Нийгэм
2015.02.18 04:02

Баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах вэ?

Сар шинийн баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах талаарх мэдээллийг хүргэе.

Голомт банк

Энэ сарын 19-нд “Центр пойнт" салбар 10.00-.18.00 цаг хүртэл ажиллана.

Энэ сарын 20-нд Солонго салбар 10.00-18.00 цаг хүртэл ажиллана. Харин шинийн гурван, дөрөвний өдрүүдэд “Нарантуул", “Да хүрээ"-гээс бусад бүх салбар энгийн буюу амралтын өдрийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Хаан банк

Энэ сарын 19, 20-нд амарна. Энэ сарын 21-нд Сансар, Үйлдвэр комбинат, “Ард", “Бичил", “100 айл", “Өнөр хороолол" салбарууд 10.00-18.00 цаг хүртэл ажиллана.

Худалдаа хөгжлийн банк

Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 19-22-ны дуустал амарна.

Хас банк

Энэ сарын 19-21-ныг дуустал амарна. Харин энэ сарын 22-нд “Ард кинотеатр"-ын салбар 11.00-17.00 цагуудад ажиллана, “Түшиг" салбар 10.00-18.00, “Нарантуул" салбар 10.00-19.00, “Улаанбаатар их дэлгүүр" 12.00-16.00 цагийн хооронд тус тус ажиллана.

Төрийн банк

Шинийн нэгэнд буюу энэ сарын 19-нд бүх салбарууд амарна. Энэ сарын 20-нд “Мөнгөн завъяа" тоцооны төв 11.00-16.00 цагт ажиллана. Харин энэ сарын 21-нд “40 мянгат", “13 дугаар хороолол", “120 мянгат", “Өнөр хороолол", “50 мянгат", “Баруун хүрээ" зэрэг тооцооны төвүүд 11.00-16.00 цагт ажиллана. “Занабазар", “Бахийн өргөө", “11 хороолол", “Өргөө кинотеатр", “Драгон", “Хан-Уул" зэрэг тооцооны төвүүд энэ сарын 22-нд 11.00-16.00 цагуудад ажиллана.

Капитал банк

Шинийн нэгний өдөр буюу энэ сарын 19-нд Нисэх дэх тооцооны төв 24 цагаар ажиллана. “Төв шуудан" дахь тооцооны төв энэ сарын 20-нд 10.00-16.00 цагт ажиллана. Шинийн гуравны өдөр “50 мянгат", Төв шуудан" ахь салбарууд 10.00-18.00 цагт ажиллана. Хороолол дахь салбар 10.00-16.00 цагт ажиллана.

Онцлох нийтлэлүүд