Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа Үндэсний бөхийн лигийн хоёрын давааны эхний 8 бөхийн барилдааны дүн 3000 орчим Монголчууд Энэтхэгийн техник, хамтын ажиллагааны хөтөлбөр хамрагджээ Алек Балдвинаас ч өмнө зураг авалтын явцад сум алдсан байв Бэлчээрийн талбай 925 мянган га-гаар буурчээ Боксын дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар авна Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа Үндэсний бөхийн лигийн хоёрын давааны эхний 8 бөхийн барилдааны дүн 3000 орчим Монголчууд Энэтхэгийн техник, хамтын ажиллагааны хөтөлбөр хамрагджээ Алек Балдвинаас ч өмнө зураг авалтын явцад сум алдсан байв Бэлчээрийн талбай 925 мянган га-гаар буурчээ Боксын дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар авна
Нийгэм
2021.10.14 10:10

​БНХАУ болон ОХУ дэлхийн биологийн олон янз байдлын тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжиж байна

Хятадын Хармөрөн мужийн Хэндаохэзы ойн цэцэрлэгт хүрээлэн дэх Манжуурын барын бамбарууд.2021 оны 7 дугаар сарын 26-ны зураг.

Биологийн олон янз байдлын тухай конвенцид нэгдсэн улс орнуудын XV бага хурал буюу COP15-ын эхний үе шат БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Куньмин хотод болж байна. Уг хурал нь энэ сарын 11-нд эхэлсэн бөгөөд 15-нд өндөрлөх юм. Дэлхий дээр нэгдмэл амьд нийгэм байгуулах, биологийн олон янз байдал алдагдаж буйг таслан зогсоох, хүн төрөлхтөнд амьдрах илүү таатай орчин бүрдүүлэх, тогтвортой хөгжилд хүрэхийн төлөө илүү их хүчин чармайлт гаргахыг конвенцид нэгдсэн бүх улс оронд уриалсан агуулга бүхий Куньмины тунхаглалыг энэ бага хурлын үеэр батлах ажээ.

БНХАУ болон ОХУ-ын аль аль нь энэхүү конвенцид нэгдсэн бөгөөд хүн ам, газар нутгийн хэмжээний хувьд дэлхийн хамгийн том гүрнүүд юм.

Тус хоёр улс нь НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрт тусгасан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, нийгэм, эдийн засаг болон байгаль орчин гэсэн гурван үндсэн чиглэлд тэгш, хүртээмжтэй, нээлттэй бөгөөдшинэлэг арга замаар тогтвортой хөгжлийг тэнцвэртэй бөгөөд уялдаа холбоотойгоор хангах үүрэг хүлээн ажиллаж байна.

БАР, ИРВЭС, АВАРГА ТОМ ХУЛСНЫ БААВГАЙ

“Жуйи” хэмээх хулсны баавгай Москвагийн амьтны хүрээлэнгийн ажилтнуудын бэлтгэсэн төрсөн өдрийн бялууг идэх гэж буй нь. 2021 оны 7 дугаар сарын 31-ний зураг.

БНХАУ болон ОХУ нь бие биенийхээ хувьд хамгийн том хөршүүд юм. Экологи, байгаль орчны салбарын хамтын ажиллагаань Хятад-Оросын шинэ эрин үеийн иж бүрэн түншлэлийн харилцаа болон хамтын ажиллагааны стратегийн чухал хэсэг.

Хоёр орны засгийн газрын тэргүүн нарын ээлжит уулзалтуудад бэлтгэх Хятад-Оросын Комиссын харьяа Байгаль орчны хамтын ажилагааны дэд хороо байгуулагдсанаас хойш хил дамнасан гол нууруудын усны чанар олон жилийн турш тогтвортой байгаа бөгөөд онцгой байдлын үед яаралтай холбоо тогтоох байгаль орчны хамтын ажиллагааны механизм нь жигд, үр ашигтай байж, хил орчмын бүс нутгийн байгаль орчны нөхцөл байдал өдрөөс өдөрт сайжирч байна.

Мөн тус хоёр улс нь бүс нутгийн хамтын ажиллагааг олон талт зарчмаар ахиулж, бүс нутгийн экологийн тэнцвэрт байдал болон тогтвортой хөгжлийг хангах бат бөх үндэс суурийг тавиад байна.

