Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АТГ: Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 12 хоног үлдлээ DNN.mn SMISHING БУЮУ МЕССЕЖ ЛУЙВАР ГЭЖ ЮУ ВЭ? DNN.mn АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО DNN.mn Тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 16-нд олгоно DNN.mn Малын өвс хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хоёр этгээдэд нэг жил хорих ял оноожээ DNN.mn Оны эхний нэг сарын байдлаар 519.8 кг алт худалдан авчээ DNN.mn Орхон аймагт болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана DNN.mn Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно DNN.mn Ховдод үе тэнгийнхээ гурван охинд зодуулсан 15 настай сурагч амиа алджээ DNN.mn ХОВД: 2022 онд шинээр 222 иргэн хавдартай гэж оношлогдсон DNN.mn АТГ: Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 12 хоног үлдлээ DNN.mn SMISHING БУЮУ МЕССЕЖ ЛУЙВАР ГЭЖ ЮУ ВЭ? DNN.mn АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО DNN.mn Тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 16-нд олгоно DNN.mn Малын өвс хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хоёр этгээдэд нэг жил хорих ял оноожээ DNN.mn Оны эхний нэг сарын байдлаар 519.8 кг алт худалдан авчээ DNN.mn Орхон аймагт болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана DNN.mn Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно DNN.mn Ховдод үе тэнгийнхээ гурван охинд зодуулсан 15 настай сурагч амиа алджээ DNN.mn ХОВД: 2022 онд шинээр 222 иргэн хавдартай гэж оношлогдсон DNN.mn
Спорт
2014.10.03 01:10

Бусад орнууд зохион байгуулагч орныг шүүмжилж байна

Инчон хотноо үргэлжилж буй Азийн наадмын боксын тэмцээний шүүлттэй холбоотой үүссэн будлианы тухай Agence France-Presse мэдээлснийг Yahoo.com онцолсон байна. Тодруулбал, манай боксчин Н.Төгсцогт Солонгосын Санг-Мюнгэд ялагдсан бөгөөд яах аргагүй шүүгчдийн буруу хэмээн гомдол гаргасан боловч хүлээж аваагүй билээ. Энэ явдлыг тэд онцолжээ. Мөн "Монголын багийн ахлагч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ "Өнөөдөр үнэхээр гунигтай өдөр байна. Бид спортод шударга тоглоомыг харахыг хүссэн. Зарим тамирчдын хувьд алтан медаль авах боломж амьдралд ганц л удаа тохиодог. Энэ боломжийг тэд бүдүүлгээр булаан авлаа"гэж ярьсан байна" хэмээн дурджээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хөнгөн жинд Энэтхэгийн боксчин Солонгосын боксчинтой тулалдаж хүрэл медаль хүртсэн. Тэрээр тулааныг мөн будлиантай шүүсэн гэсэн үүднээс медаль гардуулах үеэр өөрийнхөө медалийг Солонгосын тамирчинд зүүж өгч эсэргүүцлээ илэрхийлжээ. Ингэхдээ тэрээр ялагдалдаа эвлэрэхгүй уйлсаар байсан юм. Энэ тухай гадны хэвлэл мэдээллийнхэн "Энэтхэгийн Сарита Дэви Солонгосын Пак Жина нарын тулааны дараа Сарита Дэвийн нөхөр маргаан үүсгэж, хамгаалагчидтай маргалдсан. Тулаанд Дэви давуу байсан ч ялалтыг Пак Жи-над өгсөн нь олны зүгээс хараал зүхэл, мөргөлдөөн үүсгэж, талбайд цагдаа нар хэв журам тогтооход хүрчээ. Дэви "Би шийдвэрийг хүлээж авч чадахгүй. Энэ буруу" хэмээн мэдэгдсэн бол нөхөр нь "Та нар боксыг үгүй хийж байна. Тэр тулаанд ялсан байтал та нар ялалтыг Солонгост өгчихлөө" хэмээн хашгирчээ. Энэтхэгийн багийн Куб шүүгч Блас Иглесиас Фернандез буруу шийдвэр гаргасан шүүгчдийг тэмцээнээс хасахыг шаардсан байна" гэж бичжээ.

Д.СҮРЭН

Онцлох нийтлэлүүд