Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ЧУУЛГАН: Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Хилчид осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ DNN.mn 548 автобусны суудлын бүрээсийг сольжээ DNN.mn Хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв DNN.mn Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна DNN.mn 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина DNN.mn Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Super Brain" шоу нэвтрүүлгийн ялагч болжээ DNN.mn Д.Сосорбарам: Эд баялагт дулдуйдвал хүн аяндаа мал болно DNN.mn Цагдаа нар “Охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү. Өөрөө хайж ол” гэж даажигнаад хоорондоо инээлдэж байсан DNN.mn Э.Золзаяа: Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй DNN.mn ЧУУЛГАН: Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Хилчид осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ DNN.mn 548 автобусны суудлын бүрээсийг сольжээ DNN.mn Хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв DNN.mn Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна DNN.mn 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина DNN.mn Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Super Brain" шоу нэвтрүүлгийн ялагч болжээ DNN.mn Д.Сосорбарам: Эд баялагт дулдуйдвал хүн аяндаа мал болно DNN.mn Цагдаа нар “Охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү. Өөрөө хайж ол” гэж даажигнаад хоорондоо инээлдэж байсан DNN.mn Э.Золзаяа: Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй DNN.mn
Нийгэм
2022.10.26 10:10

А.Пүрэвдулам: Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих 2020-2021 оны судалгаа гээд байгаа боловч сүүлийн арван жилд энэ тоо байсаар ирсэн DNN.mn


Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдуламтай ярилцлаа.


-НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийн тайлангаар 2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувь, 2021 онд 98.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийсэн гэсэн дүгнэлт гарчээ. Үүнээс үзэхэд Монголд хувь хүний эрх чөлөө гэж зүйл байгаа юм уу. Та хүний эрхийн хуульчийн хувьд хэрхэн харж байна вэ?

-Үүнийг хуульчид ярьдаг л байсан. НҮБ-ын тайлан бол үүнийг баталгаажуулах процесс болоод өнгөрлөө. НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг 14 хоног Монголд ажилласан юм байна. Үүнд миний анхаарлыг татсан гурван факт байсан. Дэлгэрүүлж яривал маш их зүйл байгаа. Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих, саатуулах ажиллагааны сүүлийн хоёр оны судалгаа гээд байгаа боловч сүүлийн арван жилд энэ тоо байсаар ирсэн. Ер нь иймэрхүү хэмжээнд л явж ирсэн. Тэгэхээр энэ нь өөрөө хүний эрхийн маш том зөрчил болж байгаа юм.

-Хүнийг шууд баривчлах үед эрх үүргийг нь тайлбарлах ёстой байдаг шүү дээ. Энэ эрхээр нь хангадаг болов уу?

-Цагдан хорих шийдвэр гарлаа гэж бодъё. Тэгэхэд ямар шийдвэр гарах ёстой вэ гэвэл хууль зүйн дагуу бол хүнийг баривчилсан үед баривчилсан шалтгааныг нь, үндэслэлийг нь хэлж өгөөд, тухайн этгээдэд үндэслэлээ мэдсэний дараа өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах, шүүхэд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэргийг хамгийн түрүүнд хууль хэрэгжүүлэгч субьект тайлбарлах ёстой байдаг. Гэтэл энэхүү наад захын үйл ажиллагааг хангадаггүй. Шууд баривчилдаг. Ингээд баривчилсан тохиолдлоо гүйцэтгэх ажиллагааны журмаар ч гэж нэрлэгдэг. Энэ ажиллагаа ямар ч прокурорын зөвшөөрөл, шийдвэргүйгээр явагддаг.

-Баривчилсан тохиолдолд 48 цагаас илүү хорих ёсгүй гэдэг. Энэ нь үйлчилж чаддаг уу?

