Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Эдийн засаг
2021.11.22 01:11

Барилга угсралт, их засварын ажил 17.2 хувиар багасав


Барилга угсралт, их засварын ажил энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөг боллоо.

Үүнээс 3.1 (97.3 хувь) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 87.1 (2.7 хувь) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Барилга угсралт, их засварын ажил энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеийнхээс 668.9 (17.2 хувь) тэрбум төгрөгөөр багасахад дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 670.9 (17.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

Дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 2.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 526.5 (15.6 хувь) тэрбум төгрөгөөр, төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 253.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 118.5 (31.9 хувь) тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагын барилга угсралт, их засварын ажил 33.9 тэрбум төгрөг болж, 25.9 (43.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.

Онцлох нийтлэлүүд