Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Цагаан морь өдөр Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав Үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагуудын шилдгүүд тодорлоо Тээврийн хэрэгслийг ачих журамд өөрчлөлт оруулна Ф0Т0: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр Цагаан морь өдөр Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав Үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагуудын шилдгүүд тодорлоо Тээврийн хэрэгслийг ачих журамд өөрчлөлт оруулна Ф0Т0: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр
Гадаад
2021.09.14 06:09

БНХАУ Афганистанд тусламж илгээгээд эхэлжээ


БНХАУ Талибанд эзлэгдсэн Афганистанд тусламж илгээж, АНУ-ын үлдээсэн эдийн засгийн хоосон орон зайг дүүргэж эхэлжээ.

Талибууд өнгөрсөн сарын 15-нд Кабул хотыг эзлэн авснаас хойш Жо Байден АНУ-ын банкуудад хадгалагдаж байсан Афганистаны нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгийг царцаасан билээ. Түүнчлэн Нэгдсэн Вант улс, Герман тэргүүтэй барууны бусад орнууд төдийгүй Дэлхийн банк, НАТО ч гэсэн Афганистанд илгээдэг тусламжаа зогсоосон аж.

Улмаар Афганистаны энгийн иргэдэд тусламж ихээр дутагдах болсон талаар НҮБ өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв. Тэдний мэдээлснээр, Афганистанд очдог тусламжууд зогссоноос үүдэх хүмүүнлэгийн гамшгаас сэргийлж, хоосон зайг нөхөхөд дор хаяж 200 сая ам.доллар шаардлагатай юм.

Тэгтэл БНХАУ аль хэдийн 31 сая ам.доллартай дүйцэх хүнс, эм, цар тахлын эсрэг вакцин Афганистанд илгээжээ. Ингэснээр тэд наймдугаар сарын 15-наас хойш афганчуудад тусламж илгээсэн цор ганц улс болж байгаа юм.

БНХАУ ийнхүү тохиромжтой үеийг тааруулан боломжоо ашиглаж, Талибанд элэгсэг хандсанаар Афганистанд буй их наяд ам.долларын үнэ хүрэхүйц байгалийн баялагт нэг алхам ойртож байна гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.

Нөгөө талаас талибууд ч Хятадын хандлагыг эерэгээр хүлээн авч, тэднийг хамгийн чухал түншээ хэмээн тодорхойлж, хэзээ ч дайсагнахгүй гэдгээ амлаж буй.

Онцлох нийтлэлүүд