Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Дуучин R Kelly-д 30 жилийн хорих ял оноолоо DNN.mn Украин улс Сиритэй дипломат харилцаагаа цуцаллаа DNN.mn Наадмын түрүү бөхийн нэрэмжит шагналаар ЭХЭМҮТ-ийг тохижуулна DNN.mn Японд сүүлийн 150 орчим жилд тохиолдоогүй халуун өдөр болжээ DNN.mn Мэргэшсэн нягтлан бодогчид мэргэжлийн ёс зүйг дээдэлж ажиллахаа батлан тангараг өргөлөө DNN.mn Хоёр хүүхэд мориноос унан бэртэж, ухаангүй байна DNN.mn Дисней компани аяллын хөлөг онгоцоо танилцуулав DNN.mn Улсын хэмжээнд шатахууны нөөц хэвийн байна DNN.mn 2022-2023 онд ЕБС-ийн англи хэлний багш нарын 45 хувийг ахисан дунд түвшинд хүрнэ DNN.mn "IPhone”, “Android” утаснууд ТикТок ашиглах боломжгүй болно DNN.mn Дуучин R Kelly-д 30 жилийн хорих ял оноолоо DNN.mn Украин улс Сиритэй дипломат харилцаагаа цуцаллаа DNN.mn Наадмын түрүү бөхийн нэрэмжит шагналаар ЭХЭМҮТ-ийг тохижуулна DNN.mn Японд сүүлийн 150 орчим жилд тохиолдоогүй халуун өдөр болжээ DNN.mn Мэргэшсэн нягтлан бодогчид мэргэжлийн ёс зүйг дээдэлж ажиллахаа батлан тангараг өргөлөө DNN.mn Хоёр хүүхэд мориноос унан бэртэж, ухаангүй байна DNN.mn Дисней компани аяллын хөлөг онгоцоо танилцуулав DNN.mn Улсын хэмжээнд шатахууны нөөц хэвийн байна DNN.mn 2022-2023 онд ЕБС-ийн англи хэлний багш нарын 45 хувийг ахисан дунд түвшинд хүрнэ DNN.mn "IPhone”, “Android” утаснууд ТикТок ашиглах боломжгүй болно DNN.mn
2021.12.25 09:12

“Болор цом-39” наадмын тавдугаар байрын шагналт Н.Мөнхбаярын шүлэг

Нийтлэлч: Өдрийн сонин


Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам өчигдөр Соёлын төв өргөөнд болж, яруу найрагч Б.Болорцэрэн түрүүлсэн билээ.

Аман хүзүүнд яруу найрагч Т.Бямбасүрэн, гуравдугаар байрт “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, дөрөв, тавдугаар байрт “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх, яруу найрагч Н.Мөнхбаяр нар шалгарав.

Энэ жил тус наадамд хот, орон нутгаас нийлсэн 144 бүтээл бүртгэгдсэнээс 25-ийг нь хоёрдугаар шатанд тэнцүүлж, тайзнаас шүлгийг нь дуудуулсан юм.

Энэ жилийн наадмыг уламжлал ёсоор МҮОНРТ хамтран зохион байгуулав. МҮОНРТ нь 1983 оноос хойш жил жилийн “Болор цом” наадмыг үзэгч түмэндээ хүргэж, түрүүлсэн найрагчийг Эгшиглэнт эхийн хөргөөр байлдаг билээ.

Ийнхүү “Болор цом”-ын тавдугаар байрын шагналт, яруу найрагч Н.Мөнхбаярын шүлгийг уншигч танаа хүргэе.

1.

Өндөр Өлзийтийн овоон дээрээс эргэн тойрноо хараалахуй

Өнө мөнхийн орой дээрээс түр зуурын юмсыг харах шиг

Өргөн бэлээс нь цааш л мөнх бусын хорвоо үргэлжлэх шиг нүсэр харагдана

Он цагийн хувьсал ээлжийг хормой бэлдээ зааглан үлдээж

Орчлонгийн мөнх бус дундаас арал шиг тусгаар харагдана

Хар багаас харж өссөн өндөр Өлзийт хайрхан

Хагдарсангүй, шинэдсэнгүй, хаваршсангүй, намаршсангүй

Үүрд эрхэмсэг дүр нь хувирсангүй

Өнөд нэг л янзанд нь цаг хугацаа холдсонгүй ээ

Өөр бусдын хугацааг хэмжихийн тулд

Өнөх орших үүрэг хүлээсэн мэт

Уулсын цуурайнд тэнгэр дүлий

Шувууд эзгүй

Униарт алсад нь үүлс дагшин

Сэр зэлүүд

Ульж цоройсон оргилууд нь тэрс

Жавар исгэлэн

Умрын салхинаас өрсөж хөндөлссөн

Хангай Хан

Уулсынхаа сүрээс ургаж боссон онго овооноо

Удаж, удаж насны орой ирлээ

Удам судрын минь мөр, амьд анхилга

Урдаас шившиж намайг ариулан байна

Олонхид автаж бас нөхдийн сэтгэлийг бодож

Огт худлаа ярианд ч толгой дохиж явааг минь

Олз ашиг болоод гарз түйтгэр алинд ч

Оргил шиг буюу огторгуй шиг байгаагүйг минь өршөө