Соёл урлаг
2015.06.23 04:06

БНХАУ-ын циркчид Улаанбаатар хотод айлчлан тоглоно

Энэ сарын 30-ны өдөр БНХАУ-ын У Хань хотын циркийн бүлгэм Монгол улсад хүндэтгэлийн айлчлан тоглолт хийх гэж байна. Соёлын төв өргөөнд болох тус тоглолтыг Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон БНХАУ-ын У Хан хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулж байгаа юм.

У Хан хотын циркийн бүлгэм нь жил дараалан өөрийн орондоо төдийгүй дэлхийн 150 гаруй улс оронд айлчлан тоглолт хийсний дээр тусгай үзүүлбэрүүд бүхий бизнесийн тоглолт хийж үзэгчдийн талархалыг хүлээж байсан түүхтэй юм байна. 1953 онд Шиа Жү Хуа тэргүүтэй урлаг соёлын алдарт зүтгэлтнүүдийн санаачлагаар байгуулагдсан тус бүлгэм улсын “Шилдэг циркчид”-ийн наадмаас алтан медаль, дэлхийд нэр хүндтэй Монакко, Монте Карлогийн олон улсын циркийн наадмуудаас “Алтан алиалагч” шагнал, Франц улсад болсон циркийн наадмын алтан медаль, У Хан “ Шар тогоруу ”–ийн нэрэмжит олон улсын циркийн наадмаас мөн “Алтан медаль” хүртэж байжээ.

Мөн энэ үеэр “ У Ханы биет бус урлагийн өв болон гар урлагийн бүтээлийн үзэсгэлэн” болно. Үзэсгэлэнд “Хан Шиу” уран хатгамал, уран сийлбэр, уран хайчилбар, навчин зураг ба халаасан сийлбэрийн төрлүүд зэрэг биет бус өв соёл, У Ханы үзэсгэлэнт байгалийн онцлогийг шингээсэн уламжлалт гар урлалын бүтээлүүдийг дэлгэн үзэгч таны мэлмийг баясгах болно.

Үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төв/Их Чингис хааны талбай, Централ тауер 7 давхар 701 тоот/-д 6-р сарын 29-30 өдрүүдэд болно.

Онцлох нийтлэлүүд