ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.27 08:10

Б.Билэгт хуучин албан тушаалдаа эргэж очиж магадгүй

Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг ээлжийн амралттай байхад Засгийн газар ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Иймд тэрээр ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар бид мэдээлсэн. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 378 тоот тогтоолоор Б.Билэгтийг үүрэгт ажилд нь буцаан томилох тогтоолыг энэ сарын 16-нд гаргасан байна. Тодруулбал, Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 258, наймдугаар сарын 28-ны өдрийн 259 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгох, Б.Билэгтийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүгчийн захирамжид "Монгол Улсын Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1, 171.1.1 хэсэгт заасныг удирдлага болгон тус шүүхийн 2014 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 16049 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. Энэхүү шүүхийн тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай" гэжээ.

shiidvershiidvershiidver

Онцлох нийтлэлүүд