Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Автомашингүй өдөр” энэ сарын 15-нд болно DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуургатай байна DNN.mn “Автомашингүй өдөр” энэ сарын 15-нд болно DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Таван цагийн хугацаанд 512 согтуу жолоочийг илрүүлжээ DNN.mn Сургууль, цэцэрлэгийн гадна орчинд цэвэрлэгээ хийнэ DNN.mn ​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ DNN.mn УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn Халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 51 тонн бодис, 43.5 тонн давс цацаад байна DNN.mn “Диана Актеон хоёр” DNN.mn Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуургатай байна DNN.mn
Эдийн засаг
2014.08.02 03:08

Бороогийн ордод 14.265 унци алт үйлдвэрлэжээ

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компани хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Энэ хугацаанд тус компани 31.7 сая ам.долларын алдагдал хүлээснийг marketwired.com цахим хуудсанд мэдээлэв. “Centerra Gold” 92.124 унци алт үйлдвэрлэснээс 77.860 нь Кыргызийн Кумтор, 14.265 нь Бороогийн ордод ногджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 99.426 унци алт үйлдвэрлэснээс буурсан үзүүлэлт гэнэ.

Бас өмнөх оны хоёрдугаар улиралд Бороогийн ордод 27.061 унци алт үйлдвэрлэж байсантай харьцуулахад хоёр дахин багассан үзүүлэлт юм. Хоёрдугаар улиралд “Centerra Gold”-ын орлого 119.5 сая ам.доллар болж доошилсон нь өмнөх жилийнхээс 8.7 саяар буурсан дүн бөгөөд энэ нь бүтээгдэхүүний борлуулалт муудан, үнэ хямдарсантай холбоотой аж. Бас бүтээгдэхүүний борлуулалтын зардал нь 29 хувиар өссөнийг тайландаа дурджээ.

Дашрамд дурдахад, энэ оны эхний хагаст “Centerra Gold” компани нийт 208.794 унци алт (2013 онд 214.646 унци байсан) үйлдвэрлэсэн байна.

Онцлох нийтлэлүүд