Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа DNN.mn МУАЖ Ш.Чимэдцэеэд 2 өрөө байр бэлэглэв DNN.mn Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа DNN.mn Таван монгол эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэнийг баривчилжээ DNN.mn 5-11 насны 3000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ DNN.mn Өчигдөр 99 жолооч согтуугаар жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Хувийн цэцэрлэгт хүүхдүүдийг нэмж хуваарилах ажил үргэлжилж байна DNN.mn ОХУ-д оршин сууж буй Монгол иргэдийг жагсаалд оролцохгүй байхыг анхааруулав DNN.mn Ирэх сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна DNN.mn Г.Пүрэвдорж: "Улаанбаатарын үдэш" миний төрсөн нутагтаа зориулсан дуу DNN.mn Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа DNN.mn МУАЖ Ш.Чимэдцэеэд 2 өрөө байр бэлэглэв DNN.mn Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа DNN.mn Таван монгол эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэнийг баривчилжээ DNN.mn 5-11 насны 3000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ DNN.mn Өчигдөр 99 жолооч согтуугаар жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Хувийн цэцэрлэгт хүүхдүүдийг нэмж хуваарилах ажил үргэлжилж байна DNN.mn ОХУ-д оршин сууж буй Монгол иргэдийг жагсаалд оролцохгүй байхыг анхааруулав DNN.mn Ирэх сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна DNN.mn Г.Пүрэвдорж: "Улаанбаатарын үдэш" миний төрсөн нутагтаа зориулсан дуу DNN.mn
Онцлох нийтлэл
2015.03.19 10:03

Баатар дарга баатар хүн шиг шийдвэр гаргах байлгүй дээ

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаануржигдар боллоо. Нийслэлийн зарим өмчийн газар буюу 19 объектыг хувьчилж эхлэх гэж байгаа тухайхэлэлцжээ. Тэржагсаалтын хамгийн эхэнд Гэрлэх ёслолын ордонорсон байна. Гэтэлэнэ ордонг хувьчлах нь гэсэн мэдээ сошиал ертөнцөдбөөн шуугиан тарив.Цахим сүлжээгээр жиргээчид бухимдаад сүйд болжбайгаа харагдлаа.Төр, хувийн байгууллагыналь нэгт нь хуримаа хийхтийм чухал зүйл үү. Ямар ялгаа байна аа.

Гэрлэх ёслолын ордон нь 1976 оны зургаадугаар сарын 14-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлж 1976-1991 он хүртэл Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтэстэй хамтран чиг үүргээ хэрэгжүүлж байгаад 1992 оноосөөрийгөө санхүүжүүлэх зарчмаар аж ахуйн тооцоонд шилжжээ. Нэг тэрбум 693 сая 254.2 мянган төгрөгийн нийт хөрөнгөтэй. Барилга нь 15 өрөө тасалгаа бүхий 1878 ам.метр талбайтай гурван давхар, 10 мянга 526 ам.метр эзэмшил газартай.Өнгөрсөн онд46 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэнэ.Тарифт нь өөрчлөлт орж хуучин үнээсээ 40 мянган төгрөгөөр нэмэгдэж, 756 мянган төгрөг болжээ. Энэ бол залуу хосын Гэрлэх ёслолын ордонд орох үнэ.Жил бүрийн намрын дунд сарын шинийн 17 болон бас нэг өдрийгсайн өдөр гэдэг.Хурим хийхзахиалга их ирдэг тул ачааллыг бууруулах зорилгоор зөвхөн тэр хоёр өдөрт зориулан 1.2 сая төгрөгийн тариф тогтоосон байдаг. Зун намрын цагт ачаалал ихтэй байдагэнэ газар тарифаа нэмсэн атлааяахаараа алдагдалтай ажилладаг юм бол гэж эргэлзмээр. Эсвэл өнөө төрийн юм үнэгүй гэдэг нь энэ үү.

Хувьчилбал үйл ажиллагааны чиглэл нь хэвээрээ байх уу, цирк шиг зориулалтын бусаар ашиглуулахгүйгэх мэтээр жиргээчид цаагуур чинь сүржигнэж байна. Аливаазөв шийдвэрийг гаргахад ер нь нийгмийн сэтгэл зүй огт хамаагүй байдаг. Нийгэмд зайлшгүй хийх ёстойзүйл гэж бий. Тэрийг цаг алдалгүйхийх л учиртай. Манай төр засгийнхан ”Олон нийтэд таалагдахгүй байх вий. Сонгуулиар авах хэдэн саналаа алдчих юм биш биз” гээд уйлах нь холгүйболчих юм. Тэгээдасуудлаа шийдвэрлэж чадахгүй шийрэгнээд байна. Угтаан бол шийдэх зүйлийг цаг алдалгүй шийдэх л ёстой. Цагаа олсон шийдвэрийг ард түмэн зөв гэдгийг нь зөнгөөрөө мэдэрдэг юм. Энд жишээ болгон татах олон шалтгаан байна. Эмнэлгийг хувьчлах хэрэггүй гэж байсан цаг саяхан. Хувьчилчих юм бол хэн эмчлүүлэх юм бэ гээд л ярьдаг байв. Гэтэл юу болов. Мөнгөө бариад эмнэлэгт дугаарлаж урт дараалал үүсгэдэг болсон байна. Сургуулийг хувьчилбал тэндсурах хүн олдохгүй гээд л байсан. Хачир дээрээ юу болов. Харвардад сурахаар хүмүүс явж байна.Харвард хувийнх ч энэ сургуулийг төгсөнө гэдэг нэр төрийн хэрэг. Тэгэхээр жагсаалтад байгаагазруудыгхувьчлах нь зөв. Хэн авах ньхарин хамаагүй. Авсан хүнтэй ньхариуцлага тооцож чаддаг байх хэрэгтэй.

Дашрамд хэлэхэдманай улс Азидаа хамгийн томГэрлэх ёслолынордонтойнь.Дэлхийн бусад орнуудадөөрсдийншашны сүм хийдэд гэрлэх ёслолоо үйлддэг уламжлалттай шүү дээ. Бэлэг дэмбэрлээ бодсон ч тэр хүндэлдэг, дээдэлдэг газраа лхуримаа хийх хэрэгтэй. Одоо биш ч хэзээ нэгэн цагт дэлхийн жишгээр Монголын энэгэрлэх, хуримлах газарөөрчлөгдөж л таараа. Өнөөдөр хувьчилж эхэлхгүй юмбол хэзээ гэж. Баатар дарга баатар хүн шиг л шийдвэр гаргах байлгүй дээ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ


Онцлох нийтлэлүүд