Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нүүрсний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-12-нд сонсгол зохион байгуулна DNN.mn С.Ганбаатар: Тэтгэврийн мөнгөнд улстөрчдийн гар хөлийг оруулахгүй байх явдлыг л баталгаажуулах нь чухал DNN.mn ХНХ-ын сайдад хэн хэн зүтгэж байна вэ? DNN.mn УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр ТББХ-ны хурлаар хэлэлцэнэ DNN.mn Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартах учиргүй байгаа DNN.mn Өнөөдөр бар өдөр DNN.mn Улаанбаатарт -8 хэм байна хүйтэн DNN.mn ТОЙМ: “Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё" хэмээн өгүүллээ DNN.mn Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан DNN.mn Хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалт хийнэ DNN.mn Нүүрсний асуудлаар дөрөвдүгээр сарын 10-12-нд сонсгол зохион байгуулна DNN.mn С.Ганбаатар: Тэтгэврийн мөнгөнд улстөрчдийн гар хөлийг оруулахгүй байх явдлыг л баталгаажуулах нь чухал DNN.mn ХНХ-ын сайдад хэн хэн зүтгэж байна вэ? DNN.mn УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр ТББХ-ны хурлаар хэлэлцэнэ DNN.mn Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартах учиргүй байгаа DNN.mn Өнөөдөр бар өдөр DNN.mn Улаанбаатарт -8 хэм байна хүйтэн DNN.mn ТОЙМ: “Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё" хэмээн өгүүллээ DNN.mn Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан DNN.mn Хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалт хийнэ DNN.mn
Улс төр
2022.03.03 09:03

Б.Ган-Очир: С.Эрдэнэд маргаан гаргахын тулд шалтаг, арга мундахгүй байх. Гагцхүү шүүх шударга шийдвэр гаргах хэрэгтэй || DNN.mn


АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очиртой ярилцлаа.


-Ардчилсан намынхан учраа ололцохоо больж, бүх зүйл дээр талцдаг боллоо. Энэ талаар тодруулбал?

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо гишүүдийн сайн дурын үндсэн дээр, өөрсдийн санаачилгаар энэ сарын 3-нд болох тов гарсан. Ардчилсан намын ҮБХ-нд 21 аймаг, есөн дүүргийн Ардчилсан намын нийт гишүүдээс сонгогдсон 389 гишүүн хамаардаг. ҮБХ хоёр тохиолдолд л хурлаа зарлан хуралдуулдаг. Нэгдүгээрт, намын дарга тус хороог зарлан хуралдуулах, хоёрдугаарт, ҮБХ өөрөө өөрийгөө зарлан хуралдуулдаг. Хэрэв намын дарга буруу шийдвэр гаргавал ҮБХ хурал зарлуулан хуралдуулж болох талаар намын дүрэмд заачихсан байгаа. Одоогоор Ардчилсан намын даргаар яригдаж буй хоёр хүн буюу О.Цогтгэрэл, С.Эрдэнэ нарын хэн нь ч ҮБХ зарлан хуралдуулах эрхгүй болчихоод байгаа юм. Учир нь Улсын дээд шүүхийн гурван удаагийн шийдвэрээр Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу намын дарга байхгүй гэх шийдвэр гаргасан. Тухайлбал, Улсын дээд шүүхийн 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолд зааснаар нам доторх ямар нэгэн субьект ардчиллын зарчмаар асуудлыг шийдэх ёстой гэж үзсэн. Тэгэхээр АН-ын үндэсний бодлогын хорооны хурлыг батламжилж, асуудлаа шийд гэсэн. Өөрөөр хэлбэл, УДШ-ийн хамгийн сүүлд гаргасан 38 дугаар тогтоолд ҮБХ-ны шийдвэр хүчинтэй байх талаар заасан. Тиймээс Ардчилсан намд үүсээд байгаа олон ээдрээтэй, эргэлзээтэй асуудалд цэг тавьж, гарц гаргалгаа гаргахын тулд ҮБХ хурал хийх зайлшгүй шаардлага тулгарсан.

-Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн хэдэн хувь нь тус хуралд оролцсон тохиолдолд шийдвэр нь хүчинтэйд тооцогдох боломжтой вэ?

