Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn Өчигдөр 178 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn Өчигдөр 178 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn
Цаг үе
2015.12.23 08:12

“Болор цом”-ын Хамгийн, хамгийн...

Найман настай балчраас наян­тэй ерэнтэй өвгөд мэргэдээ хүртэл амнаасаа алтны үртэс унагаж, найргаар сэцэлдэг ард түмэн дэлхийд нэн ховордсон гэлцдэг. Хамуутай бор даагатай харцын өнчин хөвгүүн хааны есөн өрлөгтэй “цэцэн үг цээжинд байдаг юм аа” гэж хэвлүүтдэгийг ардын аман билэг судлаачид баяр бахтайгаар дурддаг. Эзэн Чингис хааныхаа үеэс элчийн аманд эмээлийн дуу бариулж ирсэн монгол түмний хайртай наадам бол МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг “Болор цом”. Утга уянгын энэ их наад­мыг ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж 1983 онд анх санаачлан зохиож “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж бай­сан түүх­тэй. Удаах жил нь Дөнгөтийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ эл наад­мын тэргүүн найрагчид болж тэр цагаас хойш ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван найрагч эл наадмаас төрөн гарсан байдаг. “Болор цом” наадмын сонин хачныг “хамгийн хамгийн” болгон шалгаруулбал инээдтэй, нулимстай янз бүрийн дүр төрх харагдахаар байдаг. Хүний хорвоогийн л нэгэн үйл юм чинь алагтай булагтай ч байлгүй яах вэ гээд зарим нэг содон явдлуудаас дурдъя.

Хамгийн анх яруу най­рагч Д.Пүрэвдорж агсан “Хүн төрөлх­төнд хүргэх үг” шүлгээрээ өөрийн­­хөө зохио­сон наадамд өөрөө түрүүллээ гэдэг нь өнөөгийнхөөр бол улсын аварга бөх нэрэмжит наадам­даа ам аван барилдсаар түрүүлсэнтэй агаар нэгэн буй. Янжинлхамын эгшиг­лэнт най­раг­чаар ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Дөн­гөтийн Цоодол нар гурав гурван удаа тодорч, уг наадмын түрүүг хамгийн олон хүртэн дархан аваргын зиндааг дархалжээ. Тэдний араас Янжинлхамын хишгийг хоёронтоо хүртсэн найрагчид бол Монголын радиогийн “Малчин” нэвт­рүүлэгтэй амьд­ралаа хол­босон Цэндийн Чимэддорж агсан “Малчин” шүлгээр анх 1989 оны “Болор цом” хүртэж, “Элсэн тасархай” шүлгээр хоёр дахиа авсан билээ. “Болор цом” эхэлж байхад Чимээ ах шүлгээ бичин гал тогоо­ныхоо өрөөнд өөрийгөө түгж­чихээд гарч ирэхгүй гэргий Мөнхтуяагаа хөөрхөн зовоосон гэдэг. “Малчин” шүлгийн гайхамшигтай шад мөрүүд урсаад найрагчаа ширээнд нь хадсан сонин тохиол энэ.

Түүнчлэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу най­рагч Баярхүүгийн Ичинхорлоо 1990 онд “Тэнгэр”, 1991 онд “Эх нутаг” шүлгүүдээрээ дараалан түрүүлсэн цорын ганц яруу найрагчаар одоогоор тодроод байгаа. Түүний ингэж хоёр жил дараалан түрүүлснийг ардчилал эхэлж, залуу хүмүүсээ дэмжсэн гэлцэх нь бий. Түүний

Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж

Бусдын од харвадаггүй

Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж

Бусдын од шохоорхдог юм

Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу

Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй

Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд

Будант газар ясаа тавьдаггүй” хэмээсэн “Тэнгэр” шүлэг Монголын яруу найргийн мөнгөн үеийнхний омогшлыг дархлан үлдсэн юм. “Болор цом”-ын хамгийн их өөрчлөгдсөн найрагчаар Б.Ичинхорлоо үргэлж яригдаж байдаг. Ард түмний ой санамж гэдэг ямар ч тунгалаг дуран авайнаас алсыг нэвт хардаг хүчирхэг зэвсэг бололтой. “Анх ямар охин ирж байлаа даа. Тэгсэн одоо хар даа, ямар сайхан гунхсан цагаан бүсгүй болоо вэ” гэсэн уулга алдалтыг тэр байнга дагуулна.

