Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Автомашингүй өдөр” энэ сарын 15-нд болно DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуургатай байна DNN.mn “Автомашингүй өдөр” энэ сарын 15-нд болно DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуургатай байна DNN.mn
Булангууд
2014.06.27 08:06

Бид ингээд л харилцчихдаг

Хүн бүр гар утсыг хэрэглэдэг. Гар утасгүй бол ажил амжихгүй. Гар утасгүйгээр амьдралаа төсөөлөхийн аргагүй тийм хурдацтай нийгэмд бид амьдарч байна.

Гэтэл аав, ээжүүд, эмээ өвөө нар ингэж загнана. “Уяатай юм шиг байнга утсаа оролдохоо боль. Наадхаасаа салаач” гэж. “Дээр үед бид нар бие бие рүүгээ захидал бичээд л болдог байсан. Одооны хүүхдүүд нээрээ, үнэн бүтэхгүй. Утас, мессеж, интернет, цахим шуудан гээд маяглах юм. Захидал бичих сайхан” гэж загнана. Үгийг нь дагавал тийм л дээ. Бидний буруу.

Гэвч нөхцөл байдал өөр. Энэ чинь цахимжсан, асар хурдтай нийгэм. Захидал гэдэг чинь мессеж. Э-мейл чинь шуудан, цахилгаан.

Хайртай, дурласан залуугаас нь мессеж ирвэл шөнөжингөө догдлонхон хайрын үгсийг нь дахин дахин гүйлгэн уншиж, уруулдаа мишээл тодруулдаг. Бидэнд захидал бичээд байх тийм урт, уужим хугацаа байдаг гэж үү. Яагаад гэвэл бид хурдтай нийгэмд амьдарч байгаа залуу хүмүүс. Бидэнд тэр олон захидал, захианы хэрэг алга. Харьд байгаа найз минь мессеж бичээд ямар байгаагаа хэлнэ. Юу болж байгааг www.cnn.com, www.bbc.com-oос уншаарай гэхэд хариуд нь би www.dnn.mn-ээс уншаарай гэчихдэг. Ерөнхийдөө бид чинь ийм л хурдацтай нийгэмд, амьдарч байгаа залуус. Тийм болохоор лааны гэрэлд хуудас цаас гаргаад үзэг цаас нийлүүлээд байдаггүй юм. Бид ийм л хурдан мөртлөө ойлгомжтой орчинд амьдардаг юм.

 Д.ГАНСАРУУЛ

Онцлох нийтлэлүүд