ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2017.02.03 02:02

Б.Ганболдын “Хоёр амь” өнөөдөр нээлтээ хийнэ

Жаргал хүү осолд орж эмнэлэгт хүргэгдлээ гэсэн гэнэтийн мэдээг дуулаад Галаа эмнэлэг рүү яаран гүйнэ... Хүүг сэхэхгүй ч байж мэднэ гэх эмч нарын яриаг аав нь сонсохыг ч хүсэхгүй байв. Олон сар ухаангүй хэвтсэн хүүгийнхээ төлөө шантралгүй тэмцэх эцэг хүний сэтгэл. Галаа хүүгээ нэг л өдөр ухаан орно гэдэгт итгэсээр...

Энэ бол найруулагч Б.Ганболдын “Хоёр амь” хэмээх шинэ уран бүтээл.

Б.Ганболд найруулагчийг хүний амьдралын эрээн барааныг харуулах сэтгэлзүйн эмгэнэлт драм болох “Орхидос”, өнөөгийн галзуурчхаад байгаа нийгмийн талаар өгүүлэх “Улаан дөрвөлжин” зэрэг нийгэмд бугшсан далд сэдвийг хөндөж тавьдгаар нь үзэгчид сайн мэдэх билээ.

Тэгвэл тэрбээр энэ удаагийн шинэ бүтээлдээ сэтгэл эмзэглэм үйл явдал, эцэг хүний үрээ гэсэн хайр, тэмцэл, хүүгийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн чин сэтгэлийг өгүүлэхийн сацуу буян нүглийн талаарх ойлголтын талаар энэхүү бүтээлээс олж харах ажээ.

”Хоёр амь” кино нь “Монгол контент" ХХК, "Хамба фильм", "SB picture"-ын хамтын бүтээл бөгөөд маргааш нээлтээ хийнэ.

Онцлох нийтлэлүүд