Өдрийн сонин үнэнийг хэлнэ
200 хүүхэд оролцох “Эх орон 36” арга хэмжээг Шонхор зусланд зохион байгуулна DNN.mn Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлалаа DNN.mn "Чингис хаан" музейг ирэх есдүгээр сард нээнэ DNN.mn Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn Өчигдөр 101 жолооч согтуугаар жолоо барьж, 128 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Онцгой байдлын байгууллага сураггүй болсон 53 дуудлага хүлээн авч, 25 иргэнийг аварчээ DNN.mn ҮСХ: Эхний долоон сарын байдлаар 11 сая тонн нүүрс, 9 сая тонн алт экспортолсон DNN.mn Цэцэрлэгийн насны 86.309 хүүхдийн хүсэлт системд бүртгэгдлээ DNN.mn “Face 820” өдөрлөг энэ бямба гаригт болно DNN.mn Цагаан будааны үнэ 26, төмс 3,5 хувиар өсчээ DNN.mn 200 хүүхэд оролцох “Эх орон 36” арга хэмжээг Шонхор зусланд зохион байгуулна DNN.mn Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлалаа DNN.mn "Чингис хаан" музейг ирэх есдүгээр сард нээнэ DNN.mn Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn Өчигдөр 101 жолооч согтуугаар жолоо барьж, 128 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Онцгой байдлын байгууллага сураггүй болсон 53 дуудлага хүлээн авч, 25 иргэнийг аварчээ DNN.mn ҮСХ: Эхний долоон сарын байдлаар 11 сая тонн нүүрс, 9 сая тонн алт экспортолсон DNN.mn Цэцэрлэгийн насны 86.309 хүүхдийн хүсэлт системд бүртгэгдлээ DNN.mn “Face 820” өдөрлөг энэ бямба гаригт болно DNN.mn Цагаан будааны үнэ 26, төмс 3,5 хувиар өсчээ DNN.mn
Нийгэм
2022.08.06 08:08

БНСУ-ын хөрөнгө оруулагч байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа DNN.mn


Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газраас БНСУ-ын JCI Гванжу-Ханам салбар байгууллагын төлөөлөгч, хөрөнгө оруулагчид болон Монгол наадам цогцолборын төлөөлөлтэй цаашид хамтран ажиллах зорилгоор уулзалт зохион байгууллаа.

БНСУ-ын JCI Гванжу-Ханам салбар байгууллагын төлөөлөгчид энэ удаад Монгол дахь JCI Конгресс салбар байгууллагын урилгаар эгч дүүсийн найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд айлчилсан юм. Уулзалтад Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, JCI Конгресс салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч М.Отгонбаатар, БНСУ-ын JCI Гванжу-Ханам салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Чой Ки Хонг болон холбогдох албаны хүмүүс, зочид төлөөлөгчид оролцлоо.

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан БНСУ-ын JCI Гванжу-Ханам салбар байгууллагын төлөөлөгч, хөрөнгө оруулагчид нь Улаанбаатар хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дээр хөрөнгө оруулж, хамтарч ажиллаж байсан туршлагатай талаар дурдаж цаашид ч үр дүнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгийг онцоллоо. Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын Гадаад харилцаа, олон нийт, сургалт судалгаа хариуцсан Ахлах мэргэжилтэн О.Мишээл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дагуул хотын төсөл, хөтөлбөрийн талаар зочид төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл хүргэсэн юм. Мөн Монгол наадам цогцолборын төлөөлөл хийгдсэн ажлын талаар болон цаашид хэрэгжүүлэх төслийн талаар мэдээлэл өглөө. Уулзалтын төгсгөлд, БНСУ улсын JCI Гванжу-Ханам салбар байгууллагын төлөөлөгчид болон хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд дээр цаашид ч мэдлэг туршлагаа хуваалцаж хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.


Онцлох нийтлэлүүд