Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ
Цаг үе
2018.12.02 11:12

Б.Баярсүрэн: Багш болно гэдэг хязгааргүй үргэлжлэх үйл явц юм

ШУТИС-ийн механик тээврийн сургуулийн тээврийн салбарын профессор Б.Баярсүрэнтэй ярилцлаа.


-Багш мэргэжлийг яагаад сонгох болсон бэ? Хэдэн жил багшилж байна?

-1981 онд ПДС-ийн авто тээврийн тэнхимд дотоод шаталтын хөдөлгүүр мэргэжлийн багш шаардлагатай болсон нь миний энэ мэргэжлээр ажиллах боломжийг нээж өгсөн юм. Намайг анх багшаар ажиллахаар ирэхэд Политехникийн дээд сургууль нь МУИС-ийн харьяанд байсан юм. 1982 оноос сургууль маань бие даасан дээд сургууль болж өрх тусгаарласан. Ийм болохоор бие даасан дээд сургуультайгаа нас чацуутан багш гэж хэлж болно. Эндээс миний ажлын гараа эхэлсэн. Энэ хугацаанд ПДС маань ТИС дараагаар ШУТИС болон улам өргөжсөн. Намайг багш болгох тал дээр сургаж, тусалж бас заримдаа багагүй зэм хүртээдэг байсан хүн гэвэл гавьяат багш С.Ишбалжир гэж их мэдлэгтэй сайн багш байлаа. Ингээд өдгөө хүртэл 37 дах жилдээ багшилж байна. Миний унаган мэргэжил бол дотоод шаталтын хөдөлгүүрийн механик инженер. Хуучин Зөвлөлт холбоот улсын Ворошиловградын машин үйлдвэрийн дээд сургуульд суралцаж энэ мэргэжлийг эзэмшсэн. Дотоод шаталтын хөдөлгүүрээр нь зөвхөн автомашин төдийгүй бүх л төрлийн хүнд машин механизм, усан онгоц, нисэх онгоц гэх мэт өөрөө явдаг хөдөлгүүр бүхий техник хэрэгслийн хүчний төхөөрөмж болж ашиглагддаг. Нэг үгээр хэлбэл зүрх нь юм даа. Ер нь багш болоход сайн багшийн үлгэр дуурайлал их нөлөөлдөг. Арван жилдээ би 24 дүгээр сургуульд сурч байсан. Тухайн үед манай сургуулийн физикийн багш Маналжав гэж хичээлээ их гоё ойлгомжтой заадаг багш байж билээ. Анх багш болоод тэр багш шигээ л хүнд юм ойлгуулах чадвартай багш болох юмсан гэж бодогддог байлаа.

-Тухайн үед энэ мэргэжлээр хэр их оюутан суралцдаг байв?

-Тэр үед дотоод шаталтын хөдөлгүүр мэргэжлээр зөвхөн ЗХУ болон зарим гадаад улсад цөөн тоогоор суралцуулж байсан.

-37 жил ажиллана гэдэг урт хугацаа. Багш мэргэжлийн сайхныг юу гэж тодорхойлох вэ?

-Багш мэргэжлийн тухай яривал олон сайхан зүйл байна л даа. Нэгдүгээрт8 олон шавь төрүүлж, улс эх орондоо хэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байгаа нь бахархалтай сайхан санагддаг. Багшийн мэргэжлийн бас нэг онцлог гэвэл байнга өөрийгөө хөгжүүлж, хөгжиж байх боломжтой бөгөөд шаардлагатай байдаг. Мэргэжлийн мэдлэг чиглэл бүх юм маань шинжлэх ухаан техник, технологийн хөгжлийг дагаад өөрчлөгдөж байна. Мөн оюутнуудыг сургах арга барил ч цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна. Ийм учраас тасралтгүй хөгжих боломж олгодог нь бас нэг сайхан зүйл. Бид цаг үргэлж залуучуудтай харилцдаг учраас сэтгэл санаа үргэлж залуу байдаг юм даа.

-Та хэдэн шавьтай болсон бэ?

-Тоолж үзээгүй. Гэхдээ өнөөг хүртэл гэвэл 3000 орчим шавь бий байх аа. Үүн дотор магистр, докторын сургалт төгсөгчид ч орно доо. Багш болох процесс урт удаан хугацаанд үргэлжилдэг гэж боддог. Багш болно гэдэг хязгааргүй үргэлжлэх үйл явц гэж ойлгодог. Тодорхой хугацааны дараа заасан хичээлийг маань ойлгож байгаа эсэхийг хараад мэдэрдэг болдог. Гэвч энэ бол багш болчихлоо гэсэн үг биш. Шагнал урамшуулал зөндөө хүртсэн ч сайн багш боллоо гэж бодож болохгүй. Энэ олон жил ажиллаж явахад төрөлх сургуулиасаа олон шагнал хүртэж явсан ч багш нарын анхны аттестатчиллаар ШУТИС-ийн “топ 50” багшийн нэг болсон маань хамгийн үнэтэй санагддаг. Учир нь шалгаруулалтын гол үзүүлэлтийг оюутнаас авсан саналаар тодорхойлсон байсан. Багш хүнд шавь нараараа үнэлүүлэхээс илүү үнэлгээ гэж юу байх билээ.

