ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.08.05 11:08

А.Амбасэлмаа: Энхийг сахиулагч 14 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 4-нд 615 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энхийг сахиулагч 14 хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-өөс сувиллын тусгаарлалтад шилжлээ. Манай улсад 293 тохиолдол батлагдсанаас 244 нь эдгэрсэн. 49 хүн эмчлүүлж байна. VII сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ, VII сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ болон, 22-нд Австралийн онгоцоор ирсэн 48 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан 16 хүний сорьц /БГД, БЗД, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг болон Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалтын сорьцыг авчээ/ ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, Ажиглах байр болон ХӨСҮТ-д эмчилгээ, үйлчилгээ үзүүлж буй эмч ажилтан нийт 19 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүн, Замын-үүд боомтод ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй 100 жолоочийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй" гэв.

Онцлох нийтлэлүүд