Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ерөнхийлөгч Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүлжээ 470.139 ширхэг хувьцаа арилжжээ МАН-ын УЗ: Л.Оюун-Эрдэнийг намын даргад дэвшүүлэхээр болжээ Хүнсний үйлдвэрлэл, зоогийн газрын төлөөллийг СТӨ-нд хүлээн авч, гэрээ хийнэ Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулав Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ Монголын баг Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож байна Хотын дарга Монголын ресторан, зоогийн газрын холбооны удирдлагуудтай уулзаж байна Ажил идэвхтэй хайж байгаа 15-34 насныханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ Сүүлийн таван сарын байдлаар 67 хүн зам тээврийн ослоор амиа алджээ Ерөнхийлөгч Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүлжээ 470.139 ширхэг хувьцаа арилжжээ МАН-ын УЗ: Л.Оюун-Эрдэнийг намын даргад дэвшүүлэхээр болжээ Хүнсний үйлдвэрлэл, зоогийн газрын төлөөллийг СТӨ-нд хүлээн авч, гэрээ хийнэ Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулав Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ Монголын баг Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож байна Хотын дарга Монголын ресторан, зоогийн газрын холбооны удирдлагуудтай уулзаж байна Ажил идэвхтэй хайж байгаа 15-34 насныханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ Сүүлийн таван сарын байдлаар 67 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
Улс төр
2021.06.11 09:06

Б.Дэлгэрсайхан: Дорноговьд 20-30 мянган ажлын байр нэмж бий болно

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Та орон нутагт, тойрогтоо ажиллаад ирлээ. дорноговь аймагт нөхцөл байдал ямар байна вэ. тэр дундаа Замын-үүд боомтод байдал хүндэрч байгаа талаарх мэдээлл бий?

-Дорноговь аймагтаа ажиллаад ирсэн. Сумдаар бүтэн тойрлоо. Замын-Үүдэд ажиллалаа. БНХАУ-ын талаас цар тахлын халдвар хамгааллын дэглэм барьж Замын-Үүд-Эрээн чиглэлийн орох, гарах хөдөлгөөнд саатал үүсээд байгааг та бүхэн мэднэ. Аймгийн хэмжээнд нэгдүгээр тунд бараг 100 хувь, хоёрдугаар тунд 70 хувь хамрагдалттай байна. Уг нь сая нэг хэсэг халдварын тархалт нэлээд хумигдаж байсан ч дахиад дэгдэж эхэлсэн. Цаашид Замын-Үүдийг дан ганц тээвэр ложистикийн чиглэлээр хараад байж болохгүй юм байна. Ачаа тээвэр зогсоход тэнд ажиллаж байсан жолооч, тэдний ар гэрийнхэн гээд олон хүний амьдрал хүнд байдалд орсон. Тиймээс Замын-Үүдийг ганц тээвэр ложистик гэж харахгүйгээр, томоохон үйлдвэрүүд барих ёстой. Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдэд ажилласан. Монгол Улсын Засгийн газраас энэ ондоо багтаад Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг нээхээр боллоо.Чөлөөт бүсийг нээж байж газар авсан аж ахуйн нэгжүүд барилга, үйлдвэрүүдээ барьж, үйл ажиллагаагаа эхлүүлэх бололцоог хангана.

Замын-Үүдийг эдийн засгийн чөлөөт бүс болгохтой холбоотойгоор Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон. Үүгээр дэд бүтцийн ажлууд, зам талбайг барина. Мөн зургаа, долоон жил гацаад явахгүй байгаа дулааны станцыг ашиглалтад оруулахаар хөрөнгө мөнгийг нь шийдэхээр боллоо. Дэд бүтийг нь шийдэж байж олон барилга байгууламж баригдах юм. Одоо Замын-Үүдэд хоёр ч томоохон үйлдвэр баригдаад эхэлсэн. Мах боловсруулах, мах савлаж ууталдаг үйлдвэр баригдаж байна.

-Замын-үүд боомтын байрыг шинэчлэн барьж байгаа. энэ ажил хэр урагшилж байна вэ?

