Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно
Цаг үе
2018.07.27 08:07

​Б.Лакшми: Засгийн газар өрийг өрөөр дарж байгаа нь эдийн засагт ашигтай шийдэл биш

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай Монгол Улсын өрийн талаар ярилцлаа.

-Засгийн газар саяхан “Дим сам” бондын төлбөрийг барагдууллаа, өрөө дарлаа гэж яриад байгаа. Өрийг өрөөр дарахаар чанарын ялгаа гарах уу?

-Өрийг өрөөр дарж байгаа нь хугацаа л хожсон асуудал. Эдийн засагт ашигтай, хэрэгтэй шийдэл биш. Чингис бондын эргэн төлөлтийн хугацаа болонгуут өнгөрсөн жил “Гэрэгэ”, “Хубилай” бонд гаргаад шийдчихсэн. Сая хэлсэнчлэн “Дим сам” бондыг өөр бонд гаргаад төлсөн шүү дээ. Монгол Улс том зээлүүдийнхээ хүүгтөлж байгаа. Эрх баригчид хүүг нь төлсөн, багасгасан гэж хэлдэг ч нөгөө талаас нь харвал урт хугацаандаа манай улсын өрийн зардал нэмэгдээд байна л даа. Хүүгээ төлж явсаар байгаад үндсэн өрөө төлөх боллоо гэж төсөөлье. Гэтэл бид өрийг өрөөр дарчихсан. Шинэ бонд гаргаад дарсан. Тэгэхээр хүүгийн төлбөр үргэлжлээд яваад байна гэсэн үг.

-Манай улс одоогийн байдлаар нийтдээ хичнээн долларын өртэй байгаа вэ?

- Монгол Улс 27.4 тэрбум ам.долларын өртэй байна. ДНБ-ий 70 хувиас хэтэрчихсэн. ДНБ-ий 40 хувиас илүү гаргахгүй гэсэн хууль бий ч зөрчөөд яваад байна л даа. Өөрсөдтэйгөө адилхан шилжиж байгаа эдийн засгуудтай харьцуулахад манай улс хамгийн өндөр хэмжээний өртэй яваа. АНУ, Япон зэрэг улсууд өндөр өртэй гэсэн тайлбар хэлдэг л дээ. Хөгжсөн эдийн засагтайгаараа биднээс ялгаатай хүчирхэг улс орнууд. Манайх шиг нэг салбараас хараат биш, олон тулгуурт эдийн засагтай учраас өрийн асуудал тэдэнд бол том бэрхшээл биш.

- Хоёрхон жилийн дараагаас буюу 2020-2024 онд бонд, зээлүүдийн эргэн төлөлтийн ачаалал ихэснэ гэж байгаа. Бидэнд тэр их мөнгийг эргэж төлөх боломж нөөц байна уу, өрөө төлөхийн тулд яах ёстой вэ?

-Ирээдүйд 2020-2024 онд олон том өр биднийг хүлээж байгаа. Мазаалай бонд 2021, Гэрэгэ 2023, Хуралдай 2024 онуудад төлөгдөнө. Чингис бондын төлөлтийг 2022 онд хийнэ. Тэр үед ирэх их ачааллаа яаж давах вэ гэдгээ одооноос бодох хэрэгтэй. Өрийн менежмэнтээ сайн хийх ёстой. Баялгийн сангаа гэхэд л ямар байдлаар шийдэхээ бодох цаг болсон. Бидний хэсэг эдийн засагч хамтраад, гавьяат эдийн засагч Б.Осоргарав гуайн санаачилгаар Монголд анх удаа өрийн саарал ном гэж гаргасан байгаа. Энэ номдоо бид Засгийн газар, Сангийн яаманд богино, урт хугацаандаа ямар ажил хийх ёстойг чиглүүлсэн зөвлөмжүүдийг багтаасан. Богино хугацаандаа төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудлуудыг иж бүрнээр нь шинэчлэх шаардлагатай байна.Мэргэжлийн, хараат бус эдийн засагчдаас бүрдсэн Төсвийн зөвлөлийг байгуулах хэрэгтэй гэж зөвлөсөн. Өрийн удирдлага, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг иж бүрнээр нь шинэчлэх шаардлага бий. Гадаадаас зээл авах, өрийн удирдлагын хүрээнд ханшийн хэлбэлзлээс хамгаалсан санхүүгийн арга хэрэгслүүдийг Монголбанкны зүгээс нэвтрүүлэх ёстой. 2020 оноос өмнө сонгуулийн тогтолцоог сайжруулах, өөрчлөх эрэлт үүсчихсэн. Жижигсгэсэн мажоритор тогтолцооноос болоод төсвийн хөрөнгө оруулалт үр өгөөжгүй яваад байна. Гишүүн бүр жижиг тойргууд руугаа сургуулийн дээвэр засна гэх мэт ялих шалихгүй шалтгаанаар мөнгө төсөвлүүлээд байхаар төсвийн хөрөнгө оруулалт ашгаа өгч чадахгүй л дээ.

