Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 42 өргөдөл, гомдол хүлээн авав DNN.mn БНХАУ-ын ачаа тээврийн “SF AIRLINES” компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулахаар болов DNN.mn Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа DNN.mn МУАЖ Ш.Чимэдцэеэд 2 өрөө байр бэлэглэв DNN.mn Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа DNN.mn Таван монгол эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэнийг баривчилжээ DNN.mn 5-11 насны 3000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ DNN.mn Өчигдөр 99 жолооч согтуугаар жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Хувийн цэцэрлэгт хүүхдүүдийг нэмж хуваарилах ажил үргэлжилж байна DNN.mn ОХУ-д оршин сууж буй Монгол иргэдийг жагсаалд оролцохгүй байхыг анхааруулав DNN.mn АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 42 өргөдөл, гомдол хүлээн авав DNN.mn БНХАУ-ын ачаа тээврийн “SF AIRLINES” компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулахаар болов DNN.mn Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа DNN.mn МУАЖ Ш.Чимэдцэеэд 2 өрөө байр бэлэглэв DNN.mn Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа DNN.mn Таван монгол эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэнийг баривчилжээ DNN.mn 5-11 насны 3000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ DNN.mn Өчигдөр 99 жолооч согтуугаар жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Хувийн цэцэрлэгт хүүхдүүдийг нэмж хуваарилах ажил үргэлжилж байна DNN.mn ОХУ-д оршин сууж буй Монгол иргэдийг жагсаалд оролцохгүй байхыг анхааруулав DNN.mn
Гадаад
2015.02.01 10:02

​Барьцаалагдсан япон сэтгүүлчийн амийг егүүтгэжээ

"Лалын улс"-ын хэт даврагсад барьцаалагдаад байсан хоёр япон иргэний сүүлчийнх нь буюу сэтгүүлч Кэнжи Готог өчигдөр цаазалж, амийг нь егүүтгэж буй бичлгээ интернэтэд байрлуулсан байна. "Японы засгийн газарт хүргэх илгээмж" хэмээн хаягласан энэ бичлэг цацагдсаны дараа Ш.Абэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө зарлан цуглуулж шуурхай зөвлөлгөөн хийлээ. Японы Ерөнхий сайд хэлэхдээ "Энэ бол хүн төрөлхтөний нийгмийн тогтсон ёс жамаас гажсан асар бүдүүлэг үйлдэл юм. Би асар их уур хилэн, жигшилтийг мэдэрч байна. Манай улс алан хядах үйлдлийн эсрэг тэмцэлд тууштай оролцохын зэрэгцээ энэ чиглэлд ажиллаж байгаа улс, байгууллагад гүн туслалцаа үзүүлэх болно" гээд "Манай засгийн газар барьцаалагдсан иргэдээ суллахын төлөө хийж болох бүхий л арга хэмжээг авсан ч үр дүнд хүрсэнгүй. Бидний уй гашуун, харамслыг хүлээн авна уу" хэмээжээ.

"Лалын улс"-ынхан он гараад Японы хоёр иргэнийг барьцаалснаа зарлаж 72 цагийн дотор 200 сая ам. доллар төлсөн тохиолдолд тэднийг суллана хэмээн мэдэгдэж байсан. Хожим нь Харуна Юкаваг хороосныхоо дараа болзлоо өөрчилж Иордан улсын шоронд хоригдож буй амиа золиослогч эмэгтэй ар-Рашиви гэгчтэй солилцох санал гаргаад байсан билээ. Японы засгийн газар, Иордан улс хамтран энэ чиглэлд тохиролцох боломжийг хайн нааштай байж магадгүй хандлагууд ажиглагдаж байсан. Гэвч эцсийн мөчид үл ойлгомжгүй ямар нэгэн байдлаас болж энэ төлөвлөгөө биелэх боломжгүй байсан бололтой, лалынхан дахин нэг гадны хүний амийг хороосноор үйл явдал өндөрлөлөө.

Д.Бат-Эрдэнэ

Онцлох нийтлэлүүд