Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хүүхэд сууж байсан автомашиныг ачсан компанийн зөвшөөрлийг цуцлахаар болжээ Омикроны халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд зориулсан зөвлөмж Гадаадад буй монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг хүртэнэ Дөрөвдүгээр эмнэлэг өнөөдрөөс ажиллаж эхэллээ Австралид ажиллах хүчний хомсдол үүсчээ Казахстанд үймээний үеэр зэвсэг тарааж байсан этгээдүүдийг баривчилжээ УБТЗ-ын албаны даргыг хахууль авсан хэргээр саатуулжээ Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ Цэцгийн сав руу бие зассан эрэгтэйд хариуцлага тооцжээ “СҮҮ“ ХК баглаа боодлын хомсдолд оржээ Хүүхэд сууж байсан автомашиныг ачсан компанийн зөвшөөрлийг цуцлахаар болжээ Омикроны халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд зориулсан зөвлөмж Гадаадад буй монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг хүртэнэ Дөрөвдүгээр эмнэлэг өнөөдрөөс ажиллаж эхэллээ Австралид ажиллах хүчний хомсдол үүсчээ Казахстанд үймээний үеэр зэвсэг тарааж байсан этгээдүүдийг баривчилжээ УБТЗ-ын албаны даргыг хахууль авсан хэргээр саатуулжээ Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ Цэцгийн сав руу бие зассан эрэгтэйд хариуцлага тооцжээ “СҮҮ“ ХК баглаа боодлын хомсдолд оржээ
2021.12.22 03:12

"Болор цом-39" яруу найргийн наадам энэ сарын 24-нд Улаанбаатар хотод болно

Нийтлэлч: Өдрийн сонин


Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг “Болор цом 39” яруу найргийн наадмыг энэ сарын 24-нд хийхээр товлосон талаар зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээллээ.

Наадам энэ удаад Улаанбаатар хотод болох бөгөөд эхний шатанд хот, хөдөөгөөс нийт 144 шүлэг ирсэн. Эдгээрээс шалгарсан 25 яруу найрагч “Болор цом”-ын тайзан дээр шүлгээ уншиж өрсөлдөх юм.

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч Б.Ичинхорлоо "Болор цом яруу найргийн наадмаар нэгэн жилд бүтээсэн шилдэг шүлгүүдээ уншигчдадаа зориулан уншдаг. Мөн тухайн жилийн онцлог, нийгэм, улс төрийн амьдралыг уран бүтээлээрээ дуурсгадаг, уран бүтээлч, уншигчдын гүүр болдог амьд наадам. Яруу найрагчдын онгод хийморь нь ямар ч хэцүү хүнд нөхцөлд Монголынхоо төлөө дуулсан эгшиг яруу сэтгэл нь хэзээ ч зогсдоггүй гэдгийг энэ наадам маань харуулдаг" гэлээ.

“Болор цом 39” наадмын онцлог:

  • Оролцохоор шалгарсан 25 найрагчийн зургаа нь “Болор цом”-ын эзэн байна.
  • Наадмыг 2021 оны арваннэгдүгээр сарын 12-нд болсон МЗЭ-ийн Их чуулганаас шинээр байгуулагдсан Удирдах зөвлөлийн гишүүд нээлттэй, ардчилсан, шударга зарчмаар шүүнэ.
  • Цар тахлын онцгой үед тохиож байгаа тул МЗЭ энэ удаагийн наадмаа ахмад гишүүд, үнэнч үзэгчдэдээ урилгаар үзүүлэхээр шийдээд байна. Гэхдээ УОК-оос тавьж байгаа шаардлагын дагуу халдвар, хамгааллын дэглэмийг баримталж, үзэгчийн тоог хязгаарлана.
  • “Болор цом 39” наадамд уншсан бүх шүлгийг “Mon nom” аппликэйшнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс үнэ төлбөргүй байршуулах тул хүссэн хүн бүхэн сонсох боломжтой.
“Болор цом” наадмын тэргүүн найрагчид Монголын Зохиолчдын эвлэлийн болор цом, мөнгөн шагнал болон наадмыг хамтран зохион байгуулагч МҮОНРТ Эгшиглэнт эх Янжинлхам бурхныг гардуулдаг уламжлалтай.

МҮОНРТ нь 1983 оноос хойш жил бүрийн “Болор цом” наадмын бичлэгийг хийж, Монголын үзэгч, сонсогчдодоо бүрэн эхээр нь хүргэж ирсэн. Энэ жилийн хувьд МҮОНТ "Болор цом 39" наадмыг Шинэ жилээр үзүүлэхээр төлөвлөжээ.

“БОЛОР ЦОМ-39” наадамд шалгарсан найрагчид:

  1. Б.Алтанхуяг
  2. М.Амархүү
  3. Б.Батсайхан
  4. М.Баттөмөр
  5. Б.Баттулга
  6. Т.Баянсан
  7. Б.Болорцэрэн
  8. Тө.Бямбасүрэн
  9. Д.Галсансүх
  10. Д.Гансаруул
  11. Э.Гантулга
  12. Б.Жамбалдорж
  13. Н.Минжинсайхан
  14. Л.Моломжамц
  15. Д.Мөнхбат
  16. Н.Мөнхбаяр
  17. Ц.Намуундарь
  18. С.Начин
  19. В.Нэргүй
  20. Д.Одгэрэл
  21. М.Отгонбаяр
  22. С.Ууганбаяр
  23. М.Уянсүх
  24. Б.Чулуунцэцэг
  25. Б.Эрдэнэ-Очир