Өдрийн сонин үнэнийг хэлнэ
51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn Ойд хор цацсанаас хойш 14 хоногийн дараа зусландаа гарахыг зөвлөлөө DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn Ойд хор цацсанаас хойш 14 хоногийн дараа зусландаа гарахыг зөвлөлөө DNN.mn
Улс төр
2014.10.13 04:10

Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.

Хуулийн төсөл өргөн барьсны дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг дагалдах бусад хуулийн төслүүдийн хамт УИХ-ын даргад өргөн барилаа. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталснаар уг хуулийн тогтолцоогоор Монгол Улсын одоо явж байгаа макро эдийн засгийн удирдлагын зарчим өөрчлөгдөж, эдийн засгийн удирдлагын шинэ зарчим бүрэлдэн тогтох болно. Үүнээс гадна Монгол Улс өөрийн гэсэн хуримтлалтай болж, уул уурхайн баялгаас орж ирэх баялгийг үе дамжуулан өвлүүлэн үлдээх боломжтой болох юм. Мөн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тогтвортой орчин бүрдэнэ.

Уг санд уул уурхайн баялгаас орж ирэх орлогын тодорхой хэсгийг хуримтлал болгон үлдээж ирээдүйдээ зориулсан өв сан үүсгэнэ. Мөн ирээдүйн өв санд хуримтлагдах баялаг, хөрөнгө, санд зөв менежмент хийх тогтолцоог бүрдүүлэх юм. Олон улсын жишгийн дагуу бие даасан корпарацийн маягаар баялгийн сангийн удирдлага ажиллана. Одоогийн өргөн барьсан хуулийн төслийн дагуу Ирээдүйн өв сангийн тогтолцоо нь Хүний хөгжлийн сангийн дараагийн үе шат юм. Бусад оронд Баялгийн сан бүр өөрт оноосон нэртэй байдаг. Түүний Монгол дахь оноосон нэр нь Ирээдүйн өв сан гэсэн нэр юм.

Хүний хөгжлийн санд орж байсан уул уурхайн баялгийн орлого 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Ирээдүйн өв санд орно. Хэрэв уул уурхайн салбарт нэмэгдэл татвар бий болбол түүний 50 хувийг уг санд оруулна. Мөн 2017 оныг суурь оноор тооцож, түүнээс хойш уул уурхайн салбараас төсөвт оруулж байгаа орлого нэмэгдсэн тохиолдолд нэмэгдсэн орлогын 20 хувийг Ирээдүйн өв санд эх үүсвэр болгон оруулах саналыг оруулж байгаа юм" гэлээ.

Онцлох нийтлэлүүд