Сүүлийн жилүүдэд БНХАУ болон ОХУ нь ховор бөгөөд нэн ховордсон ан амьтан болон нүүдлийн шувуудын төрөл зүйл, тухайлбал Манжуурын /амурын/ бар болон Алс Дорнодын ирвэсийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлж байна. Түүнчлэн хил дамнасан бүс нутаг дахь ховор амьтад, ялангуяа Манжуурынбар болон Алс Дорнодын ирвэсийн хөл хөдөлгөөнийг хамтран хянаж, эргүүл хийх, хилийн дагуух бүс нутагт эдгээр амьтан чөлөөтэй нүүдэллэж, идээших нөхцлийг хангах экологийн коридоруудыг байгуулахын тулд нягт хамтран ажиллаж байна.

Хоёр орны ард түмэн хоорондын найрамдлыг бэхжүүлэхийн тулд БНХАУ нь хоёр аварга том хулсны баавгайг Оросын талд хүлээлгэн өгсөн бөгөөд талууд хулсны баавгайг хамгаалах, үржүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, судалгаа хийж байна. Хоёр орны ховордсон амьтан, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээрх хамтын ажилллагааны түвшин тасралтгүй сайжирч байна.

БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Орос, Зүүн Европ, Төв Азийн хүрээлэнгийн ахлах судлаач Гүө Сяоцюны үзэж буйгаар, өнгөрсөн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтын ачаар БНХАУ болон ОХУ-ын экологи, байгаль орчныг хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа нь ихээхэн үр дүнд хүрсэн бөгөөд энэ чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоер орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм.

ШИНЭ ЭРЧ ХҮЧ, ШИНЭ ИТГЭЛ, ШИНЭ НАЙДВАР

Хятадын Зянсу мужийн Ляньюньган хот дахь Тяньванийн АЦС. 2018 оны 12 дугаар сарын 22-ны зураг.

Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа нь Хятад-Оросын практик хамтын ажиллагааны хамгийн чухал, үр өгөөжтэй, өргөн цар хүрээтэй хэсэг байсаар ирсэн бол цөмийн эрчим хүч нь энэ хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэл юм. 2021 оны 5 дугаар сард Тяньванийн атомын цахилгаан станцын (АЦС) 7, 8-р эрчим хүчний блокуудыг барих ажил Хятадын зүүн нутгийн Зянсу мужин Ляньюньган хотод, “Сюйдапу” АЦС-ын 3, 4-р эрчим хүчний блокуудыг Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Хулудао хотод албан ёсоор барьж эхэлжээ. Эдгээр нь Хятад, Оросын цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны түүхэн дэх хамгийн том төслүүд юм.

Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргил үеийг 2030 оноос өмнө дуусгавар болгож, 2060 оноос өмнө нүүрстөрөгчийн төвийг сахисан улс болохоо мэдэгдээд байгаа билээ. Байгаль орчинд ээлтэй, үр ашигтай гэгддэг цөмийн эрчим хүч нь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг бууруулах, нүүрстөрөгчийн төвийг сахисан улс болох зорилгодоо хүрэхэд нь Хятад улсад ихээхэн дэм болно гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Дээр дурдсан АЦС-ын дөрвөн блокийг барьж дуусгаж, ашиглалтад оруулснаар тэдгээрийн цахилгаан үйлдвэрлэх жилийн хүчин чадал нь 37.6 тэрбум кВт.ц болох бөгөөд энэ нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг жил бүр 30.68 сая тонноор бууруулсантай тэнцэнэ гэсэн үг.

Шинжээчдийн үзэж буйгаар, БНХАУ болон ОХУ нь цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ийн бэхжүүлж буй нь манай гарагийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хоёр талын байр суурь хоорондоо нийцэж байгааг илтгэж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд шинэ түлхэц өгч, шинэ итгэл, шинэ найдварыг төрүүлж байна.

“Ногоон” эрчим хүчний хөгжлийг ахиулахад чиглэсэн хоёр талын хамтын хүчин чармайлт нь их гүрнүүд хүлээсэн үүрэг хариуцлагаа тууштай биелүүлж буйг бүрэн илтгэн харуулж байна.

Нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах буюу “ногоон” эрчим хүч рүү шилжих дэлхийн нийтийн зорилтыг хөхиүлэн дэмжихэд хамтын хүчин чармайлт гаргаснаар цөмийн эрчим хүчний салбарт Хятад-Оросын хамтын ажиллагаа улам бүр бэхжих өргөн боломж нээгдэж байна.

ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦ, НОГООН ХӨГЖИЛ

Инновац нь дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлт, дэлхийн тогтвортой хөгжлийг хангах чухал хүчин зүйл юм. 2020 болон 2021 оныг Хятад-Оросын шинжлэх ухаан, техник, инновацийн хамтын ажиллагааны жилүүд болгон зарласан. Тус хоёр улс нь эл сэдвээр хамтын ажиллагааны жилүүдийг анх удаа зарлаж буй нь энэ юм. Үүний хүрээнд хоёр орон хоорондын сэдэвчилсэн жилийн хамтын ажиллагааны хамгийн урт агуулга бүхий жагсаалтыг гаргасан байна. Шинжлэх ухаан, техникийн салбарын инновацийн хамтын ажиллагаа нь одоогоор Хятад, Оросын хамтын ажиллагааны хамгийн ирээдүйтэй салбаруудын нэг юм.

Ногоон хөгжил нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн урт хугацааны стратеги билээ. "Ногоон" буюу нүүрстөрөгч багатай хөгжлийн замаар замнах, хүн ба байгаль хоёр эв найрамдалтайгаар зэрэгцэн оршихуйг дэмжих нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах гарцаагүй арга зам мөн. Өдгөө дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг, хиймэл оюун ухаан, 5G технологи, том өгөгдөл болон бусад салбарт Хятад болон Оросын хамтын ажиллагаа өргөжиж байгаа нь хоёр орны ногоон хөгжилд хүрэх зорилтод түлхэц болж байна.

2021 оны эхний найман сарын байдлаар Хятад-Оросын бараа бүтээгдэхүүний хоёр талын худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 29 хувиар өсөн 88.5 тэрбум ам.долларт хүрчээ. Хоёр талын худалдааны хэмжээ энэ оны эцэст түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна.

Цаашид тус хоёр улс “Шинжлэх ухаан, техник, инновацийн хамтын ажиллагааны жил”-ийг холбогдох салбаруудын хамтын ажиллагааны үр өгөөжийг гүнзгийрүүлэх, "хөнгөн хөрөнгө"-ийн давуу талуудыг бий болгох, хоёр талын худалдааны хэмжээг жилийн 200 тэрбум ам.долларт хүргэх зорилгодоо хүрэх боломж болгож ашиглах нь зүйтэй гэж шинжээчид үзэж байна.

Гүө Сяоцюны хэлсэнчлэн, Хятад улс нүүрстөрөгчийн төвийг сахисан улс болох, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах зорилтуудыг дэвшүүлсэн бол ОХУ нь "ногоон" хөгжлийг цар тахлын дараа технологийн шинэчлэлд ахиц гаргах, эдийн засгийн бүтцээ өөрчлөх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломж болгон ашиглахыг эрмэлзэж байгаа юм.

Хятад-Оросын хамтын ажиллагаа нь хоёр орны эдийн засгийн нүүрстөрөгч багатай хөгжилд хувь нэмэр оруулж байна. Тус хоёр улс нь нүүрстөрөгч багатай технологийн хамтын ажиллагааны төслүүдийг түлхүү дэмжиж, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд бодит үүрэг гүйцэтгэх ёстой.

"Дэлхийн их гүрнүүдийн хувьд БНХАУ болон ОХУ нь эрчим хүчний чухал хэрэглэгч бөгөөд экспортлогчид юм. КОВИД-19-ийн халдварын тархалт, олон улсын нөхцөл байдал дахь нарийн төвөгтэй өөрчлөлттэй холбоотой нөхцөл байдлыг хэвийн болгох, уур амьсгалын өөрчлөлт болон бусад асуудлаар хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх, НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон талт механизмын хүрээнд байр сууриа идэвхтэй илэрхийлж, хамтран ажиллах нь байгаль орчинд ээлтэй, үзэсгэлэнтэй дэлхий ертөнцийг бий болгоход хувь нэмэр оруулж, шударга, оновчтой байдал, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар тодорхойлогддог дэлхийн байгаль орчны засаглалын тогтолцоог бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж Гүө Сяоцюн нэмж хэлэв.

Сибириэс Юньнань хүртэл: Амьтад Хятад-Оросын найрамдлын элч болж байна

Аравдугаар сар хэдийн гарсан ч Хятад улсын баруун өмнөд нутагт орших Куньмин хот нов ногоон хэвээр. Намрын сүүл сар гарсантай холбоотойгоор тус хотын “Цуйху” цэцэрлэгт хүрээлэн хөл хөдөлгөөн багатай байна.

Гэсэн хэдий ч тус хотын оршин суугч, 31 настай Чэн Зинжү эртний нөхдөө зах зухаасаа эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж сууна.