-Монгол Улсад урьдчилсан байдлаар цагдан хорих хугацааг 6 цагаас хэтрүүлэхгүй байх хуультай. Гэтэл тэр ерөөсөө 6 цаг байдаггүй. Тэрхүү сэжигтэн, яллагдагчийг тухайн хэрэгт нь холбогдуулаад энэ хугацааг дээд зэргээр хэтрүүлдэг Тэгээд хэтрүүллээ гэхэд 48 цагаас дээш хугацаагаар хэтрүүлэхгүй гэж байгаа шүү дээ. Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих дээд хугацаа 48 цаг байдаг. Тэрхүү сэжигтэнг 48 цаг хорилоо гэхэд урьд нь хоригдсон 6 цагийг ерөөсөө тооцдоггүй. Ийм жишиг тогтчихоод байгаа. Энэ бол маш том эрүүдэн шүүлт. Монгол Улс Эрүүдэн шүүлтийн эсрэг олон улсын конвенцид нэгдчихсэн. Энэхүү конвенци 1984 онд батлагдсан. Тус конвенцид ямар зүйл заалт байдаг гэхээр хэрвээ дээр дурдсан зүйлүүдийг тухайн улсын цагдаагийн байгууллага, шүүх, хууль хүчний байгууллагууд гаргасан байх юм бол гэмт хэрэгт тооцогддог. НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулган дээр Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийнхэн тайлангаа өргөн барих юм байна лээ. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар, хууль, шүүхийнхэн энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байх юм бол олон улсын түвшинд гэмт хэрэгт тооцогдохоор үр дагаврууд үүсээд байна. Яагаад гэвэл хүний наад захын анхан шатны эрх хангагдаж чадахгүй байна гэж үзэж байгаа.

-Сүүлийн үед гэрчээр дуудаж мэдүүлэг авъя гэчихээд шууд баривчлах боллоо гэж яригдах болсон. Энэ ямар учиртай юм бэ?

-Гэрч гэх нэг ойлголт байдаг. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар сэжигтэн гэсэн агуулгыг хүчингүй болгочихсон. Одоо шууд гэрчээр мэдүүлэг аваад тухайн хүний гэрчээр өгсөн мэдүүлэг дээр үндэслээд яллагдагч болгочихдог. Гэрч гэдэг чинь агуулгаар нь аваад үзэхэд тухайн хэрэгт холбогдолгүй, тухайн хэргийг үзсэн харсан, мэдсэн зүйлийн талаар мэдүүлэг өгөх процесс явагдаж байх ёстой. Гэтэл тухайн хэрэг дээр гэрчээр мэдүүлэг авангуутаа шууд яллагдагчаар татаад явчихдаг. Хуулийн түвшинд гэрч нь өөр агуулгатай байгаад байдаг. Тэгэнгүүт яллагдагч гэдэг нь эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа болчихдог. Ингээд энэ хоёр зүйл нь өөр хоорондоо зөрчилтэй яваад байгаа. Гэрчээр мэдүүлэг авахдаа гэрчийн өөрийнх нь эрх үүргийг тайлбарлаад, тэр хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэтэл практикт ихэвчлэн яаж байна гэхээр энэ бол гэрчийн мэдүүлэг, тиймээс та заавал мэдүүлэг өгөх ёстой. Энэ бол таныг яллагдагчаар татаж ямар нэгэн хэрэгт холбогдуулж байгаа асуудал огт биш гэж байгаад мэдүүлгийг нь авчихдаг. Тэгээд мэдүүлэг авчихаад дараа нь яллагдагчаар татчихдаг. Тэгэхээр энэ чинь өөрөө хүний эрхийн маш том зөрчил болж байгаа юм.

-Ингэж мэдүүлэг авахдаа эрүүдэн шүүх тохиолдол байдаг болов уу?