-Үндэсний бодлогын хороо нийт гишүүдийн гуравны нэг нь санал нэгдсэн тохиолдолд сайн дураараа хуралддаг. Мөн нийт гишүүний 50+1 саналаар Намын их хурлаа зарлан хуралдуулах эрхтэй. Одоогийн байдлаар ҮБХ-ны нийт гишүүдийн гуравны хоёр нь ҮБХ-ны хурлыг хуралдуулах нь зүйтэй хэмээн гарын үсгээ зурж энэ сарын 3-ны өдөр зарлахаар шаардлага дээрээ тусгачихсан байна. Ингээд ҮБХ шаардлагадаа тусгаад ҮБХ-г хуралдуулах товоо зарлахад хэн нэг нь түүнийг зохион байгуулах ёстой болно. Энэ үүргийг улс төрийн зөвлөл хүлээдэг.

-Танай намын улс төрийн зөвлөлийн шийдвэрийг С.Эрдэнэ даргатай талынхан хүлээн зөвшөөрөх юм уу. Бас л бөөн маргаан болох вий дээ?

-Ардчилсан намын улс төрийн зөвлөл ямар ч маргаангүй байгууллага. Учир нь 21 аймаг, есөн дүүрэг буюу нийт 30 нэгжээс нэг нэг хүн сонгогдож ажилладаг. Тэгвэл тус улс төрийн зөвлөл хуралдаад гуравдугаар сарын 3-нд ҮБХ хуралдуулах тогтоолоо гаргачихсан. Маргаад байх ямар ч асуудал байхгүй.

-Ямартаа ч ҮБХ-г зарлан хуралдуулах асуудалтай хэн ч маргахгүй, маргах эрхгүй гэж ойлгох нь зөв үү?

-УДШ-ийн тогтоол дээр “Ардчилсан намд үүссэн асуудлыг хэн нэгэн дарга дангаараа шийдэхгүй. Мөн дүрмийн хороо болон дотоод сонгуулийн хороо маргаантай учраас дангаараа шийдэхгүй. Тийм учраас “Та нар олонхоороо шийдвэр гаргах хэрэгтэй. Үүний тулд Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу нийт гишүүдийн төлөөллийг хангасан ҮБХ-гоороо асуудлаа шийдүүлэх талаар тусгасан. АН-ын 220 мянган гишүүдийг нэг дор цуглуулах боломжгүй. Тиймээс 220 мянган гишүүнээс сонгогддог, төлөөллийн төв байгууллага буюу ҮБХ-гоороо асуудлаа шийдээд хүрээд ир” гэсэн. Тиймээс УДШ-ийн тогтоолын гол амин чухал хэсэг, бидний төлөөллийн байгууллагыг хүлээж авсан учраас энэ хороогоороо асуудлаа шийдэж, УДШ-д хүргүүлнэ. Бид яарахгүй байна. Гэхдээ цаг хугацаа яваад байна. Тиймээс бид хуульд заасан хугацаанд асуудлаа шийдээд энэ хавартаа амжаад асуудлаа цэгцэлье. Дараа нь сөрөг хүчнийхээ ажилд оръё. Төрд хяналт байж гэмээнэ эрх барьж байгаа Засгийн газрын дархлаа нь сайжирна. Тэд өдөр бүр шахаж шаардуулж байж бодитой ажил хийнэ. Одоо Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч таг болчихлоо. Нөхцөл байдал ийм л байна.

-Тэгвэл С.Эрдэнэ даргын талаас энэ сарын 5-нд зарласан Ардчилсан намын их хурал ямар учиртай юм бол?

-Бид ҮБХ-ны хурлыг бусниулах санаа агуулж байна хэмээн үзэж, олон нийтэд зөв ойлголт өгөхийг л хүсч байгаа юм. “Үнэн гутлаа өмсөж байхад, худал уул давж байдаг” гэх үг бий. Тэгэхээр нэг тал нь худлаа яриад, Ардчилсан намыг бүх шатны сонгуульд ялагдал хүлээлгэчихээд, намын даргын дүрд тоглочихоод гүрийгээд байдаг. С.Эрдэнэ дарга Ардчилсан намын Их хурлыг гуравдугаар сарын 5-нд зарласан нь хууль бус, дүрмийн бус гэдгийг л хэлж, анхааруулж байгаа юм. Уг хурлыг 14 хоногийн өмнө зарлах ёстой. С.Эрдэнийн зарлаж байгаа энэ хурал нь дүрмийн бус гэдэг нь дээд шүүхээр тогтоогдсон. Улсын дээд шүүх хэнийг ч АН-ын дарга гэж үзэхгүй байна. Улстөрчид биш жирийн иргэд хүртэл тамгагүй, даргагүй нам гэдгийг мэдэж байгаа.

