Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Увс аймагт газар хөдлөлт боллоо DNN.mn “Автомашингүй өдөр” энэ сарын 15-нд болно DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Увс аймагт газар хөдлөлт боллоо DNN.mn “Автомашингүй өдөр” энэ сарын 15-нд болно DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn
Нийгэм
2014.05.07 07:05

Баасан гаригт цэрэг татлага эхэлнэ


Нийслэлийн цэрэг татлагын товчооны ээлжит хурал өчигдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын “2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/259 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлыг тавдугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулсан. Харин цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг тавдугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулах аж. Ээлжит цэрэг татлагын ажлыг эрхлэн явуулах “Цэрэг татлагын товчоо”-г дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга удирдаж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар цэрэг татлагын ажлыг явуулах бэлтгэл хангагдсан бөгөөд хуваарийн дагуу тавдугаар сарын 08-нд дүүргүүдийн цэрэг татлага явуулах байр бэлэн болох юм байна. Зарлан дуудах хуудас тараах ажил 93.1 хувьтай байгаа аж. Цэргийн албан тэнцүүлэх зааврын дагуу шалгуур хангасан иргэдийг тавдугаар 09-ний 19 цагт Ховд, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн цэргийн ангируу, 10-нд Орхон, Зүүнбаяны цэргийн анги руу тээвэрлэх юм байна.

Онцлох нийтлэлүүд