ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.03.25 03:03

“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс Улсын Ерөнхий Прокурорын газарт шаардлага хүргүүлжээ


“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс Улсын Ерөнхий Прокурорын газарт шаардлага хүргүүллээ.

Тус хөдөлгөөнөөс мэдээлэхдээ “Өнөөдөр Монгол улсад тулгамдсан хамгийн том асуудал бол авлига албан тушаалын гэмт хэргүүд. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хуулийн байгууллагын манлайлал хамгийн чухал. Өнөөдрийн байдлаар АТГазар сар бүрийн 25-нд өөрсдийн явуулж буй үйл ажиллагаатай холбоотой олон нийтэд мэдээлэл хийдэг, Шүүхийн байгууллагын шийдвэр shuuk.mn сайт дээр нээлттэй тавигддаг, ЦЕГазар нийгэмд үүссэн асуудал бүр дээр цаг тухайд нь мэдээлэл хийдэг. Гэтэл прокурорын байгууллагууд хэвлэл мэдээлэл, олон нийтэд хаалттай байсаар байна.

Иймд прокурорын тухай хуулийн 3.1.5, 8.1, 8.2-г үндэслэн сар тутмын нэг өдөр олон нийтэд мэдээлэл хийдэг тогтмол цагтай болох, мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3.1.5, 6.1.1, 14.1-т заасан үүргээ хэрэгжүүлж иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл авах эрхийг хангаж өөрсдийн байгууллагын албан ёсны www.prokuror.mn сайтад үйл ажиллагааны тайлангаа оруулахыг шаардаж байна” гэлээ.

Онцлох нийтлэлүүд