Эд хөрөнгийнх нь эзэн нь хажууд нь зогсож байхад “Энэ миний хөрөнгө” хэмээн өөр хүн маргалдаад, булаацалдаад байгаа бол түүнийг тайлбарлахаас өөр аргагүй болно биз дээ. Яг л үүнтэй ижил.

-Тэгвэл энэ сарын 3-нд хуралдах ҮБХ-ны хуралдаанаар ямар ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бэ?

-Гурван асуудал хэлэлцэх талаар ҮБХ-ны шаардлагад тусгасан байсан. Нэгдүгээрт, Намын үндсэн дүрмийн хэрэгжилтийн талаар, хоёрдугаарт, Намын даргын сунгаа, бусад хамтын удирдлагатай холбоотой асуудлаар Үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулах, гуравдугаарт, Намын их хурлын товыг зарлах байх. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар намынхаа дүрмийн асуудал, даргын сунгааны асуудлыг хэлэлцэн шийдвэл, намын их хурлаараа батламжлах учиртай. Дөрөвдүгээрт, цаг үеийн асуудлаар буюу Хөгжлийн банк, Орос болон Украины асуудал, эдийн засгийн хямрал гэх мэт асуудлаар хуралдана. ҮБХ ганцхан өдөр хуралдах учраас нийт ҮБХ-ны гишүүдээ идэвхтэй оролцохыг уриалж байна.

-Хэн хэнийхээ цагийг үрсэн ажил болох вий. С.Эрдэнэ даргын тал та бүхний гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол асуудал улам л хүндрэх байх. ҮБХ-ны хуралд оролцох гишүүд хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн юм уу. Ямар нэгэн байдлаар маргаан гарах үндэслэл бий юү?

-Маргаан гаргахыг хүсвэл хэнд ч шалтаг мундахгүй. Би С.Эрдэнэ даргыг “Дараа дараагийн алхмуудаа хийж, даргын сунгаа зарлавал дагаж зарлаад, намын их хурал зарлавал намын их хурал зарлаад л... явах байх” гэж бодож байна. Гэхдээ ҮБХ-ны гишүүдийн гарын үсгийг цуглуулж чадахгүй. Учир нь Ардчилсан нам байгуулагдаад 30 жил болоод бие даасан хүчтэй, тулхтай, институци болчихсон нь харагдаж байна. Энэ ҮБХ С.Эрдэнэ даргын үед байгуулагдсан. Мөн Дотоод сонгуулийн хороо, Үндсэн дүрмийн хороо мөн л энэ хүнийг дарга байх үед байгуулагдсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд бүх шийдвэр олонхын талд буюу О.Цогтгэрэлийн талд гарсан. Ардчилсан намын нийт гишүүд дэмжигчид, ҮБХ-ны гишүүд аль нь зөв, хэн нь хэн бэ гэдгийг хэдийнэ ялгаад, салгачихсан. Тийм ч учраас ҮБХ-ны гишүүдээс С.Эрдэнэ даргын талд гарын үсэг зурсан хүн байхгүй. Тиймээс С.Эрдэнэ шинээр ҮБХ-г бүрдүүлсэн. УДШ-ийн тогтоол дээр байгаа хүмүүсийн нэрийг хасаад 2020 онд шинэ ҮБХ-г байгуулсан.Тус хороог УДШ хүлээн зөвшөөрөхгүй болохоор өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулсан хурлын үеэр “ҮХБ-ны 2020 онд сонгогдсон гишүүд ирээрэй” хэмээн ярьж байна лээ. Энэ бүхнээс харахад С.Эрдэнэ даргын тал дүрмийн бус, хууль бус гэдэг нь мухарлагдсан. Гэхдээ маргаан гаргахын тулд шалтаг, арга мундахгүй байх. Тийм учраас маргаан гаргах л байх. Гагцхүү шүүх шударга шийдвэр л гаргах хэрэгтэй.