Олон түмний сонирхол тата­хуйц нэг баримт нь яруу най­рагч Д.Цоодол (1984, 1993, 1997), найрагч Б.Лхагвасүрэн (1985, 1992, 1998) нар тус бүр гурван удаа энэхүү наадмын тэргүүн байрт шалгарсан явдал юм. Мөн соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цоодолын Хулан (1994, 2010) хоёр удаа, яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасар (2008) нэг удаа тус тус түрүүлсэн нь хоёр айл “Болор цом” наадмын есөн түрүү авсан амжилтын эзэд болгожээ. Яруу эгшгийн эл наадамд хамгийн олон жил уралдаж цомын эзэн болсон хүн бол Дамдинсүрэнгийн Урианхай найрагч. Д.Урианхай найрагч тасралтгүй 19 жил оролцож, үзэл бодолдоо үнэнч байсан бодь сэтгэлтэн. “Болор цом”-ын түүхэнд үзэгчдийг хамгийн их шуугиулсан мөртлөө цом гардаж чаддаггүй азгүй ч гэмээр яруу найрагч бол Говь-Алтайн Хар азаргын нурууны унага Мөнхөөгийн Билигсайхан. “Хүргэнтэй болох гэж байгаа нь тэр ээ...” гэсэн “Гэгээн Монгол” шүлгийг нь сонссон яруу найрагч О.Дашбалбар агсан “Аргал хомоол бичсэн хөдөөгийн бүдүүлэг залуу яруу найргийн гоо сайхныг гутааж байна” гэж хатуухан шүүмжилж байсан ч мань эр огт тоолгүй “Дээл гэдэг сайхан хувцас, дэрлээд унтахад дэр болдог, дэвсээд хэвтэхэд гудас болдог” гэх мэтээр авч өгнө. Ер нь жил жилийн наадмаар аз, эзийн шоо альхан тийшээ буухыг хэн ч таашгүй байдаг. Тэр жил соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазар “Би хорин таван жил “Болор цом”-д орлоо. Одоо зодог тайллаа” гэж нулимстай шүлэг дуудаад буугаад явчихсан.

Гүрээ найрагчид хөтлөх, жүжиглэх, нэвтрүүлэх гээд найргийн тайзнаас гадна цаана нь зөндөө олон тайз үлдэж байгаа болохоор зодог тайлах бол тийм ч хэцүү даваа биш л дээ. “Тэмээ”, “Эхийн сэтгэл” шүлгүүдээ найргийн тайзнаас олон түмэндээ толилуулж байсан ардын яруу найрагч Пунцагийн Бадарч гуай саяхан уулзахад “Би энэ жилийн цомд Цоодолыгоо уруу татаж орно. Тэр жил би зодог тайлсан болохоос шуудгаа тайлаагүй” гэсэн нь бас бодох л үг. Дархан аварга А.Сүхбат зодог тайлчихаад зүлэг ногоон дэвжээнээ зүүний магнайд гарч болоод байхад яруу найргийн далай, дархан аваргууд яагаад “зодоглож” болохгүй байх билээ. “Болор цом”-ыг хамгийн олон жил олон түмэндээ хүргэсэн далай даян дархан хөтлөгчөөр буурал Бадарч найрагч, нэвтрүүлэгч Бямбаа гуай хоёр тодрох нь. Мөн наадмаар ав адилхан цагаан хослолоор ижил хоёр шувуу шиг жигдэрсэн хоёр бол аав, хүү найрагч Дамбын Төрбат, Төрбатын Зөнбилэг хоёр. “Болор цом” наадмын эргэн тойрон байлдааны талбар шиг үргэлж л халуун мэдээ мэдээллээр дүүрэн байдаг. Тухайлбал, “Болор цом”-д уначихаад тавин минут уйлсан хүн бол миний их гэрэлт анд, Завханы Их-Уулын Базарсадын Баттулга. МЗЭ-ийн шагналт эл найрагчийн ийм удаан уйлсан тухай баримтыг та соёлын гавьяат, судлаач Үржингийн Хүрэлбаатарын “Болор цом”-д борог өвсний шүлэг хэзээ түрүүлэх вэ” гэсэн алдарт шүүмжээс уншиж болно.

