Спорт
2014.09.08 10:09
Боксчин Н.Төгсцогт кинонд тогложээ

“Давхар цохилт” инээдмийн кино энэ сарын 19-нд нээлтээ хийнэ. “Прайм пикчерс”, “Амжилтаа ахиулья” төслийнхний бүтээж буй киноны зохиолыг Д.Батбаяр бичиж, Г.Анхбаяр найруулжээ. Киноны гол дүрд “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, “Guys”-ын Д.Лхагва, топ модель Э.Одгэрэл, жүжигчин Ц.Цэрэнболд, Л.Баттулга, Б.Навчаа, Д.Баттөмөр, Б.Мишээл нар тоглосон аж.