүүтэй саналаа илэрхийлэх, хуран цуглах, мөргөл үйлдэх, шударга ёсыг шаардах, мэдээлэл хүлээн авах хэлбэрээр хангагдана. Ардчилсан Засгийн газар иргэний бичлэг, хэлсэн үгийн утга агуулгыг хянаж, зааварлаж, үнэлж дүгнэдэггүйгээрээ дарангуйлагч Засгийн газраас ялгаатай. Засгийн газар нь ард түмэндээ үйлчлэхээс бус ард түмэн нь Засгийн газарт үйлчлэх ёсгүй. Төр иргэдийн амьжиргааг илүү сайжруулж, хариуд нь ард түмнээсээ итгэл хүлээж баталгаатай оршин тогтноно. Засгийн газрын оршин тогтнох хөрс нь ардчилсан сонгууль. Сонгууль нь эрх баригч, сөрөг хүчнээс үл хамааран тэгш өрсөлдөөнтэй байх ёстой. Сөрөг намууд ба тэднээс нэр дэвшүүлсэн хүмүүс Засгийн газрыг ил тодоор шүүмжлэх, шинэ хөтөлбөр дэвшүүлэх, радио долгионоор хангагдах ёстой. Ардчилсан нийгэмд мэдээллийн хэрэгсэл нь ард түмэнд үнэ зөв мэдээлэл хүргэх, соён гэгээрүүлэх үүрэг хүлээнэ. Мөн Засгийн газар болон төрийн байгууллагуудыг хянах, мэдээллийн нуугдмал агуулгыг илчлэх замаар албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэдэг. Ардчилал нь хэн нэгэнд ямар нэгэн баталгаа болдоггүй. Харин дэвжин дээшлэх эсвэл аз сориод алдах боломжийг л олгоно. Ардчилсан үйлс амжилттай өрнөх эсэх нь зөвхөн ард иргэдээс өөрсдөөс нь л шалтгаална. Ард түмэн өөрсдөө Засгийн газар байгуулна гэдэг ард иргэд Засгийн газрын ололт амжилт, алдаа оноог хамт үүрэлцэнэ гэсэн үг юм. Нобелийн шагналт, оросын яруу найрагч И.Бродский “Эрх чөлөөт хүн алдаж, доройтвол өөрөөсөө өөр хэнийг ч буруутгадаггүй" гэжээ.

Х.БАТТӨГС

Онцлох нийтлэлүүд