Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Өнгөрсөн долоо хоногт 16 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалжээ Молекул биологийн лаборатори ашиглалтад орлоо Чили 2035 оноос утаа ялгаруулдаг машины худалдааг хориглоно Ц.Цогтбаатар Оросын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгалаа ЗГ: Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж экспортлоход Хятадын талтай хамтран ажиллана В.Маяковскийн шүлгийн анхны түүврийг 1.3 сая рублиэр заржээ Сонгогчдын ирц хүрэхэд зургаан хувь дутуу байна Данаагийн Батгэрэлийн ялах магадлалыг 71 хувьтай гэж таамаглажээ Нийслэл 2329.4 тонн давс, 2278.1 тонн бодисын нөөцтэй Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриаллаа Өнгөрсөн долоо хоногт 16 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалжээ Молекул биологийн лаборатори ашиглалтад орлоо Чили 2035 оноос утаа ялгаруулдаг машины худалдааг хориглоно Ц.Цогтбаатар Оросын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгалаа ЗГ: Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж экспортлоход Хятадын талтай хамтран ажиллана В.Маяковскийн шүлгийн анхны түүврийг 1.3 сая рублиэр заржээ Сонгогчдын ирц хүрэхэд зургаан хувь дутуу байна Данаагийн Батгэрэлийн ялах магадлалыг 71 хувьтай гэж таамаглажээ Нийслэл 2329.4 тонн давс, 2278.1 тонн бодисын нөөцтэй Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриаллаа
2021.06.14 03:06

"Болор цом-38 " яруу найргийн наадамд оролцох найрагчдыг танилцуулж байна

Нийтлэлч: Өдрийн сонин

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны “Болор цом-1” наадам зохион байгуулагдсан түүхтэй.

Өдгөө 38 дахь жилтэйгээ золгож байна. Энэхүү утга уянгын их наадам энэ жил Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойтой хамтран зохион байгуулагдаж байгаа юм.

Цагдаагийн байгууллага нь 1991 онд цагдаагийн байгууллагын 70 жилийн ойгоор “Цагаан шонхор яруу найргийн наадам”, 2011 онд утга зохиолын бүхий л төрлөөр “Цагаан шонхор” утга зохиолын уралдаан тэмцээн зохион байгуулж байсан түүхтэй. Утга уран зохиолыг дэмждэг байгууллагын нэг билээ.

Тухайлбал 90 жилийнхээ ойг тохиолдуулан “Цагаан шонхор” шүлгийн номыг МЗЭ-ийн нэрт зүтгэлтэн яруу найрагч, зохиолч Арлааны Эрдэнэ-Очир эмхэтгэн гаргаж, олны хүртээл болгосон байдаг.

Энэ жилийн "Болор цом-38" яруу найргийн наадам энэ сарын 19-нд 12:00 цагт Цагдаагийн “Сүлд” чуулгын байранд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан үзэгчгүйгээр зохион байгуулагдах аж.

Энэхүү яруу найргийн наадмын зорилго нь цагдаагийн сэдэвт яруу найргийн бүтээлийн өв санг баяжуулах, Монголын цагдаагийн түүхэн замнал, үнэт зүйл, сүр хүч, бахархалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, цагдаагийн алба хаагчийн гавьяа зүтгэл, ажил үйлсийг олон нийтэд алдаршуулж, яруу найрагчдын бүтээл туурвилыг олон түмэнд сурталчлах, шинэ авьяастныг нээн илрүүлэх зорилготой аж.

Тус наадмын хоёрын даваанд шалгарсан найрагчдын нэрсийг танилцуулж байна.


  1. Ж.Алтангэрэл
  2. М.Амархүү
  3. Н.Баасанжав
  4. Д.Базарсад
  5. Ц.Батгэрэл
  6. Б.Баттулга
  7. Т.Баянсан
  8. Ба. Баярсайхан
  9. Ш.Билэгсайхан
  10. Г.Бөртэ-Үжин
  11. С.Бүрнээ
  12. Т.Баямбасүрэн
  13. Д.Ганболд
  14. Э.Гантулга
  15. Д.Дамдинжав
  16. Д.Дашдондов
  17. П.Нямлхагва
  18. Д.Одгэрэл
  19. М.Отгонбаяр
  20. С.Начин
  21. В.Нэргүй
  22. Б.Пүрэвренцэн
  23. А.Сүглэгмаа
  24. С.Сэр-Од
  25. С.Ууганбаяр
  26. Ч.Ууганбаяр
  27. С.Цэвээнлхаазал
  28. Б.Энхтөр
  29. Б.Эрдэнэбилэг