Өдрийн сонин үнэнийг хэлнэ
БНХАУ-ыг таниулах Өмнөд Монголын соёлын өдрүүд эхэллээ DNN.mn АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 42 өргөдөл, гомдол хүлээн авав DNN.mn БНХАУ-ын ачаа тээврийн “SF AIRLINES” компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулахаар болов DNN.mn Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа DNN.mn МУАЖ Ш.Чимэдцэеэд 2 өрөө байр бэлэглэв DNN.mn Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа DNN.mn Таван монгол эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэнийг баривчилжээ DNN.mn 5-11 насны 3000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ DNN.mn Өчигдөр 99 жолооч согтуугаар жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Хувийн цэцэрлэгт хүүхдүүдийг нэмж хуваарилах ажил үргэлжилж байна DNN.mn БНХАУ-ыг таниулах Өмнөд Монголын соёлын өдрүүд эхэллээ DNN.mn АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 42 өргөдөл, гомдол хүлээн авав DNN.mn БНХАУ-ын ачаа тээврийн “SF AIRLINES” компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулахаар болов DNN.mn Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа DNN.mn МУАЖ Ш.Чимэдцэеэд 2 өрөө байр бэлэглэв DNN.mn Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа DNN.mn Таван монгол эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэнийг баривчилжээ DNN.mn 5-11 насны 3000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ DNN.mn Өчигдөр 99 жолооч согтуугаар жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Хувийн цэцэрлэгт хүүхдүүдийг нэмж хуваарилах ажил үргэлжилж байна DNN.mn
Цаг үе
2022.09.22 11:09

Буриадаар дамжин Монгол руу гарах гэсэн оросуудын урт цуваа үүсчээ DNN.mn

ШУУРХАЙ: ОХУ-ын цэргийн дайчилгаатай холбоотойгоор Буриадаар дамжин Монголд орж ирэх бөөгнөрөл үүссэн талаар мэдээлжээ


Өчигдөр /2022.09.21/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэргийн дайчилгаа зарласны дараа эх орноосоо гарах иргэдийн тоо эрс нэмэгджээ. Нэн ялангуяа хөрш зэргэлдээ Казахстан, Гүрж, Турк, Армен, Азербайжан болон бусад визгүй улс руу хамгийн ойрын шууд нислэгийн бүх тасалбар зарагдсан байна. Тэгвэл ОХУ-ын хэвлэлээр Оросын иргэд Буриадаар дамжин Монгол руу гарах бөөгнөрөл үүссэн тухай мэдээлжээ.

Тодруулбал, Хиагт дахь Орос-Монголын хил дээр автомашины урт цуваа үүсэн бөгөөд автомашин, галт тэрэг, онгоцоор визгүй зорчих боломжтой хамгийн ойр гадаад улс бол Монгол юм гэжээ.

Түүнчлэн "ОХУ-аас Монгол руу орж ирэх иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд ихээр нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Ингэхдээ зөвхөн Монгол руу биш, Монголоор дамжин БНСУ зэрэг улс руу дамжих байдлаар мөн орж ирж байгаа аж.

ОХУ-ын Буриадын Монгол Улстай хиллэдэг шалган нэвтрүүлэх боомт буюу Хиагт дээр ОХУ-аас манай улсыг зорьсон иргэд нэлээд урт дараалал үүсгэсэн нь үнэн гэж холбогдох байгууллагууд мэдээлсэн байна.

.

Онцлох нийтлэлүүд