-Монголын практикт школ болчихсон байгаа энэ зүйл нь эрүүдэн шүүх, хүнийг яллах, нөгөө талаас хүний эрхийн ойлголтыг дандаа орхигдуулж явдаг. Яллах талын л процесс явагддаг. ЦЕГ-ын дарга Ж.Болд гэдэг хүн хуулийн байгууллагын нэгдсэн хурал дээр өөрийн амаар хэлсэн байдаг. Монгол Улсын Эрүүгийн хууль маш учир дутагдалтай байна. Монгол Улсад хамгийн тохиромжтой хууль бол 1964 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэ тутамдаа нэвтрүүлэх нь нэн тохиромжтой гэж хэлсэн байгаа. 1964 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрвээ эргээд хэрэгжүүлээд эхлэх юм бол прокурор, шүүхийн шийдвэргүй 100 хувь мөрдөн байцаагчийн эрхэд бүх зүйл шилжинэ гэсэн үг. Тэр дээр ямар ноцтой заалтууд байдаг вэ гэхээр прокурор, шүүхийн шийдвэргүй тухайн хүнийг цагдан хориод, баривчлаад, саатуулагдаад явчихна гэсэн үг. Араас нь нөхөн гүйцэтгэдэг. Зөвшөөрлийг нөхөн гүйцэтгэдэг ажиллагааг хийнэ. Хуулийнхан хар баасан гариг гэж ярьдаг. Ам дамжин ярьсан хар баасан гариг ямар учиртай вэ гэхээр зөвшөөрөлгүйгээр баривчилдаг, араас нь нөхөн гүйцэтгэдэг үйл ажиллагааг л хэлж байгаа юм. Тав дахь өдөр нь баривчлангуутаа хагас бүтэнсайн гэж таслан сэргийлээд, нэг дэх өдөр нь тухайн хүний зөвшөөрөл гарангуут эрүүдэн шүүсэн, залхаан цээрлүүлсэн асуудал хөндөгдөхгүй 48 цагаас илүү хугацаагаар хориод залхаан цээрлүүлээд байж байдаг. Түүнийгээ цагдан хорих хугацаанд нь тооцдоггүй. Энэ бол ерөөсөө л хүнийг эрүүдэн шүүх, залхаан цээрлүүлэх гэсэн бусармаг үйл ажиллагаа явагдаж байгаагийн илрэл. Ийм байдлыг НҮБ-ын шинжээчид хөндлөнгөөс ирээд дүгнээд гаргачихлаа шүү дээ. Ийм эрх зүйн зохицуулалтаар, ийм практик жишиг тогтчихсон ардчилсан улс ховор шүү. Манайх ардчилсан гэдэг л нэртэй боловчиг дарангуйллын л систем үйлчлээд яваад байна. Үүнийг маш том аюул гэж харж байгаа.

-НҮБ-ын хүний эрхийн зөвлөмжүүдийг биелүүлэхгүй бол Монгол Улсад ямар хор уршигтай вэ?

-Олон улсын эрүүдэн шүүлтийн эсрэг конвенци дээр тухайн улсын засгийн газрын түвшинд анхааруулга өгдөг. Тухайлбал, Засгийн газар зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхгүй бол ямар нэг байдлаар олон улсын зүгээс хоригуудыг тавьж эхэлдэг. Тэгэхээр энэ бүхэн чинь эргээд Монгол Улсад маш том хор нөлөөтэй. Энэ зөвлөмжүүдийг Засгийн газар заавал хэрэгжүүлэх ёстой. Хүний эрхийн дутагдлаа арилгах боломж Засгийн газарт байгаа. Хууль зүй дотоод хэргийн яам түүний харьяа байгууллагууд, ЦЕГ, хууль шүүхийн байгууллагууд, цаашлаад хууль тогтоох байгууллага УИХ нэн яаралтай эдгээр зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ёстой. Ер нь ганц цагдаа шүүх прокурор гэлтгүй шүүхийн шийдвэр дээр бас тэр дүгнэлт хийгдсэн байсан шүү дээ. Баривчлагдаад ял эдэлж байгаа хүмүүст 30 хоног тутам шагналын 10 хоног гэж байдаг. Хоригдож байгаа хүмүүс сар бүр шагналын 10 хоногоо цуглуулж нэг жилд 120 хүртэлх хоног цуглуулаад ялынхаа хугацааг богиносгох боломжтой байдаг. Хэрэв тухайн яллагдагч сахилгын зөрчил гаргасан тохиолдолд тэр хоногийг хасах тогтоол гаргачихсан гэж байгаа. Цуглуулсан шагналын хоног тутмаас нь хасдаг. Энэ бол бас нэгэн хүний эрхийн том зөрчил. Шүүхийн шийдвэрээр гэм буруу нь тогтоогдоод ял шийтгэл авсан ч гэсэн хүний эрх үйлчилж байх ёстой. Тэр хүн жам ёсны эрхээ эдлэх ёстой. Шүүхээр ялаа тогтоолгоод гэмээ үүрээд явж байхад нь давхар яллаж болохгүй. Энэ асуудлыг ч гэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд шат шатандаа анхааралдаа авч, зөвлөмжийг яаралтай хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна.

-Яг шүүхийн шийдвэргүй ял эдэлсэн кейсээс та дурдаач?