-Замын-Үүд болон бусад Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал боомтуудад БНХАУ-ын буцалтгүй тусламжаар шинэчлэл хийж байгаа. Энэ хүрээнд Замын-Үүдийн боомтын хуучин шалган нэвтрүүлэх боомтыг найм дахин томсгон барьж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

-Дорноговь аймагт том төслүүд хэргэжиж байгаа. эдгээр бүтээн байгуулалтууд цаашид хэрхэн үргэлжлэхээр харагдаж байна вэ?

-Дорноговьд 2016-2020 онд томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн.

Эргээд харахад цаг хожсон, хурдан хийсэн, олон давуу талууд бий. хэн ч цар тахал гарна гэж төсөөлж, тооцоолоогүй байсан. Үүнээс урьтаж олон том төсөл, бүтээн байгуулалт баригдлаа. томууд нь, нефть боловсруулах үйлдвэр, зүүнбаян-Таван толгойн төмөр зам. Ерөнхийлөгч гурван долоо хоногийн өмнө дорноговь аймагт ирж, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалттай танилцсан. Одоо тохиолдол холбооны багахан ажил үлдсэн. Долдугаар сард эхний галт тэрэг аялах байх. нефтийн үйлдвэрийн тухайд, тус үйлдвэрийг дагалдуулаад 20-иод үйлдвэр нэмж баригдана. Төмөр нойтон аргаар баяжуулах, нүүрс угаах, угаасан нүүрсээ коксжуулах, тэндээс гарсан төмрийн хүдрийн баяжмал, кокс хоёроо нийлүүлээд ширэм болгох гэх мэт үйлдвэрүүд дэс дараатай баригдаад явж байгаа. Энэ үйлдвэрүүд баригдах дэд бүтцийг засгийн газар шийдэж өгсөн. Гэх мэт эдгээр томоохон бүтээн байгуулалт ашиглалтад ороход дорноговьд 20-30 мянган ажлын байр нэмж бий болно. Ядаж бид арматураа хийдэг болбол барилгын материалын үнийн цохилтод орохгүй шүү дээ.

-Олон үйлдвэрүүд баригдахаар ажиллах хүч, мэргэшсэн боловсон хүчин дутагдах асуудал үүсэх үү. Энэ тал дээр ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна?

-Төмөр замчдаа бэлдмээр байна, баяжуулах үйлдвэрлэлийн ажилчдаа бэлдмээр байна. мал аж ахуйн салбар, хүнд уул уурхайн салбарт ажиллах хүчээ орон нутагтаа бэлтгэх зайлшгүй шаардлага бий болж байгаа. орон нутгийнхаа залуучууд, хүүхдүүдийг Дорноговь аймагтаа бэлтгэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тиймээс БСШУЯ- тай ярилцаад, Дорноговь аймагт Политехникийн коллеж байгуулсан. энэ коллежиор төмөр замчид, салбарын мэргэжилтнүүд бэлтгэгдэх юм.

-Аймгийн бүх сумд дэд бүтцэд холбогдсон байх аа. Мөн орон сууцжуулах хөтөлбөр ямар шатанд явж байна вэ?

-Дорноговь аймагт хүн амын тоо хурдацтай өсч байна. Иргэд ажлын байраа дагаж нүүж ирсээр, дээр нь төрөлт нэмэгдсэн. Өнгөрсөн дөрвөн жилд орон сууцжуулах хөтөлбөр эрчтэй явагдсан. Энэ жил ч мөн орон сууц хөтөлбөр үргэлжилж байна. Аймгийн бүх сум инженерийн шугам сүлжээнд холбогдсон. Одоо араас нь сумдад орон сууц барьж байна. Суманд ажиллаж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, малчдыг сумандаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хүн амынх нь тооноос хамаарсан орон сууц барьж эхэлсэн. Зарим сумдад баригдаж буй орон сууц ашиглалтад орох гэж байна. Сайншанд, Замын-Үүдэд 2000 орон сууц барина гэсэн төлөвлөлт хийсэн.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай гэж ярьж байгаа. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Төр тогтвортой байх асуудал гадаадын хөрөнгө оруулагчдад амин чухал ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар, цар тахалтай байгаа ч эдийн засгаа орхихгүй гэдэг бодлого барьж байгаа. Эдийн засгийн гол тулгуур нь дорноговь юм. тиймээс томоохон бүтээн байгуулалтыг хурдлуулах, гадны хөрөнгө оруулалтыг татах зэргээр ажил үргэлжилнэ. Дорноговь гадаадын хөрөнгө оруулалтыг татах хамгийн боломжтой аймаг. Яагаад гэвэл, дэд бүтэц, зам, эрчим хүч нь байна. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтаар нар салхины станцууд манайд баригдлаа. одоо усны асуудлаа бодлогоор шийдэж байна. дорноговьд хоёр дахь хийгдэх том бүтээн байгуулалт бол зүүнбаян-Ханги мандалын төмөр замын асуудал байна. засгийн газраас төлөвлөсөн 100 том төслийн эхний 30 төсөл дотор зүүнбаян-ханги мандалын төмөр зам орсон. Ерөнхий сайд л.оюун-эрдэнийн хувьд, энэ том бүтээн байгуулалтыг Улсын төсвөөр гэхээсээ илүү хувийн болон гадна, дотны хөрөнгө оруулалтаар шийдье гэж хэлсэн. Энэ мэдэгдэл, гадныханд болоод дотоодынхонд том мессэж болсон. Тэр утгаараа энэ том төслийг богино хугацаанд явуулах боломжийг тавьж өгч байгаа юм.

