Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АНУ-аас 5-11 насны хүүхдүүдэд зориулж манай улсад 1 сая тун Файзер вакцин нийлүүлэхээр болжээ DNN.mn Улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болжээ DNN.mn Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn АНУ-аас 5-11 насны хүүхдүүдэд зориулж манай улсад 1 сая тун Файзер вакцин нийлүүлэхээр болжээ DNN.mn Улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болжээ DNN.mn Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn
Онцлох нийтлэл
2014.08.24 11:08

"БНХАУ Монгол Улстай хамтран ажиллаж, хамтдаа хөгжихийг хүсэж байна" гэв

БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Жиньпин манай улсад хоёр өдрийн айлчлал хийгээд буцлаа. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхээ зарласан юм. Мөн хоёр орон ажил хэрэгч хамтын ажиллагааны олон гэрээг үзэглэн баталлаа.  Хятад улсын дарга Си Жиньпиний айлчлалыг дагалдан явсан Хятадын Гадаад харилцааны яамны сайдын туслах Лю Жяньчао Бээжингийн Олон улсын радиогийн сурвалжлагчид дараахь ярилцлагыг өгчээ. Тэрбээр айлчлалын үр дүнгийн талаар юу гэж ярьсныг хүргэе. Лю Жяньчао ярилцлагынхаа эхэнд "Хятад, Монголын улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны удаашраад байсан зарим томоохон төсөлд ахиц гаргахаар болсон нь хэлэлцээний чухал үр дүн юм. Хятад улс Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтдаа сэргэн мандаж, хөгжин дэвжихийг хүсэж байна” гэж онцолжээ.

-Энэ удаагийн айлчлалын үр дүнг хэрхэн үнэлж байна вэ?

-Си Жиньпин даргын энэ удаагийн төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэнд тод бичигдэх түүхэн айлчлал юм. Айлчлал дараах гурван чухал үр дүнд хүрлээ гэж үзэж байна. Үүнд: 

Юуны өмнө, улс төрийн талаар хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхийг хоёр орны удирдагч зарласан нь хоёр талын харилцан итгэлцэл улам бүр бэхжиж буйг харуулсан. Өнөө хоёр талын харилцан итгэлцлийн түвшин түүхийн хамгийн дээд хэмжээнд хүрээд байна. 

Хоёрт, хоёр тал өөрсдийн анхаарч буй томоохон бөгөөд амин чухал ашиг сонирхлын асуудлаар, тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Хятад улсын Түвд, Тайванийн асуудал зэрэг дээр харилцан тууштай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Энэ нь хоёр талд маш чухал юм. 

Гуравт, хоёр талын уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүүгийн салбарт цогц хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр болсон. Энэ нь мөн харилцан ашигтай, хамтаар хожих, давуу талуудаа харилцан нөхвөрлөх ач холбогдолтой юм.

Ялангуяа олон талын шалтгааны улмаас удаашраад байсан Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны зарим томоохон төслийн явцад ахиц гаргах хүсэлтэй байгаагаа Си Жиньпин даргын айлчлалын үеэр талууд санал нэгтэй илэрхийлсэн. Цаашид уул уурхай, дэд бүтэц, банк санхүүгийн гэсэн гурван салбарыг нэгтгэсэн цогц хамтын ажиллагаа явуулна гэж тохиролцсон. Энэ нь Монголын байгалийн баялгийг эдийн засгийн хөгжлийн давуу талаа болгох, эд баялаг, хөрөнгийн давуу талаа болгон хөгжүүлэхэд ашигтай бас шаардлагатай юм. Холбогдох томоохон төслүүдэд Хятадын компаниуд мөн оролцох хүсэлтэй байгаа.

-Хоёр тал төмөр зам, транзит тээврийн асуудлаар чухал хэлэлцээр байгуулсан. Энэ талаар? 

-Си Жиньпин даргын энэ удаагийн айлчлалын үеэр Хятад, Монгол хоёр тал төмөр зам, боомт, транзит тээврийн зэрэг асуудлаар хамтран ажиллах олон чухал тохиролцоонд хүрсэн. 

Монгол Улс бол далайд гарцгүй орон. Энэ утгаараа Монгол Улсад Хятадын далайн боомтуудад түшиглэж өөрийн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах хэрэгцээ маш их бий. Хятад улс энэ талаар бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Энэ талын чухал хэлэлцээрүүд нь мэдээж хоёр талын аль алинд ашигтай, Монгол Улсад бүр ч ашиг тустай юм. 

-Хоёр тал соёл хүмүүнлэгийн салбарын чухал санаачилгууд дэвшүүлж байсан. Энэ талаар тодруулж ярина уу. 

-Си Жиньпин дарга Монголын талд эдийн засаг техникийн туслалцаа, боловсон хүчин бэлтгэхэд шаардлагатай туслалцаа зэргийг үзүүлэх цогц төлөвлөгөө санал болгосон. Ер нь хоёр тал соёл хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах олон санал санаачилга дэвшүүлсэн. 

Тухайлбал, Монгол Улсын соёлын төвийг Хятад улсад байгуулах, Монголын соёлыг Хятад улсад сурталчлан таниулах гэх мэт. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, тэр дундаа хил дамнасан халдварт өвчнөөс сэргийлэх, мөн цөлжилттэй тэмцэх зэрэг олон асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн. 

-Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хэрхэн төсөөлж байна вэ? 

-Монгол Улс бол БНХАУ-тай 4700 гаруй км буюу хамгийн урт хилийн шугамаар холбогддог том хөрш юм. Манай хоёр орон маш ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, хамтын сэргэн мандал, хөгжил цэцэглэлтэд хүргэнэ гэж найдаж байна.


Онцлох нийтлэлүүд