Наадмын дараа хамгийн их хүндэтгэлд умбасан тэр­гүүн цомтоноор Ховд аймгийн Дуут сумын уугуул, Уриан­хайн их найрагч Хөөдөөгийн Эрдэнэ­баатар шалгарах магадлал маш өндөр. Тэрээр оны тэргүүн найрагч болсныхоо дараахан “Утга зохиол, урлаг” сонинд ярилцлага өгөхдөө “Хүмүүс баяр хүргэсээр, гурван ч утас улайсгаж шатаалаа...” хэмээсэн байдаг. Мөн хамгийн их ахуйн менежмент хийсэн найрагчаар хоймор нутаг Хөвсгөлийн хүү Дархад Баттөрийн Мягмаржав тодрох магадлалтай. Тэрээр “Над шиг гэр хороололд байхдаа цом гардсан найрагч үгүй” гэсэн ярилцлага өгч, удалгүй тоосго шиг зузаан түүвэр нь хэвлэгдсэн байдаг. Үзэгчдийн суудлаас тайзан дээрх най­рагчийг шүүмжилсэн тохиол нэг бус удаа гарсан. Үүний нэг тод жишээ нь МЗЭ-ийн шаг­налт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолыг “Элчин Самбуу” шүлгээ уншихад “Самбуутай шүлэг гэж юу байсан юм бэ” гэж хашгир­сан явдал. Энэ асуултын хариулт ч үзэгчдийн чихэнд хоногшин үлдсэн байдаг. Цоо­дол найрагч шүлгээ аанай­хан уншиж байснаа нүдний шилнийхээ дээгүүр тоомсоргүй харж “Мягаа л байна даа, Мягаа байна” гэсэн нь үзэгч олонд “Байдаг л нэг согтуу найрагч” гэсэн ойлголтыг тэрүүхэн үедээ төрүүлж, өөрийнхөө шүлгийг сатааралгүй сонсгох боломж олгосон гэгддэг.

“Болор цом” наадам төгс авьяас билэгтнийг түмэн олонд таниулаад гаргаад ирдэг ч наа­дам бишийг дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн хоёр удаа Эрээнцаваасаа ирж оролцон нэг, хоёрын даваанд унасан явдал гэрчилдэг. Дараагийн даваанд тэнцэлгүй унахаас гадна тайзнаасаа унасан тохиолдол ч бас гарч байв. Төрийн шагналт яруу найрагч Зундуйн Дорж агсан “Үхэр Монголын уур хилэн” шүлгээ дуудаж байгаад хөгжимчдийн суудаг яам руу унахад Бямбаа хөтлөгч “Найрагч маань хаачив аа” гэж үзэгчдээс сурагласан удаатай. Өвөрхангайн “Болор цом” дээр яруу найрагч М.Билэгсайхан тайзны ард унаад тэмцээнд оролцож чадаагүй бас нэг тохиол байна. Тайзан дээр хамгийн удаан нойрсогчоор Д.Энхболдбаатар найрагч шалгарахаар байгаа. Дархан хотод болсон найргийн наадмын үеэр түүний нэрийг хөтлөгч дуудсан ч тэрээр огт сонсолгүй үнэгчлэн нойрссоор байсныг Ү.Хүрэлбаатар шүүгч баталдаг. “Болор цом”-ын хамгийн зоригтой болоод бүдүүн зүрхтэй найрагчаар зураач, яруу найрагч Мягмарын Амархүү нэрлэгдэх нь гарцаагүй. Тэрээр “Ерөнхийлөгчийн эхнэртэй загас наадуулмаар байгаа”-гаа шүлгээр илэрхийлэн хайр зарлаж, бас хайр нь үзэн ядалт болон хувирч үзэгчдийг “Хар малууд аа” гэж хашгичсан гашуун түүх байдаг.

“Болор цом”-ын шүүгч томилохоор хуралдах үед жендерийн асуудал ч яригдаж байсан түүхтэй. “Тан руу нүүж явна” кино зохиол, “Хорвоод ганцхан ээждээ”, “Санана даа” зэрэг дуугаараа олны танил болсон соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Санжжавын Оюунаар шүүгч хийлгэе гэсэн саналыг эрчүүд үгүйсгэх үед яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт “Эрэгтэй шүлэг, эмэгтэй шүлэг л гэж байдаггүй юм бол эмэгтэй найрагчаар шүүгч тавьж яагаад болдоггүй юм бэ” гэж асууж байсан гэдэг. “Болор цом” наадам анх зохиогдож цомын эзэн тодроход яруу найрагч Базарын Цэдэндамбаа гуай “Болор цом, болор цом л гэнэ. Боржоом хийдэг л стакан байна шүү дээ” гэж хэрдээ агсарсан хөөрхөн шог байна. “Болор цом” наадамд соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч И.Цэрэнжамц, яруу найрагч Ц.Чимэддорж, Ж.Сарантуяа, Б.Ойдов нар олон жил элэглэл уншсан байдаг.

Онцлох нийтлэлүүд