-Тэгэхээр сонгууль томсгосон тойргоор явах нь төсөвт эерэг нөлөө үзүүлэх нь ээ?

-Тэгнэ.

- Ирэх сонгуулиар шийдвэр гаргах түвшинд санхүү, эдийн засгийн том гаргалгаа хийж чаддаг хүмүүсийг гаргахгүй бол их хэмжээний өр төлөх жилүүдийн ачаа эдийн засагт хүнд тусах юм байна даа?

-Санал нэг байна. Манай улс бүх өрөө гадаад зах зээлээс доллараар авсан учраас маш том эрсдэлтэй. Төв банк нөөцөө нэмэгдүүлэх бодлого барихаас аргагүй нөхцөл үүсчихсэн гэсэн үг. Доллар татах өөр нэг арга бол яах аргагүй гадаадын хөрөнгө оруулалт. Гадаад хөрөнгө оруулалтын орчин хүндрэлтэй, муу байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Хувь хүмүүс хадгаламжтай байх ёстой. Хадгаламж бүрдүүлэх суурийг нь бүрдүүлж өгөх шаардлага бий. Түрүү жил хуульд өөрчлөлт оруулж иргэдийн хадгаламжаас шууд арван хувийн хүү авдаг болсон нь маш буруу шийдвэр. Өмнөх хуулиар хүүгийн орлого нь 100 сая төгрөгөөс дээш гарвал 10 хувийн татвар авна гэж байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр бүх хадгаламжаас татвар авахаар болгоод гажуудуулчихлаа.

- Бүх хадгаламжаас татвар аваад эхлэхээр иргэдийн мөнгөө хадгалуулах сонирхол буурна биз дээ?

-Тэгнэ. Хүмүүс хүүхдийн 20 мянган төгрөгөө урт хугацаагаар хадгалуулдаг болсон. Тэндээс нь хүртэл татвар аваад эхлэхээр хэцүү л дээ.

-Эдийн засагчид Засгийн газарт өрөө хүндрэл багатай дарах чиглэлээр өөр ямар зөвлөгөө өгсөн бол?