БАЙНГЫН УУЛЗАЛТ

Хятадын Юньнань мужийн Куньмин хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд жуулчид хар толгойт цахлайг хооллож буй нь. 2021 оны 2-р сарын 16-ны зураг.

“Жил бүр тэд өөр өөр цагт ирдэг. Хэрвээ хүйтэн байвал эрт, дулаан байвал арай хожуу ирдэг” гэж Чэн Зинжү ярилаа. Түүний тэсэн ядаж хүлээж буй эртний найзууд бол алс хойд зүгээс Куньмин руу нисэж ирж, өвөлждөг хар толгойт цахлайн сүрэг юм. Улаан хошуутай, 300 орчим грамм жинтэй, хэвлий хэсгээрээ цагаан энэ шувуу нь 1985 оноос эхлэн сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Сибирь болон бусад газраас олноороо Куньминд нүүдэллэн ирж, өвөлжиж байна. Цуйху цэцэрлэгт хүрээлэн нь энэ нүүдлийн шувуудын Куньмин дахь гол амьдрах орчин юм. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд ажиллаж, амьдардаг Чэн Зинжүгийн хувьд эдгээр шувууг ажиглаж, өвөлдөө хооллох нь аль хэдийнээ амьдралынх нь нэгэн хэсэг болжээ. Эхэндээ энэ шувуудын тоо толгой хэдхэн зуун байсан бол 2000 он гэхэд 10 мянгыг давж, 2020 онд түүхэн дээд хэмжээнд буюу 41.6 мянга хүрчээ.

Хотын оршин суугчдын хүчин чармайлтын ачаар Куньминд ирж өвөлжих хар толгойт цахлайн тоо толгой жилээс жилд олширч байна.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, Куньмин нь хар толгойт цахлай өвөлжихөд маш тохиромжтой газар юм. Учир нь тус хот нь өвөлдөө дулаахан, Дяньчи болон Цуйху нуурууднь загас элбэгтэйгээс гадна хотын оршин суугчид шувуудыг байнга тэжээдэг аж.

Жил бүрийн 3 дугаар сард хар толгойт цахлай алс холыг зорихдоо бэлтгэн цуглаж эхлэхэд Чэн Зинжү тэргүүтэй Куньмин хотын оршин суугчид Дяньчи нуурын ойролцоох Хайген далан болон Цуйху цэцэрлэгт хүрээлэнд ирж, нүүдлийн шувуудыг алсын замд үдэхийн сацуу энэ шувууд тэдний хүсэл болон айсуй буй урин хаврын мэдээг Оросын Байгал нуур болон Вилюй мөрөн зэрэг газарт хүргэнэ гэж итгэж найддаг юм.

АЗ ЖАРГАЛЫН ЭЛЧ

Цагаан тогоруу Хятадын Зянси мужийн Юйгань хошууны дээгүүр дүүлэн нисэж буй нь. 2021 оны 1 дүгээр сарын 15-ны зураг.

Хар толгойт цахлайтай зэрэгцэн цагаан тогоруун сүрэг жил бүрийн намар болон өвлийн улиралд Сибириэс дулаан орныг зорьдог. Хэдэн мянган километр замыг туулж, уулс, гол мөрнийг гаталсны эцэст тэд Хятадын Зянси мужийн Поян нуурын эрэгт хүрдэг. Сибирийн тогоруу буюу цагаан тогоруу нь дэлхий дээр 60 сая жил амьдарч буй юм. Дэлхийн хэмжээнд ердөө 3500-4000 тоо толгой цагаан тогоруу бий гэдэг.

Байгаль хамгаалах олон улсын холбоо цагаан тогорууг нэн ховордсон амьтдын тоонд оруулсан бол Хятад улс энэ шувууг улсын нэгдүгээр дэсийн хамгаалалтад байдаг зэрлэг амьтдын ангилалд хамруулжээ. Өнгөрсөн зууны 80-аад оны эхэн үед Сибирийн тогоруу нь мөхлийн ирмэгт хүрсэн бол харин одоо Поян нуурт энэ шувуу 4000-аараа ирж өвөлждөг болжээ. Хятадын засгийн газар болон ард түмний уйгагүй хүчин чармайлтын ачаар Поян нуурын эргийн ойролцоо цагаан тогорууны бүжиж буй сүрэг харагдах болсон нь өдгөө тийм ч гайхширахаар үзэгдэл биш болжээ.

