Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй
Нийгэм
2014.10.06 01:10

“Богд хан төмөр зам” төслийн санхүүжилт шийдэгдлээ

Зам, тээврийн сайд А.Гансүх одоогоос яг хоёр жилийн өмнө Богдхан уулын урдуур төмөр замын суурь бүтэц барих бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх болсноо зарласан юм. Тэгвэл саяхан Азийн хөгжлийн банкнаас энэхүү төслийг санхүүжүүлэхээр санамж бичиг байгуулсан байна. Санамж бичигт Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Манлайбаяр, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Тээвэр, харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Шарад Саксена нар өнгөрөгч баасан гарагт ЗТЯ-нд гарын үсэг зурлаа. Тодруулбал, "Богд хан төмөр зам" төсөлд Азийн хөгжлийн банкнаас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох, 550 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар судалгааны ажлыг эхлүүлэхээр боллоо. Энэхүү төслийн дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын Рашаант өртөөнөөс Богд хан уулын өвөрт байрлах Төв аймгийн Хөшгийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор дайруулан Мааньт өртөөтэй холбох шинэ төмөр замын суурь бүтэц болох Богд хан төмөр замыг барих юм.

Онцлох нийтлэлүүд