-Концессийн гэрээ, хэлцлүүдийг хязгаарлах хэрэгтэй гэж зөвлөсөн. Маш олон гэрээ хэлцэл хийж байгаа. Үүнээс гадна өндөр хүүтэй арилжааны хэлцлүүдтэй зээлээс татгалзах шаардлагатай. Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор дотоодын бондуудыг гаргадаг. Энэ бонд зөвхөн арилжааны банкуудаар арилжаалагдаж байгаа. Үүнийг яаралтай зогсоох хэрэгтэй. Төсвийг алдагдлыг нөхөхийн тулд заавал дотоодын бонд гаргах ёстой гэвэл зөвхөн банкууд гэж онцолж болохгүй. Аж ахуйн нэгжүүд, иргэдийг энэ арилжаа руу оруулах нөхцөлийг бүрдүүлмээр байгаа юм. Өндөр хүүтэй дотоодын бонд гаргаад байхаар банкуудад зээл өгөх сонирхол төрөхөө бол их эрсдэл бий. Зөвхөн өндөр хүүтэй бонд худалдаж авч мөнгө хийчихээд зүгээр суугаад байна л даа. Засгийн газар, Төв банк хувийн хэвшилд зээл зуучилж баталгаа гаргаж өгөөд байдаг. Үүнийг цэгцлэх шаардлага байгаа. Хувийн хэвшлийн зээлд баталгаа гаргаж өгөхөөр Засгийн газрын өрөнд тооцогдоод явдаг. Засгийн газрын өр их хэмжээтэй гараад байгаагийн бас нэг шалтгаан нь энэ. Хөнгөлөлттэй ч гэлээ тухайн улсын ажиллах хүчин, бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах үүрэг хүлээдэг хатуу нөхцөлтэй зээлээс татгалзах хэрэгтэй. Хятад, Энэтхэгээс авдаг зээлүүд хичнээн хөнгөлөлттэй нөхцөлтэй ч тухайн орны бараа бүтээгдэхүүн, ажиллах хүчнийг сонгодог. Эдийн засагт ямар ч өгөөжгүй гэсэн үг. Шинээр барьж байгаа гүүрийг гэхэд л хятадууд барьж байх жишээний. Ажлын байр нэмэгдэхгүй, ажилчдын цалин хөлс дотооддоо шингэхгүй хэрнээ бидэнд өр болоод үлдэнэ.

-Та ярилцлагынхаа эхэнд Төсвийн зөвлөл байгуулах ёстой гэж онцолсон Төсвийн зөвлөл ямар бүтэцтэй байвал үр дүнгээ өгөх вэ?

-Улс төрөөс хараат бус байж үр дүнтэй ажиллана. ОУВС-гаас ч ийм зөвлөл байгуулах ёстой гэсэн зөвлөмж өгчихсөн. Эдийн засаг сайн байх үед төсвөө хумиад хуримтлал үүсгэх хэрэгтэй. Тэгээд эдийн засаг хямарсан, унасан үед хуримтлалаасаа төсвөө тэлэх ёстой. Гэтэл бид тэгдэггүй. Эдийн засаг нь сайн ч, муу ч төсвөө тэлээд байдаг.

-Нүүрс, зэсийн үнэ дажгүй байна. Байгалийн баялгаас олох мөнгөө сан үүсгэж хуримтлуулбал өрөө зовлон багатай дарахад нөлөөлөх байх шүү?

-Санал нэг байна. Таван толгойгоо хөдөлгөвөл эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ энэ орд дээр тодорхой биш асуудал олон бий. Өмнө нь таван удаа тендер зарласан ч бүтэлтэй юм болоогүй. Олон улсын зах зээл дээр IPO гаргаж мөнгө босгоё гэвэл “Эрдэнэс Таван толгой” компанийн менежмэнт үйл ажиллагаа тодорхой байх ёстой . Гадаадын хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахгүй бол Таван толгой руу орж ирэх сонирхол хөрөнгө оруулагчдад төрөхгүй. Манай улс хэд хэдэн удаа олон улсын арбитрт дуудагдсан. Хөрөнгө оруулагчдад таагүй ойлголт төрүүлэхээс гадна шийдвэр нөгөө талд шийдэгдсэн үед манай улсын өр нэмэгдэж байгаа. Тухайн компанид төлөх Засгийн газрын мөнгө бол өр. Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөнөөс л арбитрт хандсан компаниудын төлбөрийг барагдуулж байгаа. Эцсийн дүндээ татвар төлөгчид л хохироод үлдэж байна.

-Татвар төлөгчид хүчтэй дуугарч байж энэ гажуудлы г засна л даа...?

-Шилэн дансны хууль маш хэрэгтэй шийдвэр байсан. Хэрэгжүүлэх ёстой шийдвэр. Тэгвэл татвар төлөгчид төлсөн мөнгөө юунд зарцуулагдаж байгааг мэдэж чадна. Үе үеийн Засгийн газар төсвийн мөнгийг өөрсдийнхөө мөнгө гээд ойлгочихдог. Үнэн хэрэгтээ татвар төлөгчдийн л мөнгө. Бид өрөө дарлаа гэж ирээд зарладаг. Татвар төлөгчдийн мөнгөөр дарж байгаа хэрэг шүү дээ.


Онцлох нийтлэлүүд