Орос дахь Сибирийн тогорууны гол амьдрах орчин болох Бүгд Найрамдах Саха Улс/ Якут /-ын оршин суугч Мира Ушканова нь цагаан тогоруу бүжихийг өөрийн нүдээр хараад нулимс дуслуулж байв. "Би бүжиж буй тогоруу харлаа. Миний бага насны мөрөөдөл биеллээ" гэж тэрбээр ярьжээ.

Оросын Бүгд Найрамдах Саха /Якут/ улсын Гадаад харилцаа, ард түмний асуудал эрхэлсэн яамнаас илгээсэн талархлын захидлыг Хятадын талд Мира дамжуулан өгсөн бөгөөд уг захидалд “Якутын ард түмэн Сибирийн тогорууг аз жаргал авчирдаг гэдэгт итгэдэг. Сибирийн тогоруу хамгаалахын төлөө хийсэн та бүхний гайхалтай ажил танд болон бүх Хятадын ард түмэнд аз жаргал авчрах болтугай гэжбид бүхэн чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.

НӨХӨРЛӨЛИЙН ТҮҮХ

Байгаль орчны салбар дахь хамтын ажиллагаа нь Хятад-Оросын харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал хэсэг юм.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын холбогдох газрууд Сибирийн тогорууг судалж, хамгаалах, Амурын бар, Алс Дорнодын ирвэс болон бусад газар нутгийг хамгаалах чиглэлээр олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, биологийн олон янз байдлыг хамгаалахын тулд идэвхтэй хамтран ажиллаж байна.

2019 оны 2 дугаар сард Хятадын зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг болон Москвагийн амьтны хүрээлэн нь хулсны баавгайг хамгаалах, судлах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэх, түүнчлэн Хятад, Оросын ховордсон амьтан, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааны түвшинг ахиулах зорилгоор хулсны баавгайг хамгаалах, судлах чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. 2019 оны 6 дугаар сард Москвагийн амьтны хүрээлэнд хулсны баавгайн павильон нээсэн байна. Тус павильонд байдаг "Диндин" болон "Жуйи" хэмээх хоёр хулсны баавгайг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд олон хүн онлайнаар болон биечлэн ирж үзэж сонирхсон бөгөөд баавгайнууд өдгөө тоо томшгүй олон шүтэн бишрэгчтэй болжээ. Энэ хоёр хулсны баавгай нь Оросын ард түмэнд, ялангуяа хүүхэд багачуудад баяр хөөр бэлэглэж буй бөгөөд хоёр орны ард түмний найрамдлын түүхэн дэх бас нэгэн гайхалтай хуудсыг нээж өгсөн юм.

Одоогийн байдлаар Хятад улс байгалийн нөөцийн харьцангуй цогц системийг бүрдүүлж, том хэмжээний байгалийн экосистемийг эмх цэгцтэй, бүрэн хамгаалахын зэрэгцээ зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах чиглэлээр ихээхэн үр дүнтэй ажиллаж байна. Аварга том хулсны баавгайн тоо толгой нь өдгөө 1800 давсан учир энэ амьтныг хамгаалах статусын зэрэглэлийг "нэн ховордсон"-оос "эмзэг" болгож бууруулаад байна.

НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай Конвенцид /COP15/ нэгдсэн улс орнуудын 15 дугаар бага хурлын эхний үе шат Хятадын Куньмин хотноо 10 дугаар сарын 11-нд эхэлсэн бөгөөд 15-нд өндөрлөх юм. Хар толгойт цахлайн эхний сүрэг “Хаврын хот” гэгддэг Куньминд ирэх үеэр уг конвенцийн гишүүн орнууд энэ бага хурлын хоёр дахь үе шатыг эхлүүлж, биологийн олон янз байдлын менежментийн дэлхийн шинэ стратегийг хэлэлцэх болно.

БНХАУ болон ОХУ-ын хооронд Сайн хөршийн, найрамдалт хамтын ажиллагааны тухай гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхийн шинэ үе эхэлж буйтай холбогдуулан тус хоёр улс экологи, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, мөн биологийн олон янз байдлыг хамгаалах, хил дамнасан тусгай хамгаалалтай газар нутгийг бий болгох болон бусад асуудлаар хамтран ажиллахаар тохиролцоод байна. Цаашид илүү олон ан амьтан, хар толгойт цахлай хоёр орны хооронд нүүдэллэж, Хятад-Оросын найрамдлын элч болох нь дамжиггүй.

Онцлох нийтлэлүүд