Нийгэм
2015.06.22 01:06

Архивын ерөнхий газар ажилтнууддаа хариуцлага тооцжээ

Авлигатай тэмцэх газраас хууль зөрчсөн албан тушаалтнууддаа хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Архивын ерөнхий газарт илгээсэн. Энэхүү үүргийн дагуу Архивын ерөнхий газраас Үндэсний төв архивын төрийн үйлчилгээний найман албан хаагчийн албан тушаалыг түр түдгэлзүүлж, урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар болсон байна. Мөн худалдан авах ажиллагаа зохион байгуулах үед үнэлгээний хорооны гишүүдээр мэдэгдэл гаргуулах, мэдүүлгээ хожимдуулж гаргасан албан тушаалтанд зохих арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Цаашид мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулж, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахад анхаарч ажиллах болно гэдгээ Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн байна.

Онцлох нийтлэлүүд