Мөн гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль Уих-ын чуулганаар хэлэлцэгдсэн. Энэ хуулиар жуулчдыг татах, хил орчмын болоод “өдрийн жуулчин” гэдэг шинэ нэр томьёог анх удаа хуулинд суулгаж өглөө. ингэснээр, ханги-мандал болон замын-үүд боомтоор урд хөршөөс жуулчид орж ирээд нэг өдөр болоод гарах ийм боломжтой. энэ нь Монгол Улсын эдийн засагт нэмэр болох, жуулчдыг татах бодлогод тодорхой хэмжээнд нөлөөлнө. Жилдээ 125 мянган жуулчин хамрын хийдэд ирдэг. Ихэнх нь дотоодын жуулчин, 5-10 хувь нь барууныхан, япончууд байдаг. нэг өдрийн жуулчин гэдэг нь, тухайлбал, Өмнөдмонгол, хятад жуулчид Монгол руу өдрөөр орж ирээд, дэлгүүр хоршоогоор худалдан авалт хийж, хилийн багана дээр зургаа авахуулаад буцдаг ийм жуулчин юм. Яагаад ийм жуулчдыг татах гээд байгаа юм гэхээр, Эрээн болоод баяннуур, хөх хот руу цаанаас гурваас найман сая жуулчин ирдэг юм байна лээ. Энэ олон жуулчдаас ядаж бид таваас арван хувийг нь монгол Улс руу татвал, хил орчмын иргэдийн амьдрал сайжирч, малчдын орлого нэмэгдэх юм. хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг. тэр жуулчид орж ирээд эхний ээлжинд иднэ шүү дээ. Тэр хэмжээгээр махны үнэ өсөх, .иргэдийн орлого нэмэгдэх, өөрсдийн эко махыг сурталчлах гээд олон давуу тал харагдаж байгаа. Сүүлийн жилүүдэд монголчуудын махны экспорт нэмэгдэж байна. махаа гурван улс руу экспортолж байна. Голдуу бнхАУ руу, мөн АнэУ, охУ руу махаа экспортолж байгаа.

Гадаадын хөрөнгө оруулалт дээр хоёр зүйл нэмж хэлэхэд, туркүүд манай аймагт жилийн дөрвөн улирлын хүлэмж барьж өгөхөөр болсон. Нөгөөх нь, томоохон хэмжээний мах боловсруулах үйлдвэр хоёр жилийн дотор барьж өгнө. энэ үйлдвэрт малчдынхаа махыг худалдан авч эргүүлээд нядалж, бэлтгэсэн махаа том бүтээн байгуулалт хийж байгаа уул уурхай, баяжуулах үйлдвэр, цэргийн ангиудаа ханган нийлүүлэн ийм циклиэр бид ажиллах юм. ингэснээр махны үнийг тогтвортой байлгах, уул уурхайн баяжуулах үйлдвэрүүдээ эрүүл аюулгүй хүнсээр хангах юм. энэ жишиг Өмнөговь аймагт хийгдсэн байдаг.

Онцлох нийтлэлүүд