Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn АНУ-аас 5-11 насны хүүхдүүдэд зориулж манай улсад 1 сая тун Файзер вакцин нийлүүлэхээр болжээ DNN.mn Улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болжээ DNN.mn Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn "Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn АНУ-аас 5-11 насны хүүхдүүдэд зориулж манай улсад 1 сая тун Файзер вакцин нийлүүлэхээр болжээ DNN.mn Улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болжээ DNN.mn Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn
Онцлох нийтлэл
2014.08.24 12:08

Боксынхон олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн өдөр-Монгол бахархал

Өдгөөгөөс зургаан жилийн өмнө Бээжингийн тэнгэрт Монгол Улсын алтан соёмбот далбаа хоёронтоо мандаж, төрийн дуулал маань дэлхий даяар эгшиглэж байв аа. Учир юу гэвээс 2008 оны наймдугаар сарын энэ л өдөр Монголын боксын шигшээ багийн тамирчид болох Энхбатын Бадар-Ууган, Пүрэвдоржийн Сэрдамба нар Монголоороо гоёсон юм. Дэлхийн аваргын мөнгө медаль хүртсэнийхээ дараа Бадар-Ууган Оросын “Миша”-тай л ганцхан тоглох хүсэлтэй Бээжингийн олимпийг зорьсон гэдэг. Өнөөх нь даанч доогуур тойрогт ялагдаж мань хүн монгол эрийн шийр зааж аваргын алтан медалиа хүртсэн билээ. Энэ нь Монголын түүхэн дэх олимпийн наадмын хоёр дахь алт, Монголын боксын түүхэн дэх анхны алтан медаль байсан нь спортод хайртай ард түмнийхээ сэтгэлийн цангааг ийн тайлж байсан саяхансан. Тэрбээр боксын 54 кг-ын жинд аваргалан рингэн дээр 

“Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог

Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог” хэмээн омогшиж Монголын ард түмнээ баярлуулж, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг нус, нулимстай нь холиод хаячихсан. Түүний хувьд аваргын алтан медалийн төлөө боксын эх орон гэгдэх Пан-Америкийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, 26 настай, Кубын тамирчин Янкиел Леон Аларконыг 15:4-өөр илт илүүрхэн буулган авсан юм. Тэрээр 23 насандаа дэлхийн боксын спортын тавцанд өөрийгөө мөнхөлсөн билээ. Олимпийн аварга болсон жилээ өөрийн ур чадвар, техникээрээ бусдаас илүү гэдгээ нотлон тухайн оны дэлхийн шилдэг боксчин болж байсныг бид мартаагүй. 

П. Сэрдамбын хувьд 48 кг-ын жинд “битүү морь” Бээжингийн рингэнд гарч тулаан бүртээ ялалт байгуулсаар аваргын алтан медалийн төлөө тоглоход түүний баруун гар бэртэлтэй байсны улмаас тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тиймээс БНХАУ-ын нэрт тэмирчин олимп, дэлхийн аварга Зоу Шиминь алтан медалийн эзэн болсон билээ. Энэ мөнгөн медаль бол Монгол улс боксын спортын төрөлд Олимпоос хүртэж байгаа анхны мөнгөн медаль байлаа. Дэнжийн мянгын хүү олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж аавдаа бэлэг барилаа хэмээн монголчууд бахархаж суусан цаг саяхан билээ. Монголын боксын спортын түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан хоёр тамирчин маань олимп, дэлхийгээс хос медаль хүртсэн цөөн тамирчдын нэг билээ. 


Онцлох нийтлэлүүд