ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.12.08 02:12

Ардчиллын ойн барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв


Бөхийн өргөөнд өнгөрсөн бямба гариг (2019.12.07)-т Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөх барилдаан болж, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв.

Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат Улсын харцага Д.Анар, Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат Улсын начин Ч.Хөхчирэнгэр үлдсэн юм. Барилдааны түрүү бөх улсын харцага Б.Бат-Өлзий 8 сая, үзүүрлэсэн арслан П.Бүрэнтөгс 5 сая, их шөвөгт үлдсэн харцага Д.Анар, начин Ч.Хөхчирэнгэр нар тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардан авсан юм.

Хүчит бөхийн барилдааныг Ардчилсан нам, МҮБХ-той хамтран зохион байгуулсан бөгөөд АН-ын дарга С.Эрдэнэ, Дэд дарга Р.Амаржаргал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар уг шагналыг гардуулав.

Онцлох нийтлэлүүд