Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Богино эргэлтээр явж байгаа нийтийн тээврийн автобусны чиглэлүүд DNN.mn 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь ажиллуулна DNN.mn Улс орон даяар цэргийн тангараг өргөх ёслол боллоо DNN.mn Замын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул зориулалтын давс, бодис цацалтын ажлыг эхлүүлээд байна DNN.mn Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болов DNN.mn Аргал түүж зараад олсон мөнгөөрөө хүүхэд өнжүүлэх газар байгуулжээ DNN.mn ЗӨВЛӨМЖ: Осголт, хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж DNN.mn Сагсан бөмбөгийн дээд лиг ирэх сарын 1-нд эхэлнэ DNN.mn Маргааш Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна DNN.mn Даваа гаригт бүх шатны сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ DNN.mn Богино эргэлтээр явж байгаа нийтийн тээврийн автобусны чиглэлүүд DNN.mn 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь ажиллуулна DNN.mn Улс орон даяар цэргийн тангараг өргөх ёслол боллоо DNN.mn Замын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул зориулалтын давс, бодис цацалтын ажлыг эхлүүлээд байна DNN.mn Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болов DNN.mn Аргал түүж зараад олсон мөнгөөрөө хүүхэд өнжүүлэх газар байгуулжээ DNN.mn ЗӨВЛӨМЖ: Осголт, хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж DNN.mn Сагсан бөмбөгийн дээд лиг ирэх сарын 1-нд эхэлнэ DNN.mn Маргааш Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна DNN.mn Даваа гаригт бүх шатны сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ DNN.mn
Цаг үе
2016.06.15 08:06

Бүдүүлэг жолооч нараас нь халшраад таксинд суухаас дөлдөг боллоо

Таксинд суухаас халширдаг боллоо. Ялангуяа сонгууль дөхсөн энэ үед таксины жолоочид хэл амаа сугалуулж, үзэл бодлыг нь сонсч, өөрийнхийгөө хэлэх гэж бөөн түвэг болж байна. Ороод суунгуут ёс мэт “Хаана ажилладаг хүн бэ” гэнэ. Худлаа хэлэлтэй биш, сэтгүүлч гэнгүүт явж өгнө дөө. Угаасаа сэтгүүлч биш байсан ч хамаагүй зорчигчоосоо элдвийг шалгааж бас өөрийн үзэл бодлоо тулгахыг ажлынхаа нэг хэсэг гэж боддог хүмүүс шиг байдаг, таксины жолооч нар. Тамхи татаж, утаа суунаглуулсан таксинд суугаад явж байхдаа үйлчилгээ авч байгаа биш гуйж дайгдсан мэт л санана. Угаасаа сум хооронд жолоо мушгиж, замын дайврын хүмүүс авч чалчиж сурсан нөхөд хотод ирж таксины жолооч болдог болоод ч тэр юм уу.

За тэгээд, эрчүүд болсон хойно хоёрдугаар сувгаар ярихгүй л бол болдоггүй гээд ойлгочихсон мэт. Арван зургаан нас ч хүрээгүй цэцэг цэврүү шиг охидыг суухад утасны цэнэг дуусчихлаа нэг залгаад өгье гэж өөр рүүгээ залгаад дугаарыг нь мэдчихээд араас нь эргүүлдээд эхэлнэ. Ерөөсөө ёс зүй, хариуцлага огт байхгүй. Таксинд юмаа орхиж буух энүүхэнд. Тэгвэл түүнийгээ нохойн замаар орсон гэж бодохоос аргагүй. Манайд нийтийн тээврийн үйлчилгээний стандарт гэж алга. Тэгэхээр яаж хөгжихөв дээ. Такси компаниуд нь хатуу стандарттай болоод ирвэл дагаад энэ салбарт ажиллаж байгаа хувийн машины жолооч нар ч юм бодоод эхэлнэ. Австралид гэхэд таксины жолооч нарын ёс зүйн код гэж зүйл бий. Үнэнч, хариуцлагатай байдлыг эрхэмлэж, үйлчлүүлэгч нартаа түвэг удалгүй, баталгаатай, хурдан хүрэх газарт нь хүргэж өгнө гэх мэтээр ёс зүйн код нь үргэлжилнэ. Харин манайд эсрэгээрээ. Ерөөсөө жолооч нарын бүдүүлэг зангаас болж таксинд суухаас залхаж оронд нь алхах юм уу гүйчихийг илүүд үзэх боллоо.

Онцлох нийтлэлүүд