Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn
Гадаад
2014.11.09 04:11

Бүгд Найрамдах Донецк улс болсноо зарлав

Украины зүүн хязгаарын Донецк болон Луганск мужид энэ сарын эхээр орон нутгийн сонгууль явагдаж, шинэ захирагчаа сонгосон билээ. Донецк мужид "Бүгд Найрамдах Донецк улс" хөдөлгөөний тэргүүн Александр Захарченко нийт сонгогчдын 81.1 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, албан ёсоор Украинаас салан тусгаарлаж буйгаа зарласан тухай Оросын "Орт 1" телевиз мэдээллээ.

Александр Захарченко "Өнөөдрөөс эхэлж Донецк муж Бүгд Найрамдах Донецк улс боллоо. Ардчиллын төлөө тууштай тэмцсэн ард түмэн болон армидаа баярлалаа" гэж хэлжээ. Дээрх тангараг өргөх ёслолыг Украин болон АНУ-ын Засаг захиргаа буруутгаж, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко "Донецк муж хэзээ ч тусгаар улс болохгүй. Донецк муж Украины газар нутаг байсаар байх болно. Би Украины Ерөнхийлөгч байсан цагт хэзээ ч газар нутгаа бусдад алдахгүй" гэж мэдэгджээ.


Онцлох нийтлэлүүд