Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Иргэдийн цалин хөлсний орлого өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурчээ DNN.MN Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ зарлажээ DNN.mn АНУ-ын ОУХА эрчим хүчний засаглалын шинэ хөтөлбөр эхлүүллээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn Иргэдийн цалин хөлсний орлого өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурчээ DNN.MN Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ зарлажээ DNN.mn АНУ-ын ОУХА эрчим хүчний засаглалын шинэ хөтөлбөр эхлүүллээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn
Онцлох нийтлэл
2014.08.28 10:08

Ашигт малтмалын газар юуны учир Сүлжээний ерөнхий инженерээ ажлаас нь халав?


Гурван шатны шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийн эхний шатны сонгон шалгаруулалт эхэлсэн.

Эхний ээлжинд эдгээр лицензийг эзэмшиж байсан компаниуд гаргасан зардлаа баталгаажуулж, босго үнэ тогтоогоод буй 163 мянга гаруй га бүхий 14 талбайд сонгон шалгаруулалт явуулна. Хууль бусаар олгосон гэх эдгээр тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компаниудыг хохиролгүй болгохоор сонгон шалгаруулалт явуулахаар болсон гэж Уул, уурхайн яам мэдээлээд буй.

Эдгээр тусгай зөвшөөрлийн 82 хувь нь дотоодын, 18 хувь нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн эзэмшилд байсан билээ. 

Өмнөговь аймгийн Манлай сумын Амгалант, Дундговь, Өмнөговь аймгийн Могойт, Ховд аймгийн Мянгад сумын Чойдог худаг, Дундговийн Өлзийтийн Бага хөх цав, Дорноговь аймгийн Мандах сумын Ногоон тал, Довцог худаг, Хөх хошууны худаг, Баянхонгор аймгийн Хонхор дэрс, Товцог хайрхан уул, Хашаатын хөндий, Цогт хайрхан уул, Улаан эрэг, Хар ат уул Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Хөхтолгой зэрэг газруудад тендер зарлаад байгаа юм. Энэ үйл явцыг эдийн засагчид хөлдсөн баялаг гэсэх нь хэмээн үзэж, хайгуулын лицензээ даруй олгож эхлэх хэрэгтэй хэмээж байгаа юм. 

Манай улс сүүлийн таван жилийн турш хайгуулын тусгай зөвшөөрөл огт олгоогүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр өмнөхөөсөө 3-5 дахин их хэмжээний хөрөнгө оруулалт шинээр бий болно гэж тооцоолоод байгаа. Тийм учраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүнд сурталгүй, ил тод нээлттэй хэлбэрээр зохион байгуулахын тулд зөвшөөрөл хүлээн авах үйл явцыг цахим хэлбэрээр онлайн, төрийн үйлчилгээний машинаар авахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа. 

Энэ ажилтай зэрэгцүүлээд Ашигт малтмалын газар Сүлжээний ерөнхий инженер Д.Болдбаатарыг ажлаас нь халсан нь багагүй хэл ам дагуулж байна. Хайгуулын лицензийн зөвшөөрлийг онлайнаар зохион байгуулах энэ ажлыг эхлүүлэхэд анхнаас нь гар бие оролцсон мэргэжилтнээ ажлаас нь холдуулсан нь хэний ч анхаарлыг татна. Лицензийн зөвшөөрлийг хүлээн авах үйл ажиллагааг онлайнаар хүлээн авахаар болж байгаа энэ эгзэгтэй мөчид Ашигт малтмалын газар компьютер, сүлжээ, цахимын талын ганц шилдэг инженерээ ажлаас нь халсан нь олон хүнд сэжиг төрүүлж байна. 

Д.Болдбаатар салбартаа шилдэгт тооцогддог IT инженер гэнэ.

Кибер халдлагаас байгууллагынхаа мэдээллийг дээд зэргээр хамгаалдаг гэдгээрээ мэргэжил нэгтнүүдийнхээ дунд сайшаагддаг бөгөөд энэ төрлийн уралдаан, шалгалтад үргэлж өндөр оноо авдаг сүлжээний инженер юм байна. Түүгээр ч барахгүй хувийн зохион байгуулалт сайтай, ажилдаа хариуцлагатай, байгууллагынхаа нууц код, паспорт зэргийг дээд зэргээр хадгалдаг нэлээд шударга, зарчимч залуу аж. Энэ зан нь магадгүй зарим хүмүүст таалагдаагүй учир ажлаасаа халагдахад хүргэсэн байж магадгүй гэж хамт ажиллагсад нь ярьж байна. 

Гэхдээ нөгөө талаар нэг байгууллагад 11 жил ажилласан хүн болохоор салбараа, ажлаа нэвт шувт мэддэг учир бусдын нөлөөнд орж мэдээлэл алдагдуулж магад гэсэн үүднээс яамнаас нь ийм арга хэмжээ авсан байх талтай. 

Д.Болдбаатар нэртэй төртэй айлын хүүхэд бөгөөд хамт олон дундаа шударга, ажилдаа үнэнч гэдгээрээ гайхагддаг учир гэнэт ажлаасаа халагдсанд нь бусад нь гайхаж байгаа гэнэ. Түүнийг юуны учир ажлаас нь халсныг зохих газарт нь шалгуулах ёстой хэмээн Ашигт малтмалын газрын зарим ажилтнууд мэдэгдэж “Онлайнаар бүх ажлаа явуулахаар болж байгаа болохоор Болдоог шударга зангаараа тээг садаа болж мэднэ гээд холдуулсан. Тэгээд түүний оронд хэн нэгэн өөрийн хүнээ шургуулах байх” хэмээцгээж байна. Түүний оронд компьютерийн наад захын мэдлэггүй хүн тавьж хайгуулын лицензийг будлиантуулах ажил сэдэж байж магад гэцгээж байгаа юм. Олон жил гар нийлж ажилласан ажилтнууд нь гэнэтийн энэ явдалд цочирдож ажлаасаа өөрийн хүсэлтээр гарахаар шийдээд байгаа тухай ч дуулдлаа. 

Д.Болдбаатартай холбогдоход “Би амралттай байсан. Амралтаа дуусгачихаад ажилдаа ортол цомхотголоор халсан тухай дуулгасан. Ийм л юм болчихлоо” гэлээ. Тэрээр энэ талаар ямар нэгэн гомдол гаргах хүсэлгүй байгаагаа илэрхийлээд “Цаг хугацаа бүхнийг харуулах биз. Үнэн мөн нь хэзээ нэгэн цагт гарах байлгүй” хэмээн хариуллаа. 

Жирийн нэгэн ажилтан ажлаасаа цомхотгол нэрийн дор халагдаж байгаа боловч түүний хашиж байсан алба, хийж байсан ажлыг анзаарвал зүгээр орхиж боломгүй асуудал үүсээд байгаа юм. Тогоон дотор нь чанагдаж, ажлаа мэддэг хэрнээ хэний ч нөлөөнд автдаггүй шударга залуус бий. Үнэхээр л тэр зангаасаа болоод ажилгүй болж байгаа бол үүнд холбогдох газрууд нь яаралтай анхаарал хандуулах нь зүйтэй байх.

Д.САРУУЛ


Онцлох нийтлэлүүд