-Ардчилсан намынхан нэгдэж нийлж, аль нэг талаа хүлээн зөвшөөрч чадахгүй бол нэгмөсөн хоёр хуваагдчихвал амар юм биш үү?

-Сөрөг хүчин болох Ардчилсан намыг устгах бодлого гадаадаас байна уу. Эсвэл сөрөг хүчний байр суурийг ганхуулж, мөнхийн засаглал тогтоох сонирхол эрх баригчдад байна уу. Яагаад ч юм бүү мэд бүх асуудал шударга бус хайчинд хяргуулж байна. Энгийн ойлголтоор Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд бүх шатны сонгуульд ялагдал хүлээсэн. Үр дүн нэгэнт тодорхой байхад тухайн үед намыг удирдаж байсан удирдлагууд хариуцлага хүлээх ёстой. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл асуудал үүсгэж, маргаан дэгдээв. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын гишүүдийн саналаар С.Эрдэнэ гэдэг хүн нэр дэвшихээргүй байсан. Гэтэл яагаад дэвшив. Өдий болтол УДШ Ардчилсан намын нийт гишүүдийн олонхынх нь талд шийдвэр гаргах ёстой бол үүнийг яагаад хийхгүй байна. Энэ бүхнээс бид “Шударга ёсыг юу тогтоох вэ, Үндсэн хуулиа хэн хэрэгжүүлэх вэ” гэсэн асуулттай үлдэнэ. Шударга ёс хүлээлтээр, буултаар ирдэггүй, тэмцлээр ирдэг нь харагддаж байна.

-Хоёр хоногийн өмнө Ардчилсан намаас мэдэгдэл гаргасан. Иргэд намынхаа дотоод асуудлыг шийдэж чадахгүй байж, хоёр улсын маргалдаанд оролцох шаардлагагүй хэмээн шүүмжилж байна. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Иргэдээс ирсэн шүүмжлэлүүдийг хүлээн авч, ажилдаа тусгах, олон нийтийн дэмжлэг, итгэлийг хүлээхийн тулд сөрөг хүчин улам сайн ажиллах ёстой. Цөөн хэдэн ах нарын эрх мэдэл, мөнгө, тамгаа булаацалдаж хоорондоо маргалдаад байгаа асуудалд Ардчилсан нам сульдчихсан байгаа нь үнэн. Тэгэхдээ үүний шалтгаан нь зөвхөн ойрын үед өрнөсөн ганц нэгхэн асуудалтай холбоотой гэхээс илүүтэй 30 жилийн идээ бээр нь өнөөдөр гарсан хэрэг. Тэгэхдээ Ардчилсан нам Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу шийдвэр гаргаж, даргаа сонгоод үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тийм ч учраас бид олон улсын байгууллагуудтай зохих журмынхаа дагуу хамтран ажиллаж, харилцаад явж байна. Бид үзэл санаагаа хамгаалж, олон улсад дуу хоолойгоо ч хүргэж байгаа. Монгол Улс бол хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан улс учраас олон ургальч үзэл санаа гарах тул бид олон улс, дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа асуудлаар дуу хоолойгоо хүргэх л болно.

-Тэгвэл манай улсад сүүлийн үед өрнөсөн Хөгжлийн банкны асуудлаар танай нам байр сууриа дорвитой илэрхийлээгүй шүү дээ. Хөгжлийн банкны асуудал Орос, Украины асуудлаас ч илүү санаа тавих асуудал юм биш үү?

-Хөгжлийн банкны асуудлаар Ардчилсан намаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Хаврын чуулган эхлэх үеэр энэ ажлын хэсэг илүү эрчимтэй ажиллаж эхэлнэ. Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс “Хөгжлийн банкны асуудал бол нэг удаагийн хэвлэлийн хурлаар шийдэгдэх асуудал биш. Энэхүү хулгай, дээрэм, залилангийн хэрэгтэй холбогдолтой асуудлыг бид мөч мөчөөр нь жиргэж, мөр мөрөөр нь орох ёстой” гэсэн байр сууриа тодорхой илэрхийлж, дээрх ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргасан.

Онцлох нийтлэлүүд