Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Өнгөрсөн долоо хоногт 16 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалжээ Молекул биологийн лаборатори ашиглалтад орлоо Чили 2035 оноос утаа ялгаруулдаг машины худалдааг хориглоно Ц.Цогтбаатар Оросын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгалаа ЗГ: Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж экспортлоход Хятадын талтай хамтран ажиллана В.Маяковскийн шүлгийн анхны түүврийг 1.3 сая рублиэр заржээ Сонгогчдын ирц хүрэхэд зургаан хувь дутуу байна Данаагийн Батгэрэлийн ялах магадлалыг 71 хувьтай гэж таамаглажээ Нийслэл 2329.4 тонн давс, 2278.1 тонн бодисын нөөцтэй Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриаллаа Өнгөрсөн долоо хоногт 16 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалжээ Молекул биологийн лаборатори ашиглалтад орлоо Чили 2035 оноос утаа ялгаруулдаг машины худалдааг хориглоно Ц.Цогтбаатар Оросын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгалаа ЗГ: Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж экспортлоход Хятадын талтай хамтран ажиллана В.Маяковскийн шүлгийн анхны түүврийг 1.3 сая рублиэр заржээ Сонгогчдын ирц хүрэхэд зургаан хувь дутуу байна Данаагийн Батгэрэлийн ялах магадлалыг 71 хувьтай гэж таамаглажээ Нийслэл 2329.4 тонн давс, 2278.1 тонн бодисын нөөцтэй Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриаллаа
2021.06.17 04:06

"Бүх цэргийн наадмыг VI сарын 30-наас VII сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулах хүсэлтээ дахин гаргана"

Нийтлэлч: Өдрийн сонин

Монголын Үндэсний бөхийн холбооноос зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 4-ний өдрүүдэд “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтийг нийслэлийн Онцгой комисст гаргана хэмээн мэдээлэв.

Уг мэдээлэлд,

"Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь Улсын Онцгой Комиссоос 2021 оны тавдугаар сарын 06-ны өдөр гаргасан “... 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс зал танхимд зохиогдох уралдаан тэмцээнийг 30 хүртэлх хүний тоогоор хязгаарлана...” гэж заасны дагуу 128, 256 бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах боломжгүй байсан.

МҮБХ, Батлан Хамгаалах Яамтай хамтран уламжлал ёсоор зохион байгуулдаг цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам”-ыг хорио цээрийн үеийн дэглэмийн дагуу СХД-ийн 32 дугаар хороонд байрладаг БХЯ-ны “Таван толгой сургалтын бааз”-ын задгай талбайд зохион байгуулах саналыг Нийслэлийн Онцгой Комисст 2021 оны зургаадугаар сарын 09-ний өдөр хүргүүлж зохих зөвшөөрлийг хүсээд байна.

УОК 2021 оны зургаадугаар сарын 16-ны өдөр гаргасан шийдвэртээ “...Хорио цээрийн дэглэмийг улбар шар түвшингийн зэрэглэлд шилжүүлсэн тул нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулахгүй...” гэж заасан байна. Иймд МҮБХ хорио цээрийн дэглэм нэг шатаар буурах үед буюу 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс долдугаар сарын 04-ний өдрүүдэд “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ дахин НОК-т гаргах болно.

Жич: БХЯ-наас “Бүх цэргийн наадам”-д барилдах бөхчүүд нь тухайн байгууллагадаа 6 сараас доошгүй хугацаанд нийгмийн даатгал төлж ажилласан байх шаардлага тавьж буйг бидэнд мэдэгдсэн болно" гэжээ.