-Би өөр дээрээ хүртэл авсан шүү дээ. 2021 онд энэ машинд би өөрөө хэрчүүлээд гарсан хүн. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгчтэй холбогдуулаад намайг өмгөөллийн хууль зүйн туслалцаа үзүүлж байхад миний өмгөөллийн үйл ажиллагааны баталгаанд ноцтой халдсан. Өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй, тухайн холбогдогч буюу сэжиглэгдэж байгаа этгээдийг баривчлагдсан шалтгаан нөхцөлийг тайлбарлахгүйгээр өмгөөлөгч авах эрхийг нь хасаад, өөрийгөө өмөөрөх эрхийг нь хангахгүйгээр, ялын тогтоолоо танилцуулахгүйгээр таслан сэргийлэх арга хэмжээ авчихсан. Ингээд өмгөөлөгчийн зүгээс өөрийнхөө эрх үүргийн дагуу ямар ч байгууллагад саадгүй нэвтрэх үйл ажиллагааны баталгаатай байхгүй юу. Гэтэл тэр баталгааг ноцтой зөрчөөд, түүгээр ч үл барам маргааш нь шууд над дээр гүйцэтгэх үйл ажиллагаа явагдсан. Ямар үйл ажиллагаа явагдсан гэхээр намайг тухайн хэрэгтэй холбогдуулаад өмгөөлөгчийн хувиар гэрчээр байцаана гэсэн. Би эсэргүүцсэн. Миний үйлчлүүлэгчийн эсрэг намайг гэрчээр байцаах хориотой гэсэн. Тэр хамаагүй таныг бид тусад нь шалгаж байгаа гэсэн. Гэтэл тусдаа биш. Тухайн хэрэгт нь л холбогдуулж шалгаж байгаа юм. Тэгээд гэрчээр мэдүүлэг өгсний маргааш нь буюу 24 цагийн дараа намайг яллагдагчаар татсан. Яллагдагчаар дахин мэдүүлэг авсан. Яллагдагчаар мэдүүлэг өгөхөөс би татгалзсан. Гэтэл тэнд эрүүдэн шүүлтийн хэлбэр явагдаж, залхаан цээрлүүлж, заавал мэдүүлэг өг гэсэн байдал явагдсан. Надад өмгөөлөгч ч авахыг зөвшөөрөөгүй. Та өөрөө өмгөөлөгч байж өмгөөлөгч авах шаардлагагүй гэсэн байдлаар надад хандсан. Би өөрөө өмгөөлөгч ч гэсэн өөрийгөө өмгөөлөхөөс татгалзах эрхтэй Монгол Улсын иргэн хүн. Хүний эрхийг өмгөөлөгчөөр хангах ёстой байтал өмгөөлөгчийг нь хүртэл ийм байдлаар залхаан цээрлүүлж эрүүдэн шүүж байгаа нь хүний эрх гэдэг улан дор тэгширчихсэн байхгүй юу. Өмгөөлөгчийн эрхийг ингэж зөрчиж байна. Тэгэхээр цаашид өмгөөллийн үйл ажиллагааны баталгааг ч гэсэн анхаарах ёстой. Хамгийн тэргүүний эгнээнд өмгөөлөгч л байж байдаг. Шүүх, прокуророос илүүтэйгээр. Яагаад гэвэл тухайн хүний хажууд хүний эрхийг хамгаалах гээд өмгөөлөгч л зогсож байдаг. Ингээд өмгөөллийн эрхэд нь халдаад байх юм бол монголын өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа хийгээд яах юм бэ. Энэ үүднээсээ 2021 онд би хуульч өмгөөлөгчидтэй нийлж хөдөлгөөн өрнүүлсэн. Үүний хүрээнд үндэсний хэмжээний зөвлөмжийг ч гаргуулж чадсан. 2021 оны Хүний эрхийн үндэсний чуулганаар бид өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаатай холбогдуулан, эрүүдэн шүүх, залхаан цээрлүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй байх гэсэн зөвлөмжийг гаргуулж чадсан. Харамсалтай нь нэг ажиглагддаг зүйл бол ХЭҮК зэрэг эрх бүхий байгууллагуудаас холбогдох зөвлөмжүүд гараад байдаг. Гэтэл тэр зөвлөмж нь бодит амьдрал дээр хэрэгждэггүй. Үнэхээр хөрсөн дээрээ бууж байна уу. Үүнийг та бүхэн анхаараад үзээрэй. Танай сониноор дамжуулаад уриалга хэлэхэд Засгийн газрын түвшиндээ үүнийг хэлэлцээч ээ. Шат шатны байгууллагууддаа анхааруулга өгөөч ээ. Хууль эрх зүйг боловсронгуй болгооч ээ. Хүний эрхийг хангах гээд байгаа, ардчилсан хүмүүнлэг иргэний нийгмийг байгуулах гээд байгаа юм бол НҮБ-ын хүний эрхийн зөвлөмжийг яаралтай биелүүлээч ээ гэж уриалмаар байна.

Онцлох нийтлэлүүд