-Та нийт хэдэн ном бүтээл хэвлүүлсэн бэ?

-Мэргэжилтэй холбоотой арав гаруй ном сурах бичиг бичсэн. Одоо сургуулийнхаа 60 жилийн ойд зориулж “Дотоод шаталтын хөдөлгүүр” гэсэн сурах бичиг гаргахаар ажиллаж байна.

-Та ямар арга барилаар оюутнууддаа хичээл зааж байна?

-Сурах процесс хоёр талтай. Өөрөөр хэлбэл нэг талаас багш сургана. Нөгөө талаас оюутан сурна гэсэн хоёр хүний хоорондын процесс. Багш сайн, муу байж болно. Оюутан ч бас сайн, муу байж болно. Сайн материалаар сайн бүтээгдэхүүн гаргахад амар. Үүгээр би ямар нэгэн сөрөг юм хэлэх гээгүй. Хуучин их, дээд сургуулийн тоо цөөхөн байсан. Оюутан болж сургуульд орохын тулд олон даваа давж бэлтгэлтэй суурь мэдлэг сайтай хүүхдүүд орж ирэх нь дийлэнх байсан учраас сургахад харьцангуй амар байсан. Одоо бол хүн бүхэн дээд сургуульд ордог болсонтой холбоотойгоор түвшин олон янз. Өнөөгийн хүүхдүүдийн мэдээллийн техник хэрэгсэлтэй харьцах хамаарал хамаагүй өөр болсон. Арай өөр хэлбэрээр мэдээллийн технологийг ашигласан байдлаар идэвхтэй сургалтын аргыг хэрэглэх хэрэгтэй. Энэ арга нь аль болох оюутан өөрөө бие дааж сургалтыг явуулах юм. Ингэснээр оюутан бие дааж хийх явцдаа маш олон чадамжуудыг эзэмших боломжтой. Одоо оюутан өөрөө бие дааж хийж байж л сурч боловсрох тэр хандлага руу нийгэм явж байна.

-Энэ мэргэжлээр хэр их оюутнууд суралцаж байна вэ?

-Та дотоод шаталтын хөдөлгүүр мэргэжлийг асууж байна уу? Монголд энэ мэргэжлээр анх 1986 оноос эхэлж элсэлт аваад түүнээс хойш тодорхой хугацаанд элсэлт авалгүй завсарласан. Харин 1990 оноос дахин элсэлт авч эхэлсэн. Одоо бол жил бүр 20-30 оюутан энэ мэргэжлийг эзэмшин төгсч байна. Энэ мэргэжлийг автын инженер гэж ойлгож болно. Манай сургууль авто инженер гэсэн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна. Энэ хөтөлбөр нь буюу авто инженер нь дотроо автомашин аж ахуй, нөгөөх нь дотоод шаталтын хөдөлгүүр гэсэн 2 чиглэлээр мэргэшүүлж байна. Жилдээ манай сургуульд энэ хөтөлбөрөөр 80 орчим хүүхэд элсэж, үүний 50 хувь нь автомашин авто аж ахуйн мэргэжлээр үлдсэн хэсэг нь дотоод шаталтын хөдөлгүүрийн мэргэжлээр суралцан төгсч байна.

-Манай улсын хувьд хөгжил дэвшлээ дагаад инженер мэргэжил эрэлттэй байгаа. Нийгэмд энэхүү мэргэжил хэр эрэлт үүсгэж байна?

-Уул уурхай хөгжиж байгаатай холбоотойгоор эрэлт их үүсч байгаа. Хөдөлгүүрийнх бол арай нарийссан гэдэг утгаар уул уурхай чиглэлээр ажиллах нь элбэг. Автомашин аж ахуй төгсөгчид нь авто тээвэр, уул уурхай, замын цагдаа ер нь автомашин, замын хөдөлгөөн бүхий бүх л салбарт ажиллаж байна. Манайд энэ мэргэжлээр суралцах хүсэлтэй оюутнууд анги дүүргэдэг. Ахиад ч нэмэгдэх эрэлт хэрэгцээ их байдаг. Гэхдээ яамнаас тогтоосон тодорхой тоогоор элсэлтээ авдаг. Авто инженер чиглэлээр өөр сургуулиуд мэргэжилтэн бэлтгэж эхэлж байна.

-Багш, эмч хоёрыг монголчууд их хүндэлдэг. Таны үе, өнөө үеийн багш, оюутнуудын ялгаа хэр анзаарагдаж байх юм. Тухайн үед багшаар сонгож авахад шалгуур өндөр байсан байх?

-Багш байтугай суралцаж байгаа оюутнууд хүртэл өөрчлөгдөж байна. Цаг үе, нийгмээ дагаад сургах арга техникт өөрчлөлт гарахаас өөр аргагүй болсон. Инженерийн боловсрол эхлээд нэг хэсэг практикт суурилж байлаа. Түүнийхээ дараа илүү онол тал руу шилжиж онолоор л голлож мэргэжил бэлтгэх тал дээр суурилж байв. Сүүлийн үед онол практикаас илүү шинийг зохион бүтээх хандлага руу орох шаардлага үүссэн. Тиймээс инженерийн чиглэлийн ажил олгогчдын зүгээс боловсрол эзэмшүүлж байгаа их, дээд сургуулиудад тавигдах шаардлага нь өөрчлөгдөж байна. Одоогийн гарч байгаа инженер техникийн мэргэжилтэн зөвхөн мэдлэг талдаа биш, өөр олон чадамжуудыг эзэмших шаардлагатайг онцолж байгаа. Тэр нь нэг талаасаа хувь хүний чадамжуудыг хэлээд байгаа юм. Үүнд харьцааны ур чадвар, багаар ажиллах чадвар, зохион бүтээх чадвар гээд маш олон чадвар багтаж байна. Ажил олгогчид мундаг дүнтэй оюутан байх уу, хүн болж төлөвшсөн оюутан байх уу гэдэг дээр анхаарч байна. Эдгээрийг эзэмшүүлэх шаардлага гарч ирж байна. Инженерийн мэргэжлийн гол онцлог зохион бүтээх. Манайд үйлдвэрлэл сайн хөгжөөгүй учраас ашиглалтын талынхаа мэргэжилтэнг бэлтгэж явсан. Одоо ч тэр чиглэлээ хаяхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл гадны улсад үйлдвэрлэсэн машин техникийг найдвартай ажиллуулж чаддаг байх ёстой гэх гол шаардлага тавигдаж байсан бол инженерийн салбарт шинээр бий болгох хэрэгтэй гэх шаардлага тавигдаж байна. Ямар нэгэн зүйлийг бий болгосноор шинэ бүтээгдэхүүн үүснэ. Энэ нь улс орны үйлдвэрлэл хөгжихөд нэн чухал. ШУТИС-ийн хэмжээнд олон улсын хандлагыг харж туршиж үзээд CDIO гэдэг сургалтын шинэ загвар зарчмыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийн онцлог инженер хүн заавал нэг зүйл сэдээд түүнийхээ зураг хөрөг төслийг гаргаад, бодитоор хэрэгжүүлээд туршиж ажиллуулаад бүтээгдэхүүн болгох ёстой юм. Бидний хувьд 100 хувь зөвхөн зохион бүтээхээр ажиллаж болохгүй байна л даа. Бид техник ашиглагч учраас аль алинтай нь хослуулах конвенцийг барьж байгаа. Бидний үед багш болохын тулд их олон шат дамжлага дамждаг байлаа. Тухайн үед намын шат, захиргаа гээд олон хурлаар ороод дээд, дунд, тусгай боловсролын хороогоор баталж байж багш болдог байлаа.

-Инженер хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Инженер гэдэг нь мэргэжлийн тодорхой мэдлэг, чадварыг эзэмшсэн, шинийг зохион бүтээх чадвартай, урт удаан хугацаанд ямар нэг техникийг найдвартай ажиллуулах зорилгоор бэлтгэгдсэн мэргэжилтэн. Өнөөгийн нийгэм, хүний хөгжлийг инженергүйгээр төсөөлөх боломжгүй. Тэдний зохион бүтээсэн олон зүйл өнөөгийн хөгжлийг авчирсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хэрэв инженерүүд байгаагүй бол ямар байхыг төсөөл дөө. Гар утас, автомашин, компьютер, эмнэлгийн тоног төхөөрөмж гээд тоолж баршгүй олон зүйл инженерийн ур ухаанаар бүтсэн шүү дээ. Танай сонинд ярилцлага өгөх болсон энэ завшааныг ашиглаад Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа мэргэжил нэгт олон арван шавь нартаа ажил хөдөлмөрийн амжилт, эрүүл энх,сайн сайхан бүхнийг хүсье.


Онцлох нийтлэлүүд