ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2021.04.27 05:04

Бат бөх хосын харилцааны нууц буюу хайрын таван хэл гэж юу вэ?


Бат бөх хосын харилцааны нууц буюу хайрын таван хэл гэдэг нь хайраа илэрхийлэх болон хайрыг хүлээж авах таван төрлийн арга барилыг хэлдэг.

Үүнд урмын үгс, цагийг хамт өнгөрүүлэх, бэлэг, тусламж үзүүлэх, биеэр хүрэлцэх хэлбэр ордог.

Гэр бүлийн сэтгэл зүйч Санни Мотамеди “Бид бүгд эдгээр хэлнүүдээс их бага гэлтгүй өөрсдөдөө зохицлоосон байдаг. Гагцхүү нэг нь л үүнийг урт хугацаанд хадгалж үлдэх үндэс болдог. Өөрийнхөө болон хамтрагчийнхаа арга барилыг мэдэж авснаар хосын харилцаанд хүндрэлүүд бага гарч бие биенээ илүү их ойлгоход дөхөм болно” хэмээжээ.

Хүн бүрийн хайр сэтгэлийн хэл өөр байдаг талаар Гэри Чепмен зохиолчтой “The 5 Love Languages: The Secret to Love That Lasts” буюу “Хайрын таван хэл: Хайраа урт хугацаанд хадгалах нууцаас” хэмээх гарчигтай номонд өгүүлдэг. Тэрбээр энэхүү номоо хэл зүй судлалын мэдлэг болон гэр бүлүүдэд өгч байсан зөвлөгөөний туршлагадаа суурилан бичиж байжээ. Ингээд энэхүү таван төрлийн хэлэмжийн талаар дэлгэрэнгүй танилцъя.

1. Урмын үгс

Энэ төрлийн хүмүүс магтаал, чин сэтгэлийн үгсийг маш өндрөөр үнэлдэг. Тэд хосын харилцаанд "Би чамд хайртай" гэж хэлэх ба сошиал медиагаар харилцахыг илүүд үздэг. Гэр бүлийн сэтгэл засалч Фариха Махмуд-Сайед "Ийм хүмүүст хайр сэтгэлээ бичгээр болон амаар илэрхийлэх нь илүү үнэ цэнэтэй санагддаг. Уг үйлдэл нь тэднийг илүү их ойлгож, үнэлж байгаа мэт санагдуулдаг" гэжээ.

Хэрхэн эрүүл хосын харилцааг бий болгох вэ? - Үндэсний мэдээллийн портал  сайт - mongolcom.mn

2. Цагийг хамт өнгөрүүлэх

Хосын харилцааны үнэт зүйлд юуг ч орхигдуулалгүй сонсох, бүрэн анхаарал хандуулах, нүд нүдээ ширтэж харилцах зэрэг багтдаг бол та яаг одоо өөрийнхөө талаар уншиж байна. Харин хамтрагч тань энэ төрлийн хүн шиг санагдаж байвал зурагт, гар утас болон бусад зүйлд сатаарахгүйгээр түүндээ бүхий л анхаарлаа хандуулаарай.

Бат бөх хосын харилцааны нууц: Хайрын 5 хэл | Buro 24/7

3. Тусламж үзүүлэх

Таныг өвдсөн байхад халуун шөл хийж өгөх, өглөө босоод уух кофег тань бэлдэх, ажлын ачаалалтай үед хими цэвэрлэгээнээс таны хувцсыг авах гэх мэт үйлдлүүд ордог. Үгнээс илүү үйлдлийг илүүд үздэг тэд амьдралаа аль болох тав тухтай байлгахыг эрмэлздэг.

Miss.mn »хайр

4. Бэлэг

Дараагийн хайрын хэл нь хамгийн энгийнд тооцогддог. Номын агуулгын дагуу энэ төрлийн хүмүүст хайр сэтгэлээ нүдэнд үзэгдэж гарт баригдах байдлаар илэрхийлбэл таатай байдаг байна. Гэвч тэднийг материалист үзэлтэй гэж дүгнэхээсээ бүү яараарай. Учир нь тэд бэлэгний цаана нуугдаж буй сэтгэл болоод бэлэг бэлдэх үйл явцад нь дурладаг билээ. Хамтрагч нь юу өгөхөө эргэцүүлэн бодсон нь, бэлэг авахад төрдөг сайхан мэдрэмжүүд нь, харилцаагаа илэрхийлэх зүйлийг тунгаан бодсон зэрэг нь эдгээр хүмүүст юугаар ч зүйрлэшгүй их үнэ цэнэтэй байдаг.

UNLOCK 21: Хайрын таван хэл

5. Биеэр хүрэлцэх

Энэ төрлийн хүмүүс үнсэлт, гар гараасаа барилцах, тэврэлдэх болон секс зэргүүдийг харилцааныхаа нэгдүгээрт тавьдаг. Тэдэнд аль болох биеэр ойрхон байх нь хайраа бат бөх болгоход тусалдаг бөгөөд сэтгэл хөдлөлийг нь үргэлж тэжээж байдаг.

Ижил ааш зантай хосууд аз жаргалтай байдаггүй. Тэс өөр зантай хосууд… –  Medleg

Онцлох нийтлэлүүд