
2017.07.26 01:07
Бэгзийн Явуухулан: Хар ус нуурын шагшуурга
Нийтлэлч: Өдрийн сонинХар ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө
Нүдэнд торойх бараагvй
Нуурын ус цэнхэртэнэ
Нүцгэн уулс чимээгүй
Өнгөн дээр нь сүүдэртэнэ
Нуурын ус цэнхэртэнэ
Нүцгэн уулс чимээгүй
Өнгөн дээр нь сүүдэртэнэ
Хээлэн үлээх салхи нь
Нимгэн мандлыг нь бидэрлэнэ
Зөөлөн исгэрэх шагшуурга
Хөнгөн уйтгар төрүүлнэ
Намрын сэрүүн унахлаарНимгэн мандлыг нь бидэрлэнэ
Зөөлөн исгэрэх шагшуурга
Хөнгөн уйтгар төрүүлнэ
Нуурууд ийм л байдаг уу
Хотон шувуудаа нүүчихлээр
Хатан